• Өнөөдөр 2025-11-07

УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна

2023-03-03,   374

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.03.02) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч А.Танака-г хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд амжилттай болсныг цохон тэмдэглэж, тэр дундаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл” нь Монголын жижиг, дунд үйлдвэрүүдэд ихээхэн дэм болоод зогсохгүй олон зуун ажлын байр шинээр бий болгож, амжилттай хэрэгжсэн болохыг санал нэгдэв.
 
    Мөн өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлага болон бусад албаны хүмүүстэй хоёр талын уулзалтууд хийж, Монгол Улсын эдийн засгийн цаашдын хөгжилд гуравдагч хөрш Япон Улсын шууд хөрөнгө оруулалт, хоёр талын хувийн хэвшил, боловсролын байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

УИХ-ын дарга Г.Занданшатарын Япон Улс дахь албан ёсны айлчлал үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188