Завхан аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлыг маргааш 11:00 цагаас хуралдуулж Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр зарлажээ. Гэр бүлийн найз нөхдийн дэмжлэгээр аймаг удирдаж, хамаатан саднаараа ургийн мод босгосон гэх шүүмжлэл дагуулж буй Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал 2020 оноос хойш үргэлжилж байна. Тухайлбал, 2020 онд аймгийн ИТХ-ын МАН-ын 21, АН-ын 19, бие даагч нэг, нийт 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь түүнийг байсан юм.
Улмаар санал тоолох явцад Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь дэмжсэн гэх бичгийнхээ өмнөх тоог дугуйлахдаа зүрхээр тэмдэглэсэн гэдэг маргаан үүсгэсэнээр дахин санал хураалт явуулсан гэх. Санал хураалтаар АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа буцаж, "Засаг даргыг огцруулахгүй" гэх санал өгснөөр Д.Түвшинжаргал албан тушаалдаа үлдэж байлаа. Тэгвэл энэ бүх будилааны зохион байгуулагч нь Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гэдгийг орон нутгийн төлөөлөгчид илэрхийлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэнпунцаг гишүүн болсон даруйдаа өөрийнх нь сонгуульд ажилласан, нэг ангийн найз Д.Түвшинжаргалыг Засаг даргаар томилуулахаар зүтгүүлж, томилуулж байжээ.
Засаг дарга Д.Түвшинжаргал сонгогдсон цагаасаа хойш орон нутагтаа ажил хийдэггүй, шинийг санаачилдаггүй гэх шүүмжлэл өртдөг. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн нөлөөгөөр Засаг дарга болж, гэр бүлийн найз нөхөд, хамаатан садны хүрээллээр Завхан аймгийг удирддаг болсон гэх яриа үнэний ортой ажээ.
Д.Түвшинжаргалыг огцруулах асуудал дөрөв дэх удаагаа ИТХ-аар орохоор болсон нь энэ. Хурал бүр ямар нэгэн байдлаар будилаантдаг тул саяхан ИТХ-ын даргаа огцруулсан гэнэ.
| ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ТҮВШИНЖАРГАЛЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |