Хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны намрын чуулган хоёр сар шахам хугацааны өмнө өндөрлөсөн ч Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөснийг тодотгоод иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн гурван чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөснийг онцлон тэмдэглэв.
Тухайлбал, Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ дөрвөн үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсныг дурдлаа.
Мөн энэ хаврын чуулган Авлигын эсрэг эрх зүйн шинэлчлэл хийсэн чуулган байх болно. Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг багц хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална гэв.
Түүнчлэн нийгмийн бодлогын хүрээнд гурван багц хуулийг хэлэлцэнэ. Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг өндөрлөж, чуулганаар хэлэлцэхэд бэлэн болж байна. Боловсролоор дамжуулан хүнээ хөгжүүлснээр ядуурлыг бууруулах, шударга, эв нэгдэлтэй нийгмийг төлөвшүүлэх, тогтвортой өсөлттэй эдийн засагтай болох боломж бүрдэнэ. Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэдгийг тодотгосон.
Мөн сорилт, бэрхшээл цөөнгүй байгаа ч бүхэлдээ ирээдүй маань гэрэл гэгээтэй байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэлснийг тэмдэглээд нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өсөж, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжид мэдэгдэхүйц ахиц гарч, стратегийн ач холбогдол бүхий төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснийг онцлов.
Тэрбээр хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монгол Улсад эдийн засгийн, улс төрийн, нийгмийн тогтвортой байдал ус агаар мэт чухал байна. Тогтвортой байдал бол хөгжил цэцэглэлтийн суурь нөхцөл, аюулгүй байдлын цөм юм. Тогтворгүй байдал бий болгох сонирхол дотроос ч, гаднаас ч гардаг. Үүнээс сэргийлэх, улс үндэсний эрх ашгаа дээдлэх нь нэн чухал юм. Түүнчлэн цар тахал, дайнаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хямралыг дагаж үүсэн бий болж байгаа боломжуудыг ашиглах ёстой. Хямралыг боломж болгон үсрэнгүй хөгжих боломж бидэнд байна. Үүний тулд дотоодын ойлголцол, эв нэгдлээ эрхэмлэх шаардлагатай. Амжилт ололт, сургамж ухаарал, сорилт шийдэл хосолсон ийм цаг үед илүү ухаалаг, илүү зөв, илүү үр бүтээлтэй ажиллахыг цаг үе биднээс шаардаж байгааг онцоллоо. 
Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөлөө.
| Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган эхэллээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |