Манай үеийнхний хамаг л уншигч, бичээчийг хүмүүжүүлсэн “том” зохиолч Д.Норов гуайг өөд болсон мэдээ дуулсан минь хэсэгтээ л дуугаа хурааж суухаас аргагүйд хүргэв. Тэгээд хэдэн жилийн өмнө уншиж, түүнээс хойш нээж салхи оруулах нь битгий хэл тэртээд номынхоо завсар хийж, өөрөө ч мартаж орхисон номын хавчуургатайгаа үлдсэн “Тэжээвэр”-ийг сөхөж үзсэн минь юуны ч шалтгаан биш. Тэр хүнийг өөд болсон учраас л “Ийн дахин шагайхаар завдаж байгаа юм биш” гэж өөртөө итгүүлэхийг хүсэв ч итгүүлж чадсангүй. Би өөртөө “Нохой мэт үнэнч” бус ажээ. Өөрийгөө зөвтгөх ганц л шалтаг байгаа нь бид бүгд мартагдсан нэгнээ хорвоог орхисных нь дараа л санадаг шүү дээ. Гэвч санаж байгаа нь ч хуурамч. Түүний “Тэжээвэр” тууж бол зөвхөн зохиолын дүрүүдийн дундах зөрчил бус, хүмүүний зөрчил, амьд явахын мөн чанарыг харуулсан байж болно. Гэвч Д.Норов гуайн зохиолд хүмүүжсэн гэх өнөө үеийнхэн тэрхүү мөн чанарыг харсан уу, харж чадаагүй юу. Энэ асуулт ч мөн өөртөө асуултыг агуулж буй.
Төрийн шагналт зохиолч агсан Д.Норов гуайн “Тэжээвэр” тэргүүт хүүрнэл зохиолын түүврийг “Тагтаа” паблишингийн сонголтоор шүүж, дөрвөн жилийн өмнө хэвлүүлж, уншигчдад хүргэсэн. “Тэжээвэр” ном дотроо өгүүллэгүүд болон туужууд гэсэн хоёр бүлэгтэй. Ном эхний бүтээлээсээ л уншигчдын сонирхлыг татаад зогсохгүй, гүн бодолд автуулна гэхэд хилсдэхгүй. Эрт эдүгээ цагаас ямарваа нэгэн үлгэр, домогт мөнхийн усны талаар дүрсэлж, өгүүлсэн байдаг. Хүн төрөлхтөн анх үүсэж, улмаар амиа алддаг гэдгээ ухаарсан цагаас л хойш мөнхийн усыг хүсэж, мөрөөдсөөр ирсэн аж. Эгц өндөр хавцлын орой, хорвоо ертөнцийн төгсгөлөөс хүнд, хэцүү шалгуурыг давсан, сонгогдсон нэгэнд олгогддог мөнхийн усыг өсвөр насны нэгэн охин халааслаад явж байхыг хэн санах билээ. Гэвч Д.Норов гуай үүнийг санахын зэрэгцээ бидэнд ийн хүргэсэн нь юутай хувь тохиол.

Тэрээр өнөө охин алганы хонхор дээр нь дусааж өгсөн мөнхийг усыг бодож бодож “Эцэст нь, мөнөөх жаахан ус халуун наранд ууршин алга болчих гэж буй мэт санагдахад зориглон шийдэж, чийг даасан магнайдаа түрхээд, үлдсэнийг алгандаа үрчин шингээж орхив. Ямар ч гэсэн амссангүй, асгасангүй биедээ шингээж орхилоо” хэмээв. Хүн төрөлхтний мөнхийн асуудлыг ингэж шийдсэнийх нь дараа үхэл хүлээх газарт үхлээ хүлээн хэвтэх Дамбийгийн тухай өгүүлдэг. Мөн л амьдрал болоод үхлийн талаарх мөнхийн асуултын хариуд хамаарах “Үхэл хүлээх газар” өгүүллэгтээ “Дассан газрын даавуу зөөлөн” гэдгийн адил насаараа хорих газрын хуягаар ажилласан Дамбий насны бөгсөнд очсоноор хөгшүүдийн асрамжийн газар очно. Гэтэл мань эр тэр газартаа тэсэж тэвчилгүй өөрийг хорих газарт аваачиж өгөхийг хүсдэг. Ердөө асрамжийн газарт үхлээ хүлээхийн оронд хорих газарт хүлээхээр шийдсэнээрээ дээр дурдагдсан мөнхийн асуултад хариу өгч болно. Бүгд л үхэлтэйгээ эвлэрдэг орчлон. Хэдий тийм боловчиг үхэх газраа хэн ч өөрийн хүслээр сонгож чадахгүй шүү дээ.
Бүгд л үхэлтэйгээ эвлэрдэг орчлон. Хэдий тийм боловчиг үхэх газраа хэн ч өөрийн хүслээр сонгож чадахгүй шүү дээ
.jpg)
“Тэжээвэр” түүврийн хоёр дахь бүлгийг зөвхөн Тэжээвэр туужаар авч үзэн төгсгөх гэж буйдаа хүлцэл эрье. Зохиолын гол дүр Сүжийн төгөл рүү өгсөн тэмээгээ хайж буйгаар үйл явдал эхлэх юм. Тус туужид Сүжийн төгөл, Мааньт зэрэг газрын дурдсан нь надад зохиолын үйл явдал өнөөгийн Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд өрнөж байгаа болов уу гэсэн хар төрүүлээд авав. Сүжийн төгөл давсан тэмээгээ Мааньт хүртэл эрсэн бөгөөд тус газраас хойд зүгт Төв аймгийн нутаг руу орсон байж мэднэ. Тэгж явсаар гэнэтийн тохиолоор нэгэн залуугийн өдрийн тэмдэглэлийг унших юм. Гөлгөөгийн өдрийн тэмдэглэлээс эхлээд олон салаа үйл явдлаас эхтэй хүний дотоод мөн чанар руу чиглэсэн зангилаа үүснэ.
.jpg)
Монгол Улсад ардчилал дэлгэрэхээс өмнө өөрийн үзэл бодол, эготой хүн ховор байсан болов уу. Гөлгөө бол маш өндөр эго болон харизмтай хүн. Харин замын дунд сууж мордож явсан мань эр Гөлгөөгийн тэмдэглэлийн завсраар Цэнгэлийн зураг, зурагны ард талд “Нохой мэт үнэнч” хэмээн бичсэнийг уншсанаар өрнөл хэсэг эхэлдэг. Тэрхүү Цэнгэл хэмээх бүсгүй бол зохиолын маань гол дүрийн гэргий юм л даа. Харин үүнийг зохиолч өөрийн зохиолын эхлэл хэсэгт мэдэгдүүлэхийг хүсээгүй нь нэн ихээр сонирхол төрүүлнэ. Тэрээр Цэнгэлийг сүүлийн хэсэгт илчилнэ. Харин нөхрийгөө хөдөө эгчийн рүүгээ явсных нь дараа Гөлгөө, Цэнгэл хоёр учир ургуулсан ажээ. Өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй Гөлгөө. Хэн нэгэн яруу найрагчийн шүлгийн шадуудыг хулгайлсан ч түүнийгээ өөрийн мэт санах “хуурамч” яруу найрагч Батаа. Яамны дэд сайдын охин Туяа. Түүний аавтай учир ургуулагч, хожим нь Гөлгөөтэй ч мөн учир ургуулсан гол дүрийн баатрын маань гэргий Цэнгэл. Генералын охин Саргай. Хүний байж болох хамгийн муу муухай шинжийг олон төрлийн хүн дээр жишээ аван харуулж бичсэн. Харин цааш юу тохиолдож, ямар үйл явдал өрнөх, хэрхэн төгсөхийг уншигч та бүгдэд үлдээе. Бидний тавьсан асуултад зохиолын аль ч дүр хариу өгч чадахгүй. Учир нь, тэдний хэн нь ч үнэнч, ариун бус байсныг дурдах нь зүй.
“Тэгвэл хэн нь үнэн юм бэ” гэх асуулт гарч ирнэ. Д.Норов гуай зохиолын эхлэлээсээ л “Цэнгэл гэж хэн бэ” гэсэн “яс”-ыг уншигчдад хаяж, өгснөөрөө уншигчдаа өөрийн зохиолдоо “Нохой мэт үнэнч” болгосон юм. Тэр хэдийгээр энэ өдрөөс хойш хүмүүний орчлонд биеэр үгүй боловч оюун санаа, бүтээл туурвилаараа, хамгийн чухал нь оюун санааны үнэт зүйлээрээ энэ орчлонд нохой мэт үнэнч “амьдарна”.
Тэр хэдийгээр энэ өдрөөс хойш хүмүүний орчлонд биеэр үгүй боловч оюун санаа, бүтээл туурвилаараа, хамгийн чухал нь оюун санааны үнэт зүйлээрээ энэ орчлонд нохой мэт үнэнч “амьдарна”
| Дурсахуй: НОХОЙ МЭТ ҮНЭНЧ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |