• Өнөөдөр 2025-11-07

Н.АЛТАНХУЯГ: Хаалттай юм бүхэн ялзарсан байдаг

2023-03-02,   720

      "Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдөр үргэлжилж, гэм буруугийн шүүх хурлын товыг зарласан. Тус хурал өнөөдөр Улаанбаатар чуулгын танхимд  болж, шүүх хуралдаанд оролцогчдын өмгөөлөгчид хуралдааныг хойшлуулах санал гаргасныг шүүх хүлээн авсан.
 
       Мөн 32 хүнд хилийн хориг тавьсан байна. Шүүх хурлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлуулаад буй. Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар дуудагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүх хурлыг нээлттэй явуулах талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Эерэг зүйл нээлттэй ил тод байж, олон хүн олон өнцгөөс харах хэрэгтэй. Хөгжлийн банкны нээлттэй сонсгол Их хурал дээр явж байгаа. Энэ бол зөв. Манай шүүх хурал нээлттэй явж байсан ч, хэдэн нөхөд хаалттай болгочихлоо. Шүүх хурал эхлээгүй учраас би горидлого тээж байна. Шүүх хурлыг нээлттэй болгох талаар урьдчилсан хэлэлцүүлэг дээр санал тавьсан. Өнөөдөр ч бас бичгээр санал тавьлаа. Нээлттэй явуулах гээд байгаа хүмүүсийг нээлтээй явуулах хэрэгтэй. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд бүгдийг нь тайлбарламаар байна. Надтай холбоотой хэргээ Хөгжлийн банкнаас тусад нь явуулах хэрэгтэй. 80 хэдэн хүний толгойлогч болгоод, баглаад хаячих юм. Миний ярих юм эд нарынхтай огт таарахгүй байна.
 
     Би Засгийн газрын Нүүрсний экспортыг дэмжих тухай тогтоолын тухай, Төмөрлөгийн үйлдвэрийн тухай тогтоолыг ярина. Цаашид ч нэг зүйл бодох хэрэгтэй. Хамгийн гол нь ил тод явуулах хэрэгтэй. Сар гаруй энэ асуудал үргэлжилж, Их хурлын гишүүнээс түдгэлзүүлэх талаар ч ярьсан. Ард түмэнд нээлттэй мэдээлэл авч чадахгүй байна. Энэ бол төрийн үйл ажиллагаанд хэрэг болно шүү. Засгийн газрын хэрэг хэрэг эрхлэх газрын дарга бүгдийг нь зохион байгуулдаг учраас би Ч.Сайханбилэгийг оролцуулах хүсэлт тавьсан. Тэр хүн үгээ хэлбэл, нэг зүйл ойлгогдоно. Мөрдөн, прокурор нь нарийн учрыг сайн ойлгохгүй байна. Хувь хүний нууцтай холбоотой, гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гээд хаалттай явуулах гээд байна. Хаалттай юм бүхэн ялзарсан байдаг" гэлээ.
 

Н.АЛТАНХУЯГ: Хаалттай юм бүхэн ялзарсан байдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188