Их Хурлын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа үдээс өмнөх нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нар илтгэл тавьсан.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжид, СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, "Улаанбаатар Эрдэм" их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эдийн засагч Б.Түвшинтөгс, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс нар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулах экспертээр ажиллаж байна.
Улсын Их Хурлын дэд дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Зөвлөлдөх уулзалтад Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирж, энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож буй оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрийн сэдвийн хүрээнд орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо түлхүү хуваалцахыг хүслээ.
| Нэгдсэн хэлэлцүүлэг эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн хүрээнд үргэлжилж байна |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |