Шүүмжлэгч: Доктор (Ph.D),дэд профессор А.Мөнх-Оргил
Манай уран зохиолын Эрх чөлөөний талбайд улс төрийн суулт зарлаж эхэлжээ.
Хэн гэдгийг ярихаас өмнө юу болсон тухай эхлээд ойлгох гэж оролдъё. Бүх зүйл _____ аймгийн _____ сумын Засаг дарга _____ гуай, уртын амралтаа аваад, зуслангийнхаа байшинг зассан болж, өдөр өнгөрөөж ядаж байсан ____ сонины сэтгүүлч ____ рүү, 20... оны наймдугаар сарын 3-ны мягмар гарагт утсаар ярьснаас эхэлжээ. “Багахан төсөвтэй халтуур байна хийх үү?” Ийм санал хэлжээ. Саналыг ч хүлээж авч. Хүлээж авахаар барахгүй бүр “долоож” эхлэх нь тэр. Товчхондоо ийм.
Цаадахыг нь, ер нь ямар үйл явц өрнөсөн нь өнөөгийн манай нийгмийн нүх сүв болгоноос эхлээд нүүрэнд нь ч дэлгээтэй бэлээхэн байгаа гэхнээ болно. Манай дөрөв дэх засгийн эрх баригчид маань хэн нэгнийг “долоогоод” хэвтэж байдаггүй гэдэгт итгэж байна. Цаасан, цахим хэвлэл бүрийн оройд залардаг “нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөөх үнэний эрэлчин” гэдэг тэнгэрлэг ариун бичээсэнд бид итгэж явдааг.
“Редакц оршин тогтнохын тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг хөрөнгө оруулагч эзнээс, зар сурталчилгаа, төлбөрт мэдээллээс олно. Тэр төлбөрт мэдээллийг нь сэтгүүлчид бэлтгэж цалин хөлсөө авна. Эсвэл эсрэгээрээ аливаа баримт нотолгоо бүхий мэдээллийг олон нийтэд түгээлгүй нуун дарагдуулсныхаа төлөө төлбөр авч болно.” Ийм юм гэж юу байхав. Энэ ч арай худлаа байх аа.
“Хэрэв чи чөлөөт нийтлэлч бус аливаа нэг редакцид харьяалагдаж л байгаа бол энэ тогтолцооны нэг хэсэг мөн. Нэг бол төлбөрт мэдээнд гүйнэ. Үгүй бол захиалгат нийтлэл бичнэ. Арай хялбар нь төлбөрт зочинтой ярилцана. Эдгээрийг гүйцэтгэхэд чиний үзэл бодол, үнэт зүйл түй ч хамаагүй... Гэхдээ баттай үнэнийг хэлэхэд ямар ч шударга сэтгүүлч ‘цэвэрхэн худалдагдах’-аас татгалзаад байхгүй дээ.” За, үгүй байлгүй дээ. Ёстой гайгүй байлгүй.
Итгэмээргүй хэрнээ итгэхээс өөр аргагүй болсон зүйл. Харж, сонсож, уншсаар байгаад хэв ерийн зүйл шиг хүлээж авцгаадаг ч болсон. Ө.Үлэмжтөгсийн романы гол дүр сонины сэтгүүлч нэгэн эрийн хэлж буй тайлбар. Ер нь бол шударга ёсны төлөөх үнэний эрэлчин гэсэн үг. Тийм учир халбагадаж буй тогооныхоо хөшигний арын амьдралыг дэлгэж байгаа ажээ. Дүр, сэдэв, агуулга, үйл явдал ер нь уншигчдад дэндүү ойр харагдана. Багахан төсөвтэй халтууранд явсан хүн ер нь яадаг вэ. Тийм л юм болж байгаа юм.
“Сэтгүүлч хүний мөн чанарыг ингэж уудалж, зүүсэн багийг нь хайр найргүй хуулвал биеэ байтугай үзэл бодол, үзэгний үзүүрээ худалдахыг хүсэгч янханлаг араншин нуугдаж байдаг. Овоо тахилгын сэтгүүл хийх гэж ирсэн эхний хоёр, гуравхан хоногт миний дотор нуугдаж асан тэр янханлаг араншин илт цухалзан ичгүүргүйгээр зусардах боллоо. Заримдаа амнаасаа унагасан үгнээсээ өөрөө цочиж, ингэхэд энэ би мөн үү гэж гайхахыг нь яана.” Энэ бүр хэтэрч байна. Ингэж ч бас болохгүй байх аа.

Дөрөв дэх засаглал. Сэтгүүл зүйн ертөнцөд янханлаг галбир төрх байдаг гэнэ. Нэгэнт биеэ үнэлж байгаа хойно идэвх, санаачлага, ялангуяа шинэ санаа аль аль талаас нэн ихээр шаардана. Овоо тахиад орхичихгүй, _____ засаг даргын нэртэй гэрэлт самбар босгох тухай бүтээлч санаачилга гаргаснаар, өөрөөр хэлбэл “ичгүүргүйгээр, урлагтай долоож” эхэлсэн юм байна. Үүний хариуд долоолгогч “буузны жигнүүр шиг сийрэг тархитай цус шүү чи” хэмээн эрхий гозойлгосноор “долоолт” хэр уран тансаг болсныг хэлээд өгчихөв. Буузны жигнүүр шиг сийрэг толгойтой эр. Мөн ч чамин зүйрлэл, ёстой уран сайхантай “долоолт”. “Долоох” хэлний ажиллагаа, ур чадвар төлбөрийн хэмжээг шууд тодорхойлдог юм бололтой.
Засгуудыг гурван төрөлд хувааж болдог гэнэ. “Зүйрлэвэл зураг технологийн багшийг санагдуулам царай төрхтэй, загвар хийц хуучинсаг бор хүрэн өнгийн хүрэм өмсөж, дотуураа нимгэн ноолууран хантааз углаад тод өнгийн сорочка өмссөн хээ шаагүй нөхөд... удаах ангиллын засаг дарга нар бол пагдгар намхан хэрнээ бодон шиг тарган, мальгар улаан нүүрэндээ дулаан инээмсэглэл тодруулсан зальжин нөхөд. Ийм төрлийн засаг дарга нар Удирдлагын академийг Төрийн захиргааны менежментийн магистрын дипломтой төгссөн байх нь элбэг. Намын үүр анхан шатны нэгжээс уйгагүй идэвх санаачлагын үрээр цуцашгүй бялдууч зангийнхаа тусламжтайгаар аймгийн намын хорооны даргын хараанд өртөж, хувь улс төрчийн ядмагхан замналынхаа хүрч болох хамгийн том албан тушаалдаа ирчихээд байгаа халимаг үс, хавтас зангианы голууд... сүүлийн ангилалд багтах сумдын засаг дарга нар бол ёстой жинхэнэ ‘Засаг ноёд’. Тэдний эрх мэдэл ганхашгүй, эзэн суудал нь тогтвортой, эрхэлдэг бизнес нь айдасгүй. Тэд сумын амьдралын жижигхэн өрөг дээр дөрвөн буудлын цаадах нүүдлийг харж тоглодог шатрын их мастерууд.”
Манай гурван зуун гучин хэдэн сумын засгуудын нийтлэг хэв шинжит дүр. Гэхдээ энэ удаад захиалагчийн эцсийн хүсэл бол мэдээж үргэлжлүүлэн засаг барих. Нэг муу байдаг л нэг сумын засаг барихын мөн цаад хүсэл гэж бий, тэр нь болбоос энэ тойргоос гарсан бүүр том “засаг”. Сураг нь л дуулддаг их том “засаг” энэ газар нутгийн заяагдмал газрын хэвлий дэх баялагт түшиглэсэн уурхайтай “холбоотой”. Нэг ийм бие биенээсээ холбоотой, битүү зангилаагаар холбогдсон уртаа гэгч утас, тор, сүлжээний төсөөлөл бууж байна аа. Сэтгүүлч эр тэрхүү сүлжээг хөвөрдөж эхлэв ээ. Явсаар сүлжээний нэг хэлхээсэнд өөрийн нь ажилладаг сонин байж таардаг юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй, бараг ч төдийлөн чухал биш нэгэн сэжүүр хөвөрдсөөр яваад өөрийн сууж буй мөчрөө хөрөөдчих нь тэр. Ажлаасаа гарлаа. Гараад зогсохгүй цахимд увайгүй муухайгаар хэрнээ хоосонгүйгээр харлуулсан зохион байгуулалттай ажиллагаанд өртөв. Лайвчин бүсгүйн дүүтэй энгийн бишээр нэгэн удаад уулзсаныг давс үрэн байж хөөргөдөж таараа. Гэхдээ энд манай сэтгүүлч эр өөртөө бол сэтгэл санааны хувьд хангалуун байсныг нь тэмдэглэх ёстой. Эхнэр нь хөөлөө. Нэг мэдэхэд гэр бүл, ажил алба, найз нөхөд, нийгэм даяараа түүний эсрэг зогсох нь тэр. Зүрх нь хаагдах ч дөхөж. Мань эрийг өнөөх хөвөрдсөн сүлжээ нь ийнхүү дарж унагаж байгаа хэрэг. Сүлжээний нэг хэсэг болох, үгүй бол нэг мөсөн холдож зайлах зам байдгийг харуулав. Ойлгуулав. Ийм л эгзэгтэй агшинд өнөөх хөвөрдөн байж хүрсэн компанийн зүгээс тун тодорхой нэгэн санал ирэв ээ.
Кополлагийн киноны хэлц үг шууд санаанд бууж байгаа биз. Татгалзах аргагүй санал мөнөөсөө мөн. Сэтгүүлч эр харин үүнийг хүлээж авсангүй, өөрийн нэр төр гээч зүйлийг эцсийн мөчид худалдахыг хүссэнгүй, үзэл бодлоо наймаалцсангүй, өнөөх “нийгмийн сайн сайхан, шударга ёсны төлөөх үнэний эрэлчин” гэх тэнгэрлэг ариун бичээсэндээ үнэнч үлдэхээр шийдэж байна.
Хөвөрдсөн сүлжээнийхээ нэгэн эд эс болох уу, эсвэл улс төрийн /хэвлэлийн үг хэллэгээр/ захиалгаар амиа алдах уу, шахагдан арчигдаж амьд хүүр болох уу, магадгүй сүлжээг илчлэн тасалж аврагч баатраар тодрох уу /энэ маш эргэлзээтэй буюу бодит утгаараа боломжгүй/ гэх зэрэг асуултыг Өлзийхутагийн Үлэмжтөгсийн романы дараагийн ангиудаас олж үзэж магадгүй юм байна.

Зохиолын хувьд бол манай төдийгүй аль ч газрын аль ч цаг үеүдэд байсаар ирсэн, удаж даамжирсаар ялзарч үхширдэг тэр л сүлжээ, торлогийн тухай. Улс төрийн тэрс дуу хоолой гэхэд болно. Нийгмийн сэтгэлгээний илэрхийлэл гэсэн ч бас болно. Сэтгүүлчийн үзэл бодол гэсэн ч буруудахгүй. Хувь хүний үнэт зүйл, итгэл үнэмшлийн магтуу гэчихэд болж байна. Энэ бүхэн нэгэн романы дотор багтаж шингээд, тэр тусмаа өнөөдрийн ийм цаг үед хэвлэгдэж байгаа нь харин тохиолдол уу, тохируулал уу гэдгийг хэлж мэдэхгүй. Мэдэж байгаа юм гэвэл тохиолдол байдаг юм аа, гэхэд ёстой зайлшгүй санамсаргүйн хуулийн биелэл мөн гэдэг эргэлзээгүй.
Цахим сүлжээнд байдаг “Ноорог” хэмээх хуудсынхан “Өвчин намдаах чихэр” гэж контент хийж ээ. Маш богино тэр контентэд аав нь яагаад цэрэг хувцастай байгаа, хүү яагаад ягаан шаахай угласан сэлтийг бодолцож хийснээ хэлцгээж байна.
Манай “зэт” үеийнхэн үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлдээ ингэж ханддаг, үгүйдээ л хандахыг хичээдэг, зорьдог байгаасай гэдэг юу юунаас чухал нь. Аль ч утгаараа ахиц дэвшил, сайн сайхан, ирээдүйн өөрчлөлт тэдний гарт атгаастай явдаг. Энэ бол романы хамгийн тод гэрэлтэх ариун бичээс гэж ойлгов. Сэтгүүл зүй, уул уурхай, гурван зуу гаруй сумдын хэв шинж сэлт бол ердөө гадуураа нөмөрсөн цув нь. Харин онцлох нэг зүйл бол баатруудын нэр. Сэтгүүлч, лайвчин тэмцэгч, солиотой зайран, сумын засаг, эрхэм гишүүн. 1988 онд С.Жаргалсайхан нийгмийн тогтолцоог тун чадварлаг дэлгэж үзүүлэхдээ сахиул, манай хүн, төлөөлөгч гэсэн дүрүүдээр дамжуулж байж билээ. Адилхан л цаг үеийн маань хэв шинжүүд юм даа. Улс төр, уран зохиол хоёрын эвлэршгүй дайсан хэрнээ хөнжилдөө хэрхэн янагладаг харилцааны тухай өөр газар дэлгэрэнгүй өгүүлэхэд ч болно. Товчхондоо, татгалзах аргагүй саналаас татгалзана гэдэг амар эд биш ээ. Чухам татгалзаж чадаж гэмээ нь та их олон юм аа хадгалж, их олон зүйлийн өмнө цэх зогсож чадна гэсэн үг.
2024.06.07
| ШҮҮМЖ: ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ САНАЛААС ТАТГАЛЗАХУЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |