Түүнд худлаа хэлж, хууран мэхэлж байгаагүй цор ганц "найз" бол ном байх аа. Гэхдээ гомдоож, уйтгарлан гуниглуулж, уйлан хайлуулж, баярлан хөөргөж, сэмлэн шаналгаж, алмайран гайхшируулж байсан нь бол бий байх. Гэхдээ орчлонд огт өөр ертөнц, оньс хаалга байдгийг мөнөөх "нөхөр" нь л танин мэдүүлж, "найзлах" тусам сониучирхан нэвтрүүлж, оюун санааны хувьд холын хол хөтлөн одсон нь гарцаагүй. Ном угаас нэгэнтээ өөрт нь татагдан, мөн чанар, дотрыг нь таньсан хүнийг донтуулж, автуулж, хорвоо ертөнцөөр "аялуулж", олон зүйлийн учгийг тайлдаг болохоор хамгийн зөв, үнэнч, үлгэр дуурайлал дүүрэн найз мөн. Тиймдээ энд өгүүлэх хүн, ном хоёрын "нөхөрлөл" түүний тавдугаар ангиас нь эхэлжээ.
Аав нь аймгийн агентад ажилладаг байсан болохоор тэнд хотоос хувиарлан очсон номоос нь уншиж, шүлэг ч бичээд эхэлсэн байжээ. Харин хүүгээ ийн номд, тэр дундаа шинжлэх ухаан, танин мэдэхүй, философи чиглэлийн ном уншиж, учир утгыг нь олох гэж "амт"-нд нь орж буйд аав нь дуртай, бахдалтай байсан гэдэг. Тэр үеэс л бага залуу О.Содномпил хүү ном цуглуулж, өдгөө утга зохиол, сэтгүүл зүйн салбарт нэртэй номын хүн болсон нь энэ. Угтаа бол МУИС-ийг автын инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн ч үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй юм билээ. Мэдээж өнөөх номоо уншиж, юм бичих үйлээс нь үүдээд шүү дээ. Түүний гол ажиллаж байсан газар бол сонин. "Залуучуудын үнэн", “Хөдөлмөр”, Төмөр замын сонин, "Open door”, “Өдтэй бичиг" зэрэг сонинд сэтгүүлч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гэх албыг хашиж ирсэн байдаг.

Тэрбээр “Толгод", "Өөр шүлгүүд", "Чулуу ургах шиг" шүлгийн гурван номтойг нь уншигчид андахгүй. Мөн хөрөг нийтлэлийн “Хөрөг” ном хэвлүүлснээс гадна Монголын орчин үеийн яруу найргийн “ЮМ” антологийг эрхлэн хэвлүүлсэн байдаг. Мөн "Утга зохиолын судлал шинжлэл 50 боть" цувралыг эрхлэн хэвлүүлж, ерөнхий редактороор ажиллахаас гадна СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуульд багшаар ажиллаж буй юм.
Ном. Эл эрхэм ерөөс хэнтэй ч уулзсан номын тухай л өгүүлнэ. Амьдрал туршдаа олон мянган ном цуглуулж, түүнийг уншиж, эргүүлж, ухаарч8 эргэцүүлэн суусан болохоор аргагүй ч үгүй мэт. Номын санд нь буй 30 мянга дөхөж яваа номынхоо бараг бүгдийг нь уншчихсан, хаана, юу болж, тэр нь ямархан учиртайг мэдчихсэн, мэдэх тусам цааш мэдэхийн хүсэлд автаж, одоо ч уншсаар суугаа байх. О.Содномпил сэтгүүлч “Номтой “гаж” хүн нийтлэлд өгсөн ярилцлагад "Та яруу найргийн багштай юу" гэсэн асуултад, "Байхгүй ээ. Номоор л боловсорч, сурч явна. Энэ хэдэн ном л миний багш даа" гээд (Франсуа Вийон, Бо Цэюй-н “Четверостишия”, Дү Фү, Поль Элюар, Шарль Бодлер, Луис де Гонгора, Артур Рембо, “Японские трехстишия” зэрэг номыг гарган үзүүлсэн байдаг.
Харин юу сэтгэлийг нь гонсойлгож буй тухай асуухад "Миний санааг их зовоодог юм бол орос хэлнээс орчуулдаг хүмүүс л цөөрчихөөд байна. Хуруу дарамхан болчихлоо. Орос хэл сурах нь багасчихлаа. Яг үнэндээ оросын утга зохиол агуу шүү. Оросууд дэлхийн утга зохиолыг ч бас маш сайн, их орчуулсан. Аль 1940-1960-аад онд орчуулчихсан юмыг өнөөдөр манайхан англи хэлнээс орчуулчихаад шагшраад байна шүү дээ (инээв). Яагаад би орос хэлнээс орчуулахыг илүүд үзээд байна гэвэл, манайд дор хаяж 100 гаруй жилийн уламжлал байна. Англи хэлнээс бол уламжлал гэж хэлэхэд дэндүү цөөхөн хэдхэн хүн л орчуулдаг байлаа шүү дээ. Одоо яах вэ, олширсон ч уламжлал болтол хугацаа хэрэгтэй. Тэгээд ч ном, утга зохиолын орчуулга гэдэг өөр. Хэл мэддэг хүн бүхэн бариад авчихгүй. Одоо бол зарим нэг англи хэл гадарладаг хүмүүс компьютерийн программ ашиглаад орчуулж гаргаад байх шиг байх юм. Тийм номын найруулга, үг хэллэг хэцүү дээ, андашгүй" гэсэн байсан нь нээрээ түүний Оросд хоёр жил сурсан тухай нь дурдаагүй үлдээж байгааг сануулсан юм.

Ийм л эрдэмтэй, ёстой л зорьж очоод, шалж байгаад ч болов үг дуулж баймаар энэ цагт буй номтой ховор хүмүүсийн нэг бол энэ өвгөн буурал багш юм. Хүний тухай бичнэ гэчихээд ном л яриад байх юм гэж уншигч та ундууцаж мэдэх байх. Тэгвэл номтой нөхөрлөж, өнөөдөр ч нөхөрлөсөөр яваа хүнийг түүгээр л онцолж дэлгэхээс өөрөөр салгах аргагүй. Тэр анд болсон олон номынхоо ихэнхийг нь хуучин номын худалдаан дээрээс олсон гэдэг. Хэний ямар зохиолтой хаана анх "уулзаж", тэр түүнд хэрхэн үүцээ дэлгэж, ямархнаар гайхашруулсныг нь асуувал 30 мянган номын тухай ярих болж, дуусашгүй урт үргэлжилнэ байх.
Тиймээс ном, тэдний нөхөрлөл урт удаан үргэлжлээсэй гэсэн ерөөл дэвшүүлье.
Чулуу ургах шиг би
| НОМ, ТЭР ХОЁР ХАМГИЙН САЙН "НАЙЗУУД" |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |