Үндэсний хорооны 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээнд Уур амьсгалын өөрлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдаа, зохицуулалтаар хангах, Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын салбар болон бусад салбарт 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэний дээр хур тунадас 7.3 хувиар буурсан. Мөн 1990-ээд оны дундаас хойш Монгол орны газрын хөрсний мөнх цэвдэг гэсэх, уулсын мөнх цас, мөсөн гол хайлах явц эрчимжиж, мөстлөг хэлбэрээр хадгалагдаж байсан усны хэмжээ буурч байна.
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны аравдугаар сарын 04-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 58 дугаар зарлигийг гаргаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0 хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтолд хүчтэй өртсөн газар нутгийг 4.0 %-иар бууруулж, хүлэмжийн хийн шингээлтийг 11.0 %-иар нэмэгдүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх, ашигт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, хүнсний хангамжийг сайжруулахад зохих хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Уур амьсгалын үндэсний хорооны үндсэн үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох байгальд түшиглэсэн дасан зохицлын арга хэмжээ, тухайлбал “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, хүлэмжийн хий ихээр ялгаруулж байгаа эдийн засгийн голлох салбаруудын техник, технологийг ус, эрчим хүчний хэмнэлттэй цэвэр, ногоон технологид шилжүүлэх, хатуу түлшний хэрэглээг үе шаттай бууруулах чиглэлээр хийх ажлуудыг эрчимжүүлэх, Монгол орны нийт нутгаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр учирч байгаа аюул эрсдэлд хариу арга хэмжээ үзүүлэх, гамшгаас эртнээс урьдчилан сэргийлэх төсөв, төлөвлөгөөг сайжруулах, салбар дундын уялдаа зохицуулалтаар хангахад чиглэгдэнэ гэж төлөвлөн харж байна.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжсөн. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зөвхөн мод тарих асуудал биш. Үүнд ул суурьтай, судалгаа тооцоотой ажиллаж, малын тоо толгойг чанаржуулах асуудалд анхаарал хандуулж, малын гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортлох зэрэгт анхаарал хандуулах шаардлагатай байна.
| Уур амьсгалын Үндэсний хороо хуралдлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |