• Өнөөдөр 2020-10-21

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид

Улс төрийн намууд Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ зарлаж эхлээд байна. Энэ удаад Улаанбаатар хотын төвийн Сүхбаатар дүүрэгт МАН хэнд итгэл үзүүлж, нэрийг нь дэвшүүлснийг танилцуулъя.
 
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ удаагийн сонгуульд Сүхбаатар дүүрэг тус бүр хоёр мандаттай хоёр тойрогт хуваагдаж буй бөгөөд 14 тойрогт Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Сүхбаатар дүүргээс хоёр удаа НИТХ-д сонгогдсон, Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын дэд дарга О.Мөнгөншагай нар дэвшихээр болжээ.
 
Сүхбаатар дүүргийн гэр хорооллын 15 дугаар тойрогт Ш.Батбаяр нь "Стар" телевизийн Гүйцэтгэх захирал, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн НАМЗХ-ын Тэргүүн, Монголын Олимпийн Морин спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтай. 1986 онд төрсөн. Мэдээллийн системийн менежмент мэргэжилтэй.
 
Г.Төмөрбаатар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн бөгөөд Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын алба хашдаг. НИТХ-д хоёр удаа сонгогдож байсан. 1964 онд төрсөн. Автын инженер, эдийн засагч мэргэжилтэй.

Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, XI хороолол, 14193-Их тойруу 43, "N tower" V давхар 501-2 тоот
7713-1414
ergelt.mn@gmail.com