Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагийн тендер түүж, бизнесээ хэрхэн өргөжүүлдэг баримтыг хүргэж байна.
2013 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар 32-хон настай Х.Булгантуяа гэх бүсгүй томилогдож, гуравхан жилийн дараа Сангийн дэд сайдаар томилогдож байв. Улс төрд ингэж хурдан шат ахисан нь анхаарал татаж, “Хэний хүн, яаж яваад ороод ирэв” гэх яриа зүй ёсоор гарсан. Тухайн үедээ “Петровис” группийн Ж.Оюунгэрэл агсан түүнийг МАН-ын Нарийн бичгийн дарга болгон дэвшүүлж, улмаар Сангийн дэд сайд болгож, улс төрд оруулж ирсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан билээ. Түүнээс хойш ч нэг биш удаа "крандуулсан" жишээ түүнд бий. Хамгийн сүүлд л гэхэд эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, бас нэг удаа "крандууллаа". Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Булгантуяа гэж хэн бэ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа наймхан жилийн дотор “Петровис” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын даргаас НАМЗХ-ны дэд тэргүүн, МАН-ын Нарийн бичгийн дарга, Сангийн дэд сайд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болтлоо дэвшиж чадсан товч бөгөөд дардан намтартай нэгэн. Ховор хувь заяа гэх үү, хэтэрхий том артайнх гэх үү тэр ингэж хурдан дэвшсэн. Сангийн дэд сайд байхдаа "Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахад шалтгааныг бий болгосон" хэмээн шүүмжлүүлж байсан ч УИХ-ын гишүүн болж чадсан. МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн парламентад суулгахаар онцгойлон анхаарч зүтгүүлсэн хүмүүсийнх нь нэг гэдэг. Тиймдээ ч УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргын алба, тоотой холбоотой төсөл, хөтөлбөр, ажлуудыг аминчлан хариуцуулдаг гэх. Сангийн дэд сайд байхдаа хүүхдээ төрийн ордонд хөхүүлж байсан зураг нь цахим орчинд тарж, "төрийн жинхэнэ хар хүн" хэмээн магтуулж явсан үе түүнд бий ч УИХ-ын гишүүн болсноосоо хойш зэс нь цухуйж яваа. Хамгийн сүүлд л гэхэд Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор нартай хамт Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан нь олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Гэтэл Х.Булгантуяагийн нөхөр О.Батсүрэн нь Япончуудтай хамтарч бизнес хийдэг байж жишээтэй. Энэ мэтээр "Төрийн хар хүн" гэж магтуулж явсан Х.Булгантуяа МАН-д байр суурь, эрх мэдэл нь нэмэгдэхийн хэрээр хамаарал бүхий этгээдүүдийнх нь бизнес өргөжиж байгаа баримтууд ч байна. Тэгвэл Х.Булгантуяа эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн болж, дахиад нэг шат үсэрчихлээ. Крандуулсан жишээ нь дахиад нэгээр нэмэгдчихлээ гэсэн үг л дээ. Чухамдаа тэр МАН-ын "Тэргүүн хадагтай" болж дэвшлээ.

| МАН-ЫН “ТЭРГҮҮН ХАТАГТАЙ” Х.БУЛГАНТУЯА |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |