Монгол Улсад тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэн гаргасан Зөвлөмжийг хоёрдугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын даргад өргөн барьсан юм. Энэ талаар Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондойгоос тодрууллаа.
-Дөнгөж сая “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтын санал асуулгыг нэгтгэж, Улсын Их Хуралд өргөн барилаа. Энэ зөвлөмжид ямар асуудлуудыг тусгасан бэ?
-“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл явц амжилттай явагдаж дууслаа. Монгол Улсын Үндсэн хуульд ард түмэн “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон иргэдээс Зөвлөлдөх зөвлөлөөс боловсруулсан 22 асуултаар санал асуулга явуулсан. Хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна. Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, улс төрийн намууд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Зөвлөлдөх зөвлөл 22 асуулт тус бүрээр зөвлөмж гаргаж, Улсын Их Хуралд өргөн барилаа. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд баялгийн сангийн асуудлыг түлхүү хөндөж байсан. Тухайлбал, бид ирээдүйн үр хойчдоо баялаг үлдээх үү, эсхүл баялгаас олсон хөрөнгийг үлдээх үү гэдэг асуудлыг хөндсөн. Мөн төрийн бүх шатны сахилга, хариуцлагыг чангаруулах асуудал хамгийн их саналтай байлаа.
Иргэдээс жендэрийн асуудалд төрийн бодлого дутагдаж байгааг хэлж байна. Бид жендэрийн асуудлыг шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэхэд түлхүү анхаарч, ярьж байсан бол ард нийтийн санал асуулгаар эрэгтэйчүүдийн асуудлыг хөндсөн нь сонирхолтой байлаа. Тухайлбал, хөдөө орон нутагт охид, эмэгтэйчүүд нь сургуульд сураад явчихдаг учраас гэр бүлгүй залуучууд ихэссэн. Нөгөө талаар багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэр дундаа эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхэд төрийн бодлого хэрэгтэй байгааг санал асуулгад оролцсон иргэд хөндөж тавьсан байна.
- Зөвлөлдөх зөвлөл 22 асуулт бүр дээр гаргасан зөвлөмжөө Улсын Их Хуралд өргөн барилаа. Одоо Зөвлөлдөх зөвлөл ямар үүрэгтэй ажиллах вэ?
- Үндсэн хуулийг шинээр батлах асуудлыг зөвлөлдөх санал асуулгын асуултад оруулж, иргэдээс асууж шийдүүлэх гээд байна гэсэн олон нийтийн ойлголтод та ямар хариулт өгөх вэ? Ийм асуулт байгаа юу?
- Шинээр Үндсэн хууль батлах энэ тэр гэх мэт асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор байхгүй. Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийнхаа талаар л асуулт оруулсан. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа. Уг тогтоолд, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдээсээ санал асууж, зөвшилцөхөөр тусгасан. Түүнээс биш Үндсэн хуультай ямар ч хамаагүй.
- Зөвлөлдөх санал асуулгын хоёр үе шат өндөрлөлөө. Та хоёр шатны зөвлөлдөх санал асуулгын явцыг хэрхэн дүгнэх вэ?
- Зөвлөлдөх санал асуулга бол иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр юм. Сая хоёр өдрийн турш оролцогчид яг л Улсын Их Хурлын гишүүд шиг байсан шүү дээ. Улсын Их Хурлын гишүүдийн ажлын өрөөнд, Байнгын хорооны хуралдааны танхимуудад хуралдаж, асуудлаа тодорхойлж, санал бодлоо илэрхийлсэн. Үндсэн хуулийн агуулгаараа зөвлөлдөх санал асуулгын үйл явц бол төр, ард түмний хоорондын харилцааг ойртуулсан, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн маш чухал үйл явдал болсон. Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний статистикийн хороо зохион байгуулалт сайтай, шуурхай ажилласан гэж дүгнэж байгаа. Зохион байгуулалтын чимхлүүр ажлыг сайн гүйцэтгэсэн. Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комисст хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй гэдгийг өчигдөр мэдээлсэн.
Цаашид төрийн үйл хэрэгт ард түмнийг оролцуулдаг ийм механизмыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
| Д.МООНДОЙ: Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжид тусгасан асуудлуудыг холбогдох хуулиудад тусгах саналаа хаврын чуулганаас өмнө боловсруулна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |