• Өнөөдөр 2025-11-07

Ардчилсан намын гэрчилгээг дахин авах хүсэлт Улсын дээд шүүх хүргүүлжээ

2023-03-01,   333

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяраас  Улсын дээд шүүхэд  2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр намын гэрчилгээг шинээр авах өргөдөл өгчээ.
 
Уг өргөдөл нь “..намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд Ардчилсан намын хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, Ардчилсан намын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү.” гэсэн байна.

Ардчилсан намын гэрчилгээг дахин авах хүсэлт Улсын дээд шүүх хүргүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188