• Өнөөдөр 2024-04-20

Ирэх мягмар гарагт Ж.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал болно

2020-09-12,   529

Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлогдлоо. 
Хэргийг эргэн сануулбал, Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан. 
Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг өөртөө болон бусдад давуу байдал бий болгож гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасахаас гадна зургаан жил хорих ял оноосон юм.
 
Эх сурвалж: Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс
 

Ирэх мягмар гарагт Ж.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188