• Өнөөдөр 2025-11-07

Х.НЯМБААТАР: Ч.САЙХАНБИЛЭГ, Т.БАДАМЖУНАЙ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫН 92 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ДАЙЧЛАН БАРИВЧИЛНА

2023-03-07,   331

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өглөө. 
 
       Тэрбээр "Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн бий. Өнөөдөр мөн хоёр хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Үүнийг оргон зайлсан гэж хэлэх бас боломжгүй. Бид АТГ-ын удирдлагуудтай уулзаж ярилцаад, дээрх хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газар хүргүүлж байгаа.
 
      Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулна. Нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гаднын улсаас эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулна. Мөн Улсын Ерөнхий прокурорт бий санал хүргүүлсэн. Эдгээр хүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Тодруулбал, хилээр гарах эрхийг нь хассан хэр нь гаднын урс руу зорчоод байгаа нь таслан сэргийлэх арга хэмжээтэй уялдахгүй байна. Тиймээс эдгээр хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх тухай бичгийн УЕП-т хүргүүлж байгаа. Түүнчлэн Монгол Улс нийт 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Эдгээр улсуудаас эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлээч гэх хүсэлтээ явуулах гэж байна. Түүнчлэн эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 22-ыг нь улаан булантад зарлуулсан байгаа. Харин үлдсэн хүмүүсийг нь хөх булантад зарлуулсан. 
 
Түүнчлэн оргон зайлсан хүмүүсийн 80-90 орчим хувийг нь яг аль улсад амьдарч байгаа талаарх мэдээлэл бий. Тэдгээр улсын хууль сахиулах байгууллагатай гадаад харилцааны шугамаар хамтран ажиллах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 
 
Түүнчлэн бусад улсуудын туршлагыг судалсан. Судалгааныхаа хүрээнд мөрдөн шалгах ажлын зохион байгуулахаар төлөвлөсөн.
 
Оргон зайлсан хүмүүс дотор Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс бий.  Мөн Н.Удаанжаргал, Т.Бадамжунай, Замын Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Үржинбадам зэрэг хүмүүс АТГ-д эрүүгийн хэрэг үүрсгэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Данель зэрэг хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа орон зайлсан. 
 
Бид дипломат харилцааны шугамаар, гадаадын улс орнуудтай хамтран ажиллах замаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн ЭСЯ-нд тухайн хүмүүсийг асууж, тодруулах ажлын зохион байгуулна. Дайчлан баривчлах зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн боломжгүй. Ажлын төлөвлөгөө гаргасан байгаа" гэв. 

Х.НЯМБААТАР: Ч.САЙХАНБИЛЭГ, Т.БАДАМЖУНАЙ, Н.УДААНЖАРГАЛ НАРЫН 92 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАЖ, ДАЙЧЛАН БАРИВЧИЛНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-07 11:11:49
    Зочин: Хэдийг нь буудах вэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188