• Өнөөдөр 2025-11-07

Х.ГАНХУЯГ: Надтай холбоотой Хөгжлийн банкны зээл өндөр хүүтэйн дээр чанаргүй зээлийн ангилалд багтаагүй

2023-02-15,   470

     Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд хамаарах 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Ийнхүү өнөөдөр /2023.02.15/ “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг  эхэлсэн.
 
      Тэгвэл өнөөдрийн хуралд өөрийн биеэр очсон, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим хуудастаа мэдэгдэл оруулжээ. Тэрбээр "Хөгжлийн банктай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт өөрийн биеэр очсон болов ч хурал явуулах дэг дээр маргаан үүсэж түр завсарлав. Надтай хүчээр холбож байгаа энэ асуудалд цэг тавихын тулд би өөрийн зүгээс тайлбар мэдээллийг цаг тухай бүрд нь өгч ирсэн, цаашид ч өгөх болно.
 
 
      2019 оны зээлд 2020 онд гишүүн болсон хүнийг холбохдоо “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр цоллож байгаа. УИХ-ын гишүүн болоогүй, нөлөө бүхий өндөр албан тушаалтан байгаагүй. Бүр Канад Улсад оюутан байсан хүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж татан оролцуулж байгаагаас л “улстөр” харагдаж байгаа юм. Шинэ залуу, боловсролтой гэсэн гишүүдээ энэ мэт харлуулж, намнаж ирсэн олон жишээ ч бий дээ.
 
    Надтай холбож байгаа зээлийн тухайд экспортыг дэмжих Хөгжлийн банкны зорилтод нийцэж олгогдсон, гурав дахин өндөр барьцаа хөрөнгө байршуулсан, арилжааны банктай тэнцэх хэмжээний өндөр хүүтэйн дээр чанаргүй зээлийн ангилалд багтаагүй байсан. Мөн бүрэн төлөгдсөн зээл гэдгийг олон ч удаа хэлж баримтаар нотолж байга" гэжээ.
 
Энэ удаагийн шүүх хурал нээлттэй явж байгаа нь сайн хэрэг. Асуудал олон нийтэд ил тод яригдаж үнэн зөв нь удахгүй тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

Х.ГАНХУЯГ: Надтай холбоотой Хөгжлийн банкны зээл өндөр хүүтэйн дээр чанаргүй зээлийн ангилалд багтаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-15 17:40:42
    Зайл : Чамайг эгүүлэн татаж нөхөн сонгууль явуулах болсоон....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188