• Өнөөдөр 2025-11-07

Он гарсаар 483 мянган толгой мал хорогджээ

2023-03-09,   608

2023 он гарсаар 483593 толгой бод малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгджээ. Энэ нь 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Увс /64,057/, Сүхбаатар /71,872/, Завхан /57,873/, Архангай /67,524/, Ховд /33,447/ аймагт малын хорогдол хамгийн их байна хэмээн ХХААХҮЯ мэдээлэв.
 
Малчдад өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн. Өвс, тэжээл 80 хувийг зарцуулжээ.
 
Нийт нутгийн цасны тогтоц нимгэрч зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурсан байна.

Он гарсаар 483 мянган толгой мал хорогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188