Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компанийн хэлэлцээрээр Оюу Толгойн гүний уурхайн төслийг эхлүүлж, өчигдөр гүний уурхайн нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм. Ингэснээр Оюу Толгой нь зэсийн баяжмалын үйлдвэрлэлдээ ил уурхайн хүдэр дээр нэмж газрын гүний 1.3 км-ээс олборлосон хүдрийг ашиглах боломж бүрдэж байна. Үндсэндээ Оюу толгойн уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжтой болж, Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Оюутолгойн гүний уурхайн уурхайн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон онцлох таван зочинг танилуулж байна.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Оюу толгойн гүний уурхайн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, харилцан ойлгож чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм.

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Н.БАГАБАНДИ

Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюу толгойн нээлтийн ёслолд уригдан оролцлоо. Түүний хувьд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм.“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ есөн гишүүнтэй. Үүнээс зургаа нь хөрөнгө оруулагч тал, гурав нь Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг. Н.Багабандийн хувьд 2016 онд "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон юм. Харин 2020 онд Оюу толгойн ТУЗ-д өөрчлөлт оруулж, Монголын талын гурван ТУЗ-ийн гишүүнийг бүгдийг нь солино гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тухайн үед мэдэгдэж байсан. Гэвч Ерөнхийлөгч асан Н.Багабандийг ТУЗ-д хэвээр үлдээсэн юм.
Ерөнхийлөгч асан, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ын гишүүн Н.Багабанди гүний уурхайн ашиглалтад орсон талаар "Энэ арга хэмжээ Засгийн газрын аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн гарааны нөхцөл болж буйгаар бидний амьдралд сайн нөлөөтэй. Гүний уурхайгаас 30 гаруй мянган тонн хүдэр олборлож байна. 2030 он гэхэд 95 мянган тонн хүдэр олборлоод байвал төслийн хүчин чадалдаа очно. Тэр үед Оюу толгойн уурхайгаас монголчууд ашиг хүртэх боломжтой болох юм. ТУЗ-д гурвуулаа байна. Манай талын оролцогчид Засгийн газрын шийдвэр, толгой компанийн бодлогоор ажилладаг. Бидний нэн тэргүүний үүрэг бол төслийг үр өгөөжтэй болгож, Монгол Улсад ашигтай болгох, ард түмэнд хүртээх. Түүний төлөө бид ажиллаж байна" гэлээ.
РИО ТИНТО ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ ЯКОБ СТАУСХОЛМ
Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм оролцсон. Тэрбээр нээлтийн үеэр “Өнөөдөр гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийхийг харж байна. Оюу Толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд зургаан сая гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Дэлхийн түвшний дэвшилтэт технологийн уурхайгаас олборлосон зэсээр бид ирээдүйд нүүрстөрөгчийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлж, Рио Тинтогийн зэсийн бизнесийг тэлж, Монгол Улсад үр шимийг бий болгоно. Рио Тинто групп Оюу Толгойн шууд хөрөнгө оруулагч болсны үр дүнд Эрдэнэс Оюу Толгой компанитай илүү ойр хамтран ажиллаж, Оюу Толгойн жинхэнэ үнэ цэнийг бүтээлцэж, улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд үргэлжлүүлэн хувь нэмрээ оруулах болно” гэсэн юм.

“РИО ТИНТО” КОМПАНИЙН ЗЭСИЙН ГРУППИЙН ЗАХИРАЛ Б.БОЛД

Оюу толгой компанийн хөрөнгө оруулагч болох Рио тинто компанийн Зэсийн группын захирлаар Б.Болд ажиллаж буй. Тэрбээр нээлтийн ажиллагаанд оролцож, Засгийн газар Рио Тинто компанийн хооронд байгуулсан хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Энэ үеэр "Дэлхий дахинд зэсийн эрэлт нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын зэсийн гүний уурхай ашиглалтад орж байгаа нь сайн мэдээ. Зэсийн үнэ өндөр байх тусам бидэнд ашигтай" гэсэн юм.
"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АСАН Х.БАДАМСҮРЭН
Х.Бадамсүрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж, "Эрдэнэс Монгол" компанийн Зэс, метал группийн даргаар томилсон нь олны дургүйцлийг хүргэж байлаа. Тэрбээр Оюу толгойн гүний уурхайг нээлтийн ёслолын үйл ажиллагаанд уригдан оролцсон юм.

| ОЮУ ТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙН НЭЭЛТЭД ОРОЛЦСОН ОНЦЛОХ ТАВАН ЗОЧИН |
|
Төөрсөн сураггүй болсон гурван удаагийн дуудлага бүртгэгдэж, эрлийн ажиллагааг зохион байгууллаа
2025-11-07 10:47:07
Сагсан бөмбөгийн “FIBA 3x3 Bucharest World Tour” тэмцээн болно
2025-11-07 08:53:30
Э.Батболд пара жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-07 08:45:09
2025-11-07 08:40:35
“Fire”-ийн ДАЛАЙ: Биднийг тайзан дээр гарахаар үзэгчид “Бороо, бороо” гээд хашхирдаг шүү
2025-11-07 07:00:00
САЙД АСАН Х.БОЛОРЧУЛУУНЫ ДҮҮ Х.БОЛОРЧИМЭГИЙН ХҮҮ О.ТЭМҮҮЛЭНГИЙН “САРУУЛ ӨРГӨӨ КОНСТРАКШН” ХХК “ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН 1.1 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
2025-11-07 07:00:00
ЖҮЖИГЧИН Г.АРИУНБОЛОР: ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛДЭГ ЭМЭГТЭЙН ӨМНӨ ХЭН Ч ЁС ЗҮЙГҮЙ БАЙЖ ЧАДАХГҮЙ
2025-11-07 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2025-11-07 07:00:00
2025-11-07 07:00:00
О.АНХСҮХ: НАЙРУУЛАГЧИЙН НАДАД ИТГЭЖ ОНООСОН ДҮР ГАНЦХАН ҮЗЭГДЭЛ БАЙСАН Ч НАДАД ҮНЭ ЦЭНТЭЙ
2025-11-07 07:00:00
ХОТЫН ДАРГА СЭТЭРТЭЙ ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ГАЗРЫГ ХУДАЛДАЖ, ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙГ “БАЛЛАСАН” БАРИМТ
2025-11-07 07:00:00
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |