Авлигатай тэмцэх газраас нүүрсний хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “Нүүрсний асуудал сүүлийн 10, 20 жилийн асуудлыг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацааны хувьд нэлээд хугацаа орохоор байгаа. Ажлын цаг нэлээд өргөн байгаа. Мөрдөн шалгах байгууллагын хамтарсан ажлын хэсэг хичээн ажиллаж байна. Монгол Улсын хилээр буюу Гашуун сухайтын хилийн боомтоор хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэл дээр хянан шалгалтын ажиллагаа явуулж байна. Эндээс Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн байгууллагадаа хамтарсан шалгалт, хэргийн бүртгэлийг сервер дээр шалгалт явагдсан. Одоогийн байдлаар 11 мянга гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрсэн мэдээллийг устгасан нөхцөл байдал тогтоогдсон. Мөн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүдийг Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байж байгаа. Тэдэнд холбогдох хэргийн мөрөөр үйл ажиллагаа явуулах явцад зарим нэр бүхий гишүүдийн эрх бүхий бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал нь үүсэж байгаа. Өнөөдрийн байдлаар бидний мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслээд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудалд саад учруулж байна гэж үзэж, нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаа” гэв.
| АТГ: УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлнэ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |