Америкийн яруу найрагч Эмили Дикинсон 1830 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр охидын коллежид суралцсанаас бусдаар нийгмээс хол амьдарч байсан аж.
.jpg)
Хөршүүд болон зочид ирэхэд хаалганыхаа цаанаас ярилцдаг байсан гэдэг. Ихэнх цаг хугацааг шүлэг, захидал бичиж өнгөрүүлдэг тэрээр ойр дотны найзуудгүй байсан ч, захидлын цөөнгүй нөхөртэй болжээ.Хожим түүнийг өөд болсноос хойш түүний шүлэг, захидлууд дэлхий даяар тархсан. Амьд ахуйдаа өөрийн ес орчим шүлгийг зургаан сонинд нэргүйгээр хэвлүүлж байсан юм. Нас барсных нь дараа дүү Лавиния нь түүний бичгийн ширээнээс 1800 гаруй шүлэг, тэмдэглэл, захидлууд олсон байдаг. Хожим 1890 онд түүний яруу найраг, захидлууд хэвлэгдсэнээр өнөөг хүртэл дэлхийн өнцөг булан бүрт идэвхтэй хэвлэгдсээр байна.
Амьд ахуй цагтаа төдийлөн бусадтай харилцахыг хүсээгүй ч уран бүтээлээ бусдад хүргэхээр зорьсон болов уу. Түүний яруу найргийн бүтээлийг орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадулам орчуулж, 2006 онд “Орчлонд илгээх захидал” нэрээр хэвлүүлэн гаргасан. Харин дараа нь зохиолч, орчуулагч, яруу найрагч Г.Аюурзана “Дэлхийн сонгомол яруу найраг” антологидоо түүний зургаан шүлгийг багтаасан юм. 1995 онд Г.Аюурзана “Ням гараг” сонинд Дикинсоны шүлгүүдээс орчуулж, хэвлүүлэн анх удаа Монгол уншигчдын хүртээл болгосон байна.
“Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй.
Амьсгал давчдам бүгчмийг тэд
Амарлингуйн орон мэт төсөөлцгөөнө.
Хог шарилж битүү хөглөрч,
Холын хүмүүс үүгээр сэлгүүцэж
Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ.
Зун цагийн чөлөөт салхи л
Энд ирэх жимийг санана.
Ой ухааны гээсэн түлхүүрийг
Зөн совин шүүрч авна.” /Орчуулагч Г.Аюурзана/

“Дэлхийн сонгомол яруу найраг” антологид түүний уг шүлэг багтсан. Өнөөдөр бол түүний мэндэлсний 190 жилийн ой. Нас барснаас нь хойш 134 жил өнгөрчээ. Хэдий тэрээр бусадтай харилцаж чаддаггүй байсан ч, тэдэнтэй харилцахыг хүсэж, өөрийгөө таниулах, мартагдахгүй байхыг хүсдэг байсан байж болох юм.
“Аль эрт талийгаач бологсдын нэрийг
Алдаатай бичиж үү л гэж үсэглэцгээнэ” хэмээн бичсэн нь мартагдах айдас. Уг шүлгээрээ өөрийгөө илэрхийлсэн бөгөөд “Чөлөөт салхи”, “Зөн совин” зэрэг түлхүүрүүд бол Дикинсоныг таних үгс. Зуу зуун жилийн дараа мартагдаж үлдэх вий хэмээн эмээсэн түүний уг шүлгийг 100 гаруй жилийн дараа унших ямар ч уншигч догдлох биз ээ. Зөвхөн яруу найргийн бүтээл болон захидлуудаараа Америкийн яруу найргийн хатан хэмээх хоч авсан түүнийг хожим ч уншигч олон үл мартана.
Зуу зуун жилийн дараа мартагдаж үлдэх вий хэмээн эмээсэн түүний уг шүлгийг 100 гаруй жилийн дараа унших ямар ч уншигч догдлох биз ээ
Дээрх шүлэгт
“Ирээдүйд, зуун жилийн дараа
Энэ газрыг хэн ч мэдэхгүй” гэв. Үүгээр төрсөн гэр орноо илтгэсэн. Дикинсоны амьд ахуй цагт хөршүүд нь “Энд Дикинсоныхон байдаг” хэмээн мэддэг байсан бол хожим хэн ч мэдэхгүй өнгөрөхийг ийн шүлгээрээ илэрхийлсэн ажээ. АНУ-ын Массачусетс мужийн Амхерст хэмээх жижиг хотод мэндэлсэн бөгөөд өдгөө түүний амьдарч байсан байшинг түүний гэр музей болгосон юм. Амьд ахуйдаа бусадтай харилцахыг хүсээгүй ч, уран бүтээлээ орчлон даяар илгээж, зуу зуун жилийн дараа ч мартагдахааргүй үлджээ.
Амьд ахуйдаа бусадтай харилцахыг хүсээгүй ч, уран бүтээлээ орчлон даяар илгээж, зуу зуун жилийн дараа ч мартагдахааргүй үлджээ

| Зуу зуун жилийн дараа ч үл мартагдах нэгэн |
|
“АЙ ТИ ЭМ-2026" олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдана
2026-10-07 07:10:00
Ж.Алдаржавхлан сайд, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Биате Дастелийг хүлээн авч уулзжээ
2026-10-07 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-10-07 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-07 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-10-07 06:00:00
Ц.Идэрбат: Монгол Улсын хилээр ямааг гар тээш, хайрцагт хийж зөөвөрлөн оруулж ирэх тохиолдол байна
2026-10-06 21:10:12
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олголоо
2026-10-06 17:02:45
“НЭГ МЭРГЭЖИЛ-НЭГ ХҮЧ” БАРУУН БҮСИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
2026-10-06 16:29:24
ИХЭНХ НУТГААР ХУУРАЙШИЛТЫН ЗЭРЭГ ДУНД ТҮВШИНД БАЙНА
2026-10-06 16:04:48
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
2026-10-06 14:58:33
Модон барын олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-10-06 13:17:12
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
2026-10-06 13:06:50
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 73 хэрэг бүртгэгджээ
2026-10-06 12:18:59
Еврогийн ханш сүүлийн 17 сарын хамгийн доод түвшинд хүрлээ
2026-10-06 11:47:47
Б.Батцэцэг сайд, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой утсаар ярив
2026-10-06 11:14:35
Хүүхдүүд тоглож байхдаа төмөр самаар нэгнээ гэмтээжээ
2026-10-06 11:04:26
2026-10-06 08:27:03
2026-10-06 08:03:41
Дэлхийн аваргын татамид өнөөдөр манай дөрвөн бөх өрсөлдөнө
2026-10-06 07:48:01
ГАВЬЯАТ БАГШ Д.МАНДАХСАН: “Шавь нараас минь сансарт хүрсэн хүн байна” гэж бодохоор багш болсноороо бахархаж, сэтгэл дүүрээд ирдэг дээ
2026-10-06 07:40:04
Европын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзлаа
2026-10-06 07:40:00
Монгол Улс, Европын холбоотой ХАА-н хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
2026-10-06 07:30:00
“Дэлхийн соёлын фестиваль Ханой- 2026”-д үндэсний өв соёлоо танилцуулав
2026-10-06 07:20:00
Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын цахилгаан станц барина
2026-10-06 07:10:00
Д.ЧИЛХААЖАВ: БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛЫН ЗАМААР ЯВАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС ТАВИГДСАН
2026-10-06 07:00:26
Цаначид “FIS Roller Ski Asain Championships” тэмцээнд амжилттай оролцлоо
2026-10-06 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-10-06 07:00:00
С.БАЯРМАГНАЙ: БИ АМЬДРАЛДАА ХОЁР УДАА “НИССЭН” БАС БОЛООГҮЙ ЭЭ, Р.РАВЖИР СУДЛААЧТАЙ АЛМАС ХАЙСАН
2026-10-06 07:00:00
37-ТОЙДОО БИЧИГ, ҮСЭГ СУРЧ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН ТОГООЧ
2026-10-06 07:00:00
НАМРЫН ШАРГАЛ ТАЛ ДУНДУУР ӨВӨӨГӨӨ ДАГААД АЛХАЖ ЯВАХДАА...
2026-10-06 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-06 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-10-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна
2026-10-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |