2023 оны улсын төсвийн орлогод таван их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос төвлөрүүлэхээр төсөвт тусгасан байгаа бөгөөд их хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхдээ уул уурхайн баялгийг зөв захиран зарцуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсдэг гэдгийг илтгэгч онцолсон. Уул уурхайн салбараас хамааралтай улс орнууд өөрийн онцлогоос хамаараад энэхүү шавхагдах нөөцийг иргэддээ тэгш хуваарилахаас гадна ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлал үүсгэх, гадаад зах зээлээс өндөр хамааралтай байдаг ашигт малтмалын орлогыг зөв захиран зарцуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор баялгийн сан байгуулдгийг тодотгоод Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг төвлөрүүлж байгааг дурдлаа.
2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд газрын хэвлийн баялгийн үр, өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээх ёстой гэсэн зарчмыг агуулсан заалт тусгасан. Баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэгт та бүхэн санал бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлоод үндэсний баялгийн сангийн давуу болон сул талын талаар танилцуулсан.

Тэрбээр, баялгийн сан байгуулж буй нөхцөлд түүний удирдлага ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал, анхаарч үзэх ёстой асуудал гэдгийг тэмдэглээд олон улсын туршлагаас харахад баялгийн санг үндсэндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг гэж байлаа.
Бидний хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж мэргэжлийн баг удирдсанаар тухайн сангийн эх үүсвэрээр улс орныхоо хөгжилд нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр, сангийн удирдлагыг ил тод, зөв сонгож чадахгүй нөхцөлд улс төрөөс хараат бус байх байдал алдагдах сул талтайг онцлов.Баялгийн санд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн ил тод байдал чухал. Ийм механизмыг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хэчнээн мэргэжлийн баг ажиллууллаа ч энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гээд үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ил тодоор ажиллах шаардлагатай гэж байлаа.

Мөн баялгийн сантай холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөх болсныг дурдсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхаасаа хамаараад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх, цаашлаад нөхөн сэргээлт хийгддэггүй зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниудад байгаль экологи, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхлэх, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байна. Иймд энэ чиглэлд анхаарах шаардлагатайг илтгэгч дурдсан.
Тэрбээр, томоохон бүтээн байгуулалт гэдэг өргөн цар хүрээтэй, их хэмжээний санхүүжилт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг төслүүд байдаг. Ийм төслүүд хэрэгжсэнээр дэд бүтцийн салбараас гадна бусад салбарт зардал буурах, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн үзүүлдэг ч экологийн тэнцвэр алдагдах, малчдын суурьшлын бүс хөндөгдөх зэргээр сөрөг үр дагаврууд гардгийг онцлоод энэ талаар жишээ татан дэлгэрэнгүй тайлбарлалаа.
| Нэгдсэн хэлэлцүүлэгт доктор Б.Баясгалан эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвээр илтгэл тавьлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |