• Өнөөдөр 2024-03-28

Ж.МӨНХБАТ: АН-ынхан хэрэлдмээр байгаа бол өрөөндөө ороод хэрэлд

2022-06-30,   366

    УИХ-ын өнөөдрийн чуулганы үеэр зарчмын зөрүүтэй санал хэлсэн Д.Ганбат гишүүний саналын хариуд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дараах хариултыг өглөө. Тэрбээр  "Д.Ганбат гишүүнийг багцалбал хуульд нийцэж байгаа асуудлыг ярьж байна. Хууль зөрчиж буй асуудал алга. Д.Ганбат гишүүн удаа дараа барьцаалагдсан мэтээр гүтгэж байна. Хууль тогтоох байгууллагын гишүүн бусдыг удаа дараа гүтгэж болохгүй. Хэрвээ нотлох баримт байдаг бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй" гэв. Харин энэ үеэр ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "АН-ын бүлгийн гишүүд бүлэг дотроо асуудлаа учраа олохоо болиод хууль санаачилсан. Энэ асуудал МАН, УИХ-тай холбоогүй. Дэгийн хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. АН өөрсдөдөө дотооддоо учраа олж эв нэгдэлээ ханга. Хэрэлдмээр байгаа бол өрөөндөө ороод хэрэлд" гэв.

Ж.МӨНХБАТ: АН-ынхан хэрэлдмээр байгаа бол өрөөндөө ороод хэрэлд
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188