• Өнөөдөр 2025-11-07

"Хөдөөгийн сэргэлт" чуулган эхэллээ

2023-03-10,   693

Хөдөөгийн сэргэлт үндэсний чуулган СТӨ-нд эхэллээ. Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг зургаан багц асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж байгаа юм.
 
Шинэ сэргэлийн бодлого дахь хот, хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих цогц арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
 
"Хөдөөгийн сэргэлт" чуулганаар төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийг өргөнөөр оролцуулж, орон нутгийн бизнесийг дэмжих төрийн бодлого, бизнесийн шинэ гарц, боломжуудыг хэлэлцэж, шийдэл хайх юм

"Хөдөөгийн сэргэлт" чуулган эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188