• Өнөөдөр 2025-11-07

Э.ИЖИЛБОЛД: Солонгост жижиг, дунд үйлдвэрлэгч нар нь улсаа авч явж байна. Манайх ч үйлдвэрлэгч орон болох боломжтой

2023-02-15,   326

Солонгос Улсад амьдарч, ажиллаж буй иргэд Ерөнхий сайдын айлчлалын үеэр санал бодлоо илэрхийллээ.
 
Энэ үеэр МҮОНРТ-ийн Солонгос Улс дахь сурвалжлагч Э.Ижилболд "Гадаадад байгаа иргэд сонгуульд саналаа өгдөг болмоор байна. Би Дархан хотод төрж өссөн хүүхэд. Тэгэхээр би Дархан хотод сайн зүйл хийж байгаа, мэдлэгтэй боловсон хүчинг хөндлөнгөөс ажиглаж байгаа хүний хувьд харж, сонгомоор байна Хоёрдугаарт, төрийн үйлчилгээг бидэнд ойрхон болгож өгөөч ээ. Гадны улсад байгаа иргэд цахим гарын үсгийг Элчин сайдын яаман дээрээ зурдаг болж болох уу. Түүнээс  болж бид төрийн үйлчилгээ авч чадахгүй байна. Гадаадад байгаа монголчуудаа эх орондоо ажиллуулмаар байна. Солонгост ажилладаг залуусын хар ажилчин гэж битгий хараач ээ. Бээлийний үйлдвэрт ажилладаг монгол залуу байлаа гэхэд бээлий үйлдвэрлэх бүх процессыг мэддэг бүх боломж нь байна. Гэтэл монголд үүнийгээ хийх гэхээр зориг нь хүрдэггүй. Татвар нь өндөр, дарамт их байдаг гээд явж чадахгүй байна. Гаднаас монголд бизнес эхлүүлэх гэж байгаа монгол залуусыг дэмжээд эхлэлийг нь тавиад өгөөч ээ. Бүх боломжоор нь дэмжээд өгвөл, гадаадад амьдарч байгаа бизнес эрхлэх боломжтой болно, ажлын байр нэмэгдэнэ. Манайх үйлдвэрлэгч улс болно. 
 
Солонгост өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн Яам гэж байдаг. Яагаад ийм яам байна вэ. Жижиг дунд үйлдвэрлэгч нар энэ улсыг авч явж байна шүү дээ. Бид гаднын улсад эх орноо сурталчилж чаддаггүй. Сэтгүүлчдээрээ дамжуулж зуулчлал үзүүлж, гаднын том хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилладаг болмоор байна" гэлээ.

Э.ИЖИЛБОЛД: Солонгост жижиг, дунд үйлдвэрлэгч нар нь улсаа авч явж байна. Манайх ч үйлдвэрлэгч орон болох боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-02-15 14:13:46
    ИРГЭН: МОНГОЛД БОЛОМЖТОЙ ЮМ БОЛДОГ БОЛ БИД ГУЙЛГАЧИН ЦАРАЙЛААД УТАА УНИАРТАА, АВИЛГАЧ-ХУЛГАЙЧИДДАА , ЭЛДЭВ ӨВЧИНД ДАРЛУУЛААД МӨХӨЖ БАЙХ УУ ?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188