• Өнөөдөр 2025-11-07

Л.ХАЛТАР: Намайг нүүрсний хэргээр дуудаж, шалгаагүй

2023-03-15,   327

                Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хил хаагдах үе намайг машины тээвэрт оролцож байна гэж хэсэг гүтгэсэн. Түүний дараа Хятад боомтын хил хаагдаад, дараа нь нээгдэх үед Монгол Улсын Гадаад хэргийн яам, Консулын газартай ярьж байгаад цар тахлын үед чингэлэг тээвэр зохион байгуулсан гэж хэлсэн. Миний хувьд шударгаар төрийн төлөө зүтгэчих юм сан гэсэн зарчмаа бариад явж байгаа нь зарим хүнд таалагдадгүй юм шиг байгаа юм. Яг өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгтэй холбогдуулж, байцаасан нэг ч зүйл болсонгүй. Асуухгүйгээр яллах дүгнэлт гаргадаг юм бол тийм л юм байгаа биз. Миний хувьд ямар нэгэн оролцоо байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Манай гэр бүлийн хүнийг одоогоор дуудсан зүйл байхгүй гэв. 

Л.ХАЛТАР: Намайг нүүрсний хэргээр дуудаж, шалгаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188