Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. Тэгээд УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүлсэн. Ойрын өдрүүдэд сайдаас чөлөөлөгдөх асуудал нь УИХ-аас орж хэлэлцэгдээд, Ерөнхий сайд захирамж гаргаж, албан ёсоор чөлөөлөгдөхөөр байгаа. Мөн гуравдугаарт нь, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамныТөрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байгаа. Энэ үндэслэл бол салбарын сайдаас ирсэн саналын дагуу чөлөөлж байгаа. Дөрөвт, сүүлийн хотын түгжрэл, төвлөрөл, хүн амын нягтаршилтай холбоотой олон асуудал Засгийн газрын зүгээс хөндөж тавьж байгаа. Ер нь түгжрэл, төвлөрлийн учир шалтгааныг тогтоох зорилготойгоор өнгөрсөн цаг хугацаанд гаргасан алдаа дутгадлыг олон нийтэд нээлттэй мэдээлэх, нөгөө талаар төрийн авч хэрэгжүүлж байсан бодлогын алдаа дутагдлыг олон нийт болон төрийн түвшинд мэдээллэх үүргийг хүлээж байгаа. Үүнтэй холбогдуулан Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд Ерөнхий сайдын зүгээс үүрэг өглөө. Ингэхдээ өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зориулалттай байсан талбайд барилга байшин барих зөвшөөрлийг өгсөн цаг хугацаа, албан тушаалтан, эрх мэдэлтний жагсаалтыг гаргаж Засгийн газарт мэдээлэх, улмаар олон нийтэд мэдээлэх үүрэг чиглэл юм" гэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга барьсан хүмүүсийн жагсаалт гаргах үүргийг Ц.Даваасүрэн сайдад өгсөн |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |