Мөдхөн одоо өвсний толгой шарлаж, сул өвс ганхана. Шаргал талын дээгүүр тэнгэр ямархнаар оршин буй бол. Тийм нэг шаргал говьд мэндэлсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт А.Шартолгой зохиолч дурсамжийн талд нутаглаад хэдхэн хонож байна. Тэр талд орчлонгийн энэ эрээн бараан ахуйд ойр тус явж, нөхөрлөсөн хэн бүхэн үдэн зогсож, сэтгэлийн үгс нь хөвөрсөн өдрүүд өнгөрч байна.

Зарим сайхан үгс өөрт нь хүрэлгүй оочин унаж, түүний тухай бичихээр суугаа хэн нэгэнд хэрэгтэй болох төдийнхнөөр л үлддэг мэт. Гэхдээ тэдгээр үнэт үгс гарах хүртэл нь амьдарч, бүтээлээ туурвисан хүний үйлс л өөрөө жинтэй юм даа. Тэр ертөнцийн хөх харгуйд зохиол бичин “үдэлж”, өгүүллэг, тууж, роман бичиж, Говийн ноён хутагт Д.Равжаагийн бүтээл туурвилыг судлан түгээх үйлсэд авьяас билиг, сэтгэл, ухаанаа зориулан амьдарсан.
Түүнээс урьд жолооч, механикч, их засварын мастер, Соёлын хэлтсийн засварлагч, жүжигчин, мзуейн фондын эрхлэгч, дархан, сантехникч гээд хийгээгүй гар, сэтгэл оролцоогүй ажил байгаагүйг нь говь нутгийнхан, түүний уншигчид, уран зохиолын хүрээнийхэн хэдийнэ мэдэх байх аа.
Зохиолч өөрөө "Алтанширээдээ дөрөвдүгээр анги төгсөөд мал маллаж байгаад Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт жолооны курс төгсөөд арав гаруй жил техникийн ажил хийж, Дорноговийн соёлын байгууллагад арваад жил ажиллалаа. Хотод ирээд Хүүхдийн театр, Монголын зохиолчдын эвлэлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарах шив дээ" гэсэн нь бий. Айлын өргөмөл хүүхэд гэхээс өөрөөр намтар түүхээ нэг их яриад байдаггүй. Харин ноён хутагтын намтар түүх, зохиол, бүтээлийг нь өөрийнх мэт ярьж, түүнд гүн нэвтэрсэн нь хэвлүүлсэн ном товхимол, сэтгүүлч, сурвалжлагч нарт өгсөн ярилцлагуудаас нь харагддаг. Хийхээр нэгэнтээ зорьсон бүхнээ тэр сэтгэлээрээ эмхэлж, бусдыг гэрэлтүүлэхийн төлөө асдаг дотоод аглагтаа даянчилсаар энд дарааллан дурдагдах олон сайхан бүтээлийн ард гарсан нь лавтай. Д.Равжаа хутагтын бүтээлүүдийн өмнө түүний зохиолуудыг дурдах нь зүйтэй болов уу.
Тэр орь залуухан насаа “Одтой явах нас” гэж оноон шүлгийн түүврээ хэвлүүлж, “Оргил”, “Сургүйн мөнгөн хазаар” гэх номуудыг ч нэмэн төрүүлж, найргийн тэнгэрт өөрийн үгс, мэдрэмжийн “шувуу”-гаа нисгэсэн нь өдгөө ч далавчаа дэвэн яваа харагддаг.
Тэр тэнгэрт нэгэнтээ нисгэсэн шувууд угаас өтөлдөггүй, бүр өндөрт халин дүүлдэгийг тийш ширтэгч хүн бүхэн мэднэ байх. Нэгэнтээ бичигдсэн үргэлжилсэн үгс ч ялгаагүй навсайтал уншигдаж, сонирхон дурлагч хэн бүхэнд оюун санааны охь шимийг хүртээсээр байдаг байх. А.Шартолгой зохиолч “"Жанжны даалгавраар","Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг жүжиг, "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн ном уншигчдадаа хүргэсэн. Эд цөм уншигч таны эрэлд тааралдаж, эргүүлэн уншихуйд тэр өөрөө угтан учирсаар байх аж. Ингэж өөрийн бүгдийг амжуулчихаад, уран зохиолын ертөнцөд сандал суудлаа зэхчихээд, өөрийн бэлдсэн тэр л ширээнээ өндөр ноён хутагтын зохиол бүтээлийн судалгаа, жүжгийн зохиолыг шинэтгэн бичих ажилд ханцуй шамлан орж, амьдралынхаа арав гаруй жилийг зориулж, түүгээр амьсгалж, амьдарсан. Д.Равжаа хутагтын “Саран хөхөө”-г л гэхэд шинэтгэн бичсэнийг нь УДЭТ-т болон Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын уран бүтээлчид үзэгчдэд хүргэсэн билээ.
Түүний “Тайз...дэлгэц...” гэх жүжгийн зохиолын түүвэр номын өмнөтгөлд Утга зохиол судлаач Х.Чойдогжамц хувь зохиолч, судлаачийнх нь тухай онцлон бичсэн нь бий. Тэрбээр "Жүжгийн зохиолын судалгааг хэрхэн хийж, яаж боловсруулсан, урлан судлалын шинжлэлээ эх зохиолын хамт хэвлүүлсэн “Саран хөхөө” (2005) шиг бүтээл өдгөө гараагүй байна шүү дээ. Суралцууштай, гарын авлага болохуйц даацтай бүтээл. Жүжгийн зохиолын амин сүнс болсон дүрийн зан төрхийн үлгэр жишээ, дүрээ төрхжүүлэх чадвар А.Шартолгой зохиолчийн бүтээлээс танигддаг” гэж онцолсон байна. Мөн “Р.Чойном” моно жүжиг нь энэ төрөлдөө хэлбэр зохиомж, агуулгын хувьд шинэлэг байсныг дурдсан байна лээ.

А.Шартолгой зохиолч цаашлаад “Ноён хутагт Равжаа” кино зохиол, судалгааны бүтээл, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, “Ноён гэгээний нутгаар” Равжаа судлал, “Ноён гэгээний нутгаар” гурван дэвтэр тууж зэргийг ч уншигчдадаа хүргээд буй билээ. Тэрээр Д.Равжаа гуайн бүтээл рүү орсон тухайгаа "Би Дорноговийн хүн. Бидний хэн маань ч Хутагтын дэргэд байгаагүй шүү дээ. Яахав судар номонд бичиж үлдээсэн байдаг юм байна, эрдэмтэн мэргэдийн судалсан судалгаа байдаг юм байна. Гэхдээ би тэр бүгдийг онгичоод байсангүй. Нутгийн хүний хувьд сонирхдог. Гэхдээ би Равжаа судлаач биш. Зүгээр л Равжаагийн амьдрал уран бүтээлийг шүтэн бишрэгч. Зарим хүмүүс өөрийгөө Равжаа судлаач гээд л ярих юм. Би тэдэн шиг тийм зарлаач биш" гэж ярьсан байдаг. Үнэхээр ч энэ бүхнийг нь өдгөө бидэнд үлдээсэн ном бүтээлээс нь тодорхой харж болох юм. Говийн ноён хутагт Д.Данзанравжаа гуайн тухай уншихад гарцаагү А.Шартолгой гэх хүний бичсэн бүтээл туурвилыг л харах вий. Уран бүтээлч уран бүтээлчээ хэрхэн нээн олж, бүтээлийнх нь зүрх сэтгэлийг ойлгон танидгийг мөн давхар уншиж мэдрэх юм.
Харин кино, жүжиг рүү орсон нь Төрийн шагналт Л.Ванга гуайн хөтөлсөн зам гэдгийг ярьсан нь бий. Тэрээр “Жүжиг, кинонд дуртай болохоор би тэр хүнд татагдсан байх. Надад ч санаа бодлоо харамгүй хайрладаг байсан.Л.Ванган гуай “Чамайг би нэлээд жишиж байгаад хаячихна аа, сэхнэ үү, мөхнө үү, өөрөө мэдээрэй” гэдэг байсан. Утга зохиолын бүхий л чиглэлээр бодол санаагаа найман захианд бичсэн нь миний насан туршийн мөрдлөгө” хэмээжээ. Тэр ингэж завгүй бүтээж, зайгүй бичиж судалснаараа үлэмжийн гэрлийг өөрөөсөө тусгадаг хүмүүн байжээ. Тэр гэрлээрээ ойр бүхнээ гийгүүлж, Монголын утга зохиолын өндөр сүрлэг асар дор түүний судалж, бичиж, туурвин үлдээсэн бүтээл бүхэн онцгой байр суурьтайгаар гэрэлтэж, А. Шартолгой гэх нэрээр мөнхлөгдөн үлдэж байна.
| ҮЛЭМЖИЙН ГЭРЭЛТ ХҮМҮҮН БУЮУ А.ШАРТОЛГОЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |