Хэзээнээс ч юм түүний нэгэн ярилцлагын ном надтай удаан найзалж яваа юм. Байнга л цүнхэндээ авч явах юм уу, ихэнхдээ ажлын ширээн дээр өөртэйгээ ойр байлгана. Цүнхэндээ аваад явахад яагаад ч юм дулаан оргиулж, хажууд байхад нөмөртэй дулаан, хоргодонгуй мэдрэмж төрнө. Тэгээд өдөртөө нэг сөхөж хараад, “Энэ алдартай хүнээс ингэж асууж, ийм хариултыг хэлүүлчихэж дээ” гээд ярилцлага буулгах, аль нэгэн юм бичих үедээ жишээ болгон харж, суралцдаг.
Түүний бүтээл, туурвил надад ийм л ханьтай. Хэрэв түүнийг энэ цаг хугацаанд байсан бол би муу хэдэн болхи яриа, бичих гэж аядаж байгаа хүний тухай хэд гурван бичвэрээ бариад зориглон очих байлаа. Учир нь хэнтэй ч тэр эелдэг сайхан харилцаж, ахын сэтгэлээр яриа өрнүүлэх байсан гэдэгт итгэдэг. Угтаа би төдийлөн хүмүүстэй зорьж танилцах хүсэл байдаггүй ч түүнтэй бол эрэн хайж, сураглан очиж заавал үгийг нь сонсох байсан, түүнийгээ тэгээд бүр насан туршдаа санаж, өөрийнхөө зам жимийг болгох байв. Гэсэн ч хэнэггүй, юмыг хожуу сэхээрдэг сул зангаараа үл анзаарч, сайн мэдэхгүй явсаар их сургуулийн монгол хэлний ангид ороод л бүүр түүрхэн дуулж явтал мөдхөн бурхны орныг зорьсон мэдээ дуулдсан. МУИС-ийн нэгдүгээр байрны лекцийн том зааланд санагдаж байна, хэний ч билээ нэг номын нээлт болж байхад, түүнийг дурсан, цөм босож шүлгийг нь уншиж байсан юм.

Тэгэхэд л би “Ийм гэгээн яруу найрагч байж дээ” гэж халаглах шахам бодож, маргааш нь номын сан орж нэг бүтэн өдөр бүтээлийг нь уншиж, хэвлүүлсэн ном бүтээлтэй нь танилцаж билээ. Ингэж би уран бүтээлчийнх нь тухай анх дулаахан хэдэн шүлгээр нь, хүнтэй нь харин сэтгүүлч Б.Ганчимэгийн “Би гэгээ л түүж явдаг хүн” ярилцлагаар нь ойртон танилцсан юм. Их сайхан дотно дулаан, унших бүрд хажуу дэргэд "ирдэг" сайхан ярилцлага даа. Түүнээс хойш салаагүй дээ. Аль ч үед шүлгийн мөртөөс нь уншиж, өнөө ярилцлагыг нь үг үсэггүй цээжилж явдаг сан.
Тэр ярианы эхэнд “Манай Арлааны Эрдэнэ-Очир сэтгэлийн дулаан тойргоос гардаггүй, өмөг түшиг ханхлуулсан өвөрмөц хүн байлаа. Гунигтай тэгсэн атлаа хачин гэрэлтэй. Сэтгэл сааралтуулсан, болж өгвөл дөлж явмаар хүн байдаг даа. Түүний нөгөө талд өөрийн эрхгүй олноор хайрлуулж, уяран татагдмаар сайхан хүн байдаг. Арлааны Эрдэнэ-Очир бол тийм л хүн” гэж түүнийг их сайхан онож бичсэн байдаг юм. Шүлэг, бүтээлээс нь мэдрэгдээд байдаг хүнтэй энэ тодорхойлолт тун дөхдөг болохоор яагаад ч юм давтан уншиж, “Сайхан юм аа, хүн ийм сайхан байж болно гэж үү” гэж уяран хайлж бодно. Ерөөс түүний тухай бодол л хүнийг ингэж хайлуулж, уярааж, дэвэргэж, дэнслүүлнэ. Жирийн биш жигтэй, хүний сайхантай, гэгээнтэй уулзуулах шиг санагдана. Ямар нэгэн сайхан ертөнц рүү татах шиг, түүндээ намайг түгжин цоожилж, эндээ удаан бясалгаад, ариусан гэгээрэхийг сануулах шиг бодогдоно. Тэгээд би тийм хүн болохыг хүсэж, тийм байх сан гэж ч мөрөөднө. Тиймдээ ч бусдаас сайхныг нь өөртөө цуглуулах гэж хэрдээ хичээдэг ч яг санаснаар болдоггүй өөрийнхөө тэсвэргүй, тэвчээргүй, юунд ч бүдрэн унах гээд байдаг хариугүй зангаа давж үл чадахдаа инээмсэглэсэн зургийг нь хараад “Та яаж тийм гэгээн амьдарч чадсан юм бэ” гэж асууна, ярилцана. Дахиад л түүн шиг болохыг мөрөөднө, маргааш болоход өөртөө тийм нэг зорилго тавина, үргэлж сануулна. Энэ бол Арлааны Эрдэнэ-Очир хэмээх эгэл жирийн найрагч, аав, ах, дүү, найз. Энгийн даруугийн дуулал, бүлэг том үлгэр, гэгээтэй амьдарч болно гэдгийг харуулсан зөөлөн дулаан хүн.
.png)
Тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар, сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал”, “Ийм нэгэн амьдрал” зэрэг шүлгийн түүвэр, ярилцлага, тэмдэглэлийн номтой. Шүлгээс нь тийм нэг ухаарал бодрол, амьдралд яарах хүсэл тэмүүлэл, амжиж бүхнийг хийх адгуу зан, гэнэн томоогүй нас, гэгээн хайр мэдрэгдэж, цөм түүний араншин байсан мэт, бүгд л түүний нэг хэсэг мэт санагдана. Тухайлбал,
“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй,
Амжиж бид сайн сайхныг дуулах хэрэгтэй
Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй
Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай...” гэнэ. Үнэхээр ч тэр өөрөө ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүйг дуулж байгаад буцсан, бүхнийг үлдээж, үлдэгсдээ сайхан руу хөтлөн яваа. Би л гэхэд үлдээсэн бүхнээр нь өөрийгөө тэтгэн тэнхрүүлж, өндийлгөн босгож, өрж, байгуулж яваа юм. Намайг бүтээх олон зүйлийн нэг нь түүний шүлэг болоод бүтээл нь. Тэгээд л түүн шиг болохыг мөрөөдөн, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээн алхдаг. Олон ч шүлэгт нь үйрэн унаж, үгүйрэн хоосорч, санан гэгэлзэж, сэтгэлээ аргадаж, санаашран мөрөөддөг. Тэр дундаа
“Уул барайж манан татна
Урд хөндий рүү
Ус буух нь дээ
Би чамайг санах нь дээ...”гэх шүлэгт нь би унан тусдаг, бүр үхтлээ хоосордог, санаж санааширдаг. Байхгүйн тухай, санахын тухай тийм сайхан бичсэнд нь биширч, үргэлж л хэн нэгнийг санах бүрдээ уншиж тайтгардаг. Бүтээлээ бүр нэг сууж, зовж, бүтэн шаналж бичээгүй юм билээ. Бүтээл төрснөө ганцхан үгээр л хэлдэг нь аясаар. Тэр өөрөө ч аясаар намуун хүн дээ. Уншигчдын сайн мэдэх “Голын тохой дээр” шүлгийг гэхэд тэр дор нь төрүүлчихсэн гэдэг. Харин “Ангир жиндэх намар” дууны шүлгийг долоон жил бичсэн мөртөө мөн л аясаар гэдэг юм байна лээ. Өдийд тэр их бичдэг байсан гэсэн, бүр зарим шөнө унтдаггүй байсан гэж байгаа. Өдийд гэдэг нь намраар. Намрын улирал түүнийг хөглөж, хөөргөж, сэтгэл зүрх, ухаан бодлыг нь сэрээж, бичих бүхнийг нь бичүүлэх том орон зайг өгдөг байж. Тийм болохоор л намар шиг гэгэлзсэн, сэтгэл сэмэлсэн, дундуур нь хөнгөн ухаарал, бодрол хавчуулсан, нэг тийм яруухан шүлэг түүнийх байдаг. Давтан хэлэхэд шүлгүүд нь түүний араншин л юм байна.
А.Эрдэнэ-Очир найрагчийг шүлэг, яруу найрагт дурлуулж, хөглөсөн хүн түүний аав юм билээ. Ерөөлч аавынх нь дүр байдал, айл хунараар орж ерөөл хэлэх нь хүүд нь нөлөөлж. Ааваасаа зүүгдэж, аавыгаа хаа яваа газарт нь хамт яваа хүүд аавын хийж байгаа зүйлийн нөлөө тусах нь энүүхэнд шүү дээ. Үүгээр ч зогсохгүй түүний аав ном уншдаг, шагай харвадаг, зураг сайхан зурдаг, ямар л бол ямар хөгжим тоглодог хүн байж.
Ийм л юм юмны дөртэй аавынхаа тусгалаар урлагт, утга зохиолд дуртай болон өссөн нь бидний энэ хайрлан дурладаг, хамгаа өгсөн ч ханадаггүй салбарт Арлааны Эрдэнэ-Очир гэсэн өөрийн гэсэн өнгө, орон зай, ааль араншинтай найрагч өсөн торниж, өдгөө биднийг бүтээлээрээ хөтлөн хүмүүжүүлж байна.
Тэрээр айлын том хүү, дөрвөн дүүтэй юм билээ. Гэхдээ тэр өөрөө айхтар ах зангүй явж. Харин ч өөрөө ах нараасаа суралцаж, тэднийг дуурайж, тэднийгээ бараадан өссөн тухайгаа ярьсан байдаг. Тийм л даруулгатай, дотроо том, дэнхийсэн хүсэл мөрөөдөлтэй, юунд ч аясаар мөртлөө урсгал дагадаггүй, сөрдөг, юунд ч тайван атлаа адгаж яарахдаа тэвдүүхэн хүн байжээ, тэр. Аавыгаа, ах нараа, багшаа, шүлэгт амиа өгөхөөс буцахгүй хэдэн нөхдөө л дагасан, хүн бүхэнтэй ойр явсан, хүний сэтгэлийн сайхантай нөхөрлөж л энэ орчлонд амьдарчээ, тэр. Амьдарсан нь энэ, хийсэн нь бичсэн бүхэн нь. Өөрөө тэгээд дараа нь дагасан бүхэндээ хүрч, аав, ах, хань, найз болсон. Бүгдэд нь бүрэн дүүрэн эзэн болж явсан. Хэрэв түүний аав мужаанчин байгаад магад тэр мужаанчин байсан ч гэгээ түүж, гэрэл асаах тийм л араншинг, сэтгэлийг ойлгосон, өөртөө арилашгүйгээр тогтоосон хүн байжээ. Хүү нь аавынхаа тухай их сайхан дэлгэр ярилцлага манай сайтад өгснийг өнгөрсөн өвөл уншаад хэсэг үймэрсэн. Тэр сайхныг нь хүү нь ойлгож, түүгээр нь бахархан ярихад нь “Ийм л болохоор хүн хорвоо дээр үр хүүхдээ үлдээдэг байх даа” гэж бодсон, мөн би хожим аав, ээжийнхээ талаар ийн сайхан ярьж чадах болов уу, би ер тэднийхээ талаар юу мэдэх билээ дээ гэж санааширсан.
.jpg)
Түүний хүүгийн ярианаас энд хэсэгхэн онцлоход “Хоёр хундагатай хор байхад “Энэ хорыг уугаад үхчихсэн ч найз минь илүү ихийг бүтээж чадах болохоор би энэ хорыг ууя гэсэн сэтгэлгээтэй хүн бол А.Эрдэнэ-Очир мөн” гэх дурсамж номонд нь бий. Тэгэхээр аавын хувь хүний бодол нь би энэ хорвоод амьд явах чухал биш. Харин уран бүтээл хийх, хүнтэй сайхан нөхөрлөх, өөрөөсөө илүүг хүлээн зөвшөөрөх чухал байсан гэдэг нь ажиглагдаж байгаа юм. Ер нь аав минь их нямбай хүн байсан. 1987 онд “Пионерын үнэн” сонинд анх “Миний нутаг” шүлэг нь хэвлэгдэн гарч байсан юм билээ. Түүнээс хойших өөрийнх нь тухай гарч байсан сонин, сэтгүүл, номыг хадгалдаг болсон гэсэн. Тухайлбал, “Болор цом” яруу найргийн наадмын үеэр хэн нэгэн аавтай холбоотой зүйл ярьсан нь нийтлэгдсэн байх юм бол хайчилж аваад хадгалдаг байсан. Мөн сэтгүүлчид “Г.Аюурзана зохиолч танаас түрүүлээд гавьяат цол авлаа. Та үүнд баярлаж байна уу” гэхэд аав “Миний үеийн нөхөрлөл, үүнээс гадна өрнийн уран зохиолыг эх хэлэндээ буулгаж, таниулж байгаа хүн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна. Би яасан гэж үүнд атаархах билээ” гэж хариулсан байдаг. Тэгэхээр аливаа юмыг хүлээн зөвшөөрөх тал дээр зөв бодол, мөн чанартай хүн байжээ” гэсэн байдаг.
Эхлэл, дунд, төгсгөлд дурдсан түүний тухай ойр дотны хүнийх нь яриа, бүтээлийнх нь мөн чанар ижил тодорч байгаа биз. Тиймээс л би түүн шиг болохыг ямагт мөрөөдөж, гэрэл гэгээг түүж, бусдаас түүсэн гэрлээ бусдад түгээхийг хүсэг. Одоо ч би түүн шиг л болохыг мөрөөднө. Мөрөөдлөө орхихгүй, орхихгүй байх итгэлийг тэр бүтээлээрээ олон хүнд өгөөд одсон шүү дээ.
(2).jpg)
| ТҮҮН ШИГ БОЛОХЫГ ЯМАГТ МӨРӨӨДНӨ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |