“Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр “Монгол Улс Үндсэн хуулиа өөрчилж, тогтолцоотой улс болж, нийгэм солигдсон. Өнгөрсөн 30 жилийг бид бүхэлд нь авч үзэхэд шаардлага гарч байгаа. Энэ хугацаанд эдийн засаг талаасаа авч үзвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 388 ам.доллараас 4566 ам.доллар болтлоо тэлсэн. Хүн амын хувьд 3.4 сая хүнтэй болсон. Дундаж наслалт 71 болж нэмэгдсэн. Гэхдээ сайны хажуугаар саар зүйл ч өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн нэг том алдаа бол өнөөдрийн бидний ярьж байгаа “Хөдөөгийн сэргэлт” огт болоогүй асуудал. Монгол Улсын өнөөгийн байдлыг айлаар зүйрлэвэл улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 40 орчим их наяд төгрөг. Үүнээс 15-16 орчим их наяд төгрөг нь улсын төсөв байдаг. Шинэ хөрөнгө оруулалт нь 21 хувь, урсгал зардал нь 80 орчим хувь гэж байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэйгээ тэнцүү зэргийн гадаад өртэй. Тэгэхээр бид энэ нөхцөл байдлаас урт хугацааны бодлого төлөвлөлттэй, эдийн засгаа тогтвортой өсгөж л гарна. Монгол Улсын экспортын бүтцийг харахад, нийт экспортын 93 хувийг уул уурхай эзэлж байна” гэв.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Өнгөрсөн 30 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 388 ам.доллараас 4566 ам.доллар болтлоо тэлсэн |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |