Япон дахь “Монгол төв” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, МҮХАҮТ-ын Япон дахь салбар танхимын өргөмжит төлөөлөгч ноён Нишизава Такэшигэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Токио дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд гардуулж өглөө. Тэрээр Монгол, Япон хоёр улсын хооронд эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
Ноён Т.Нишизава нь 2005 оноос эхэлж хоёр улсын хооронд соёл, боловсрол, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн⁸ хөгжүүлэхэд чухал “гүүр” болон ажиллаж ирсэн. Монгол Улсад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд идэвх зүтгэл гарган ажиллаж, орлого багатай 50 орчим өрх, гэр бүлийн хүүхэд, залуусыг Японы их, дээд сургууль, коллеж, хэлний сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлж, хувиасаа тэтгэлэг олгож ирсэн байна.
Мөн хугацаанд Японы бизнесийн соёл болон менежментийн ухааныг Монголын залуу бизнесмэнүүдэд зааж сургах ажлыг зохион байгуулж зөвлөхийн үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 500 удаагийн томоохон форум, семинар, үзэсгэлэн яармагийг Японы хотуудад зохион байгуулжээ. Мөн 35 тэрбум орчим иентэй тэнцэх хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татаж, Японы олон тооны хөрөнгө оруулагч, ажил хэрэгч хүмүүс болон жуулчдыг Монгол Улс руу зорчих ажлыг бие даан зохион байгуулсан хүн юм.
Түүнчлэн Монгол Улсын соёл, урлагийг сурталчлах чиглэлд бодит хувь нэмэр оруулж үндэсний болон орчин үеийн хөгжмийн чуулгуудын 33 удаагийн тоглолтыг Япон Улсад зохион байгуулж, ивээн тэтгэгчээр ажилласан байна.
| Япон дахь “Монгол төв” ТББ-ын удирдах зөвлөлийн даргыг Алтан гадас одонгоор шагналаа |
|
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |