• Өнөөдөр 2024-04-26

“Фаренхайтын 451 хэм” номоос онцлох 10 эшлэл

2020-09-21,   1290

Зохиолч, орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар хэвлэлтээс гарсан Америкийн зохиолч Рей Брёдберигийн “Фаренхайтын 451 хэм” номоос 10 эшлэлийг хүргэж байна. Уг ном нь ирээдүйд бүхий л номыг фаренхайтын 451 хэмд шатаадаг болсон тухай хүүрнэнэ. Бидний ирээдүй хаашаа чиглэж байна гэдгийг  энэхүү нимгэн номд тусгажээ.

  1. “Би арван долоон настай. Нэмээд солиотой. Авга ах маань надад энэ хоёр ямагт цуг байдаг гэж хэлсэн юм. Тэгээд л хэрэвзээ хүмүүс чамаас насыг чинь асуувал “арван долоотой, бас солиотой” гэж хэлж байгаарай гэсэн.”

 

  1. “Шатаах бол таашаал юм. Гал хэрхэн юмсыг  залгиж, тэдгээр юмс хэрхэн харлан хувирч өөрчлөгдөж байгааг харах нь онцгой таашаал болно.”

 

  1. “Манай ажил нарийн шүү. Даваа гаригт Дикинсоныг, Мягмарт Мэлвиллийг, Пүрэвт Фолкнерийг гэхчлэн шатаана. Үнс болтол нь шатаагаад, үнсээ дахиад шатаана. Ийм л албан ёсны уриа байдаг юм.”

 

  1. “Эсвэл хорвоо ертөнц ямар хачин болох тухай ярилцах ч “нийгэм” гэсэн үг. Хүмүүстэй холбогдох, хамт байх сайхан шүү. Гэхдээ баахан хүмүүс нэг дор байлаа ч гэсэн хоорондоо ярилцахыг нь зөвшөөөрөхгүй байвал “нийгэм” байж чадахгүй биз дээ”

 

  1.  “ Би хүмүүсийг ажиглах дуртай. Заримдаа би өдөржин метрогоор зугаалж, тэднийг харж, сонсдог юм. Би ердөө л тэднийг хэн болохыг, хаашаа явж байгааг нь, юу хүсдэгийг нь мэдэхийг хүсдэг. Гэхдээ тэд юу ярилцдаг гээч?

-Юу?

-Хүмүүс юу ч ярилцдаггүй юм”

 

  1. “Тэр үед галын албаныхан гал тавьж шатаадаг биш, галыг унтраадаг байсан юм биш үү?”

 

  1. “Та хууль мэдэх байлгүй дээ. Таныг эрүүл ухаантайгаа байгаа гэж найдаж байна. Энэ номууд чинь бүгдээрээ нэг нэгнийгээ үгүйсгэдэг эд. Хараал шүгэлсэн Вавилоны цамхаг шиг энэ үй түмэн санаа бодлын дунд та өөрийгөө удаан түгжсэн бололтой. Одоо үүнийгээ боль! Үүнээсээ сал!  Эдгээр номонд гардаг хүмүүсийн нэг нь ч бодитойгоор амьдарч байгаагүй. Алив гаръя”

 

  1. “Чухам яг ямар мөчид нөхөрлөл бий болдгийг бид хэлж үл чадна. “Ус вааранд дусалсаар дүүргэж, бялхан асгарахад хүргэх сүүлчийн дусал дусах мөч бий. Үүн лүгээ анхаарал халамж хуримтлагдсаар сэтгэл зүрхийг дүүргэн бялхаах мөч ч мөн бий”

 

  1. “Хэн ч хэнийг ч сонсохоо больжээ. Би ханатай ярилцаж чадахгүй, учир нь тэд над уруу хашхичдаг юм. Би эхнэртэйгээ ярилцаж чадахгүй, тэр ханыг сонсдог юм. Би ердөө л миний хэлэхийг хүсээд байгаа үгсийг сонсох хэн нэгэн байгаасай гэж хүсэж байна.

 

  1. “Бидэнд аз жаргалтай байхад хэрэгтэй бүх зүйлс байгаа атал бид аз жаргалгүй байна. Ямар нэгэн юм дутагдаад байна. Би эргэн тойрноо харсан. Сайтар мэдэж авсан зүйл маань юу гэвэл миний сүүлийн арав, арван хоёр жилийн хугацаанд шатаасан номууд ор мөргүй устсан байлаа. Тэгээд л би чухам ном л надад тус болж магадгүй гэж санасан юм.”

“Фаренхайтын 451 хэм” номоос онцлох 10 эшлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188