-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн, сайн байна уу. Намайг Орлой овгийн Гончигийн Сүхзориг гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Өөрийнхөө хувьд чөлөөт уран бүтээлч гэж явдаг.
-Уран бүтээл тань хэр амжилттай явна вэ. Гаргахаар төлөвлөж буй уран бүтээлээсээ цухас дурдвал?
-Хүүхдэд зориулсан уран бүтээл хийгээд дөрвөн жил болж байна. Залуус яруу найраг руу хэт туйлширч, тайзны яруу найрагчид болж, өнөө хүүхдийн, кино жүжгийн зохиол гэх мэт утга зохиолын бусад төрлөө орхигдуулж байна. Гаднын кино, зохиолыг хэт их тахин шүтэж, үндэсний гэх тодотголтой зүйлсээ хаях хандлагатай байна. Ийм учраас үндэсний соёлоо хадгалсан хүүхдийн зохиолууд бичиж байгаа. Үзэмчин, торгууд, барга зэрэг ястаны тухай зурагт ном хийхээр төлөвлөж, одоогоор торгууд ястаны тухай зурагт номын зохиол дуусгаад байна.
-БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа олон улсын тодотголтой яруу найргийн томоохон наадмуудад оролцож байсан гэдэг. Тэр тухайгаа яриач?
-Анх 2009 онд урлагийн олимп гэгддэг “Дельфик 3” наадмын яруу найргийн төрөлд нь оролцсон. Тус наадамд 150 орны яруу найрагч мэдүүлгээ өгснөөс 54 орны яруу найрагч оролцож, би “Лура авардс” гэх шагналын эзэн болж байв. 2011 онд Ким Далжины нэрэмжит яруу найргийн наадамд хоёрдугаар байрт орж явлаа.
-Гаднын томоохон наадмуудад оролцож байсны хувьд “Болор цом” яруу найргийн наадмын тухайд та юу боддог вэ?
-“Болор цом” наадмын тухайд оролцож байгаа яруу найрагчид нь хэтэрхий сэдвийн хязгаартай, хайрцагтай болсон. Жил бүр нэгэн хэвийн, өнөө л ижил сэдэвт шүлгүүдээ уншиж зогсдог. “Болор цомд оролцдог яруу найрагч, уран бүтээлчидтэй хамт сууж, ганц нэг шил юмны бөглөө мултлах үеэр хэлсэн шүлгийн сэдэв, санаануудыг маань хулгайлж, тэр наадмын тайзан дээр уншсан тохиолдол цөөнгүй.
-Таны “Кино, жүжгийн зохиол” гэх номд “Индиана Жонес” киноны зохиол байдаг. Энэхүү кино зохиолын талаар ярьвал?
-Анх “АНУ-ын кино зах зээлд монгол кино бүтээх гарц байна” гэж мэдээд уг киноны тавдугаар ангийн зохиолыг бичсэн. Зохиолд Чингис хааны тамгыг хайж буйгаар дүрслэн гаргасан байгаа. Дараа нь зохиолоо орчуулж, АНУ-ын кино зохиолын хяналтын компани руу илгээхэд “Кино болгон гаргах боломжтой” гэсэн хариу хүлээн авсан. Гэхдээ одоогоор хүлээлтийн байдалтай байна.
-Чөлөөт уран бүтээлч хүний хувьд танд тулгардаг хүндрэл, бэрхшээлийн тухай?
-Ялангуяа яруу найргийн хувьд хэцүү болов уу. Уран зургийн хувьд бүтээгч, зураачид нь бусдыгаа бодвол амьдрах чадвар илүү санагддаг. Харин яруу найраг, уран зохиолын хувьд өөрийн гэсэн тодорхой уншигчдаа төлөвшүүлсэн зохиолчдынх нь ном борлуулагддаг. Уншигчаа бэлдээгүй зохиолчдын хувьд уран зохиолоор хоолоо олж, амьдрах боломжгүй. Чөлөөт уран бүтээлчийн хувьд энэ нь бүр ч хэцүү байх шиг. Уран бүтээлээ бодохоор амьдрал орхигдчих гээд, амьдралаа бодохоор уран бүтээл орхигдчих гээд байдаг. Уг нь хамтарч ажиллах хувь хүн, байгууллага гарч ирвэл бичиж, дуусгасан зохиол олон бий. Ирэх жил Ардын хувьсгал ялсны 100 жилийн ой тохионо. Энэ тал дээр анхаарч, бичсэн зохиол ч байгаа. Уг зохиолоо хүүхэд, залуучуудад зориулан зурагт ном хэлбэрээр гаргая гэж бодож байна.
-Хэрэв уран бүтээл, амьдрал хоёрынхоо нэгийг хаяж, нэгийг нь дагах ёстой болбол алийг нь сонгох вэ?
-Амьдралаа хаяж, уран бүтээл хөөсөн жилүүд надад бий. Одоо би дөчин нас давж явна. Хүүхдүүд ч том боллоо. Хүссэн, хүсээгүй амьдралаа бодохоос өөр аргагүй тийм үе иржээ. Гэхдээ харамсах юмгүй, амьдралынхаа ихэнх цаг хугацааг амьдралгүй юм шиг бичиж өнгөрүүлсэн.
-Олон улсын хэмжээний шагналыг хоёр удаа хүртэж байсан. Гэтэл утга зохиолынхоо хүрээлэл дунд ч таныг таньж, мэддэггүй хүн бишгүй байх шиг?
-Энэ тал дээр би нэг их юм бодож явдаггүй. Хүнд өөрийн гэсэн цаг хугацаа бий болов уу. Харин миний цаг хугацаа болоогүй, ирнэ гэж боддог. Зарим хүн болоогүй зүйлийн өмнөөс хүчилж, адгаж явдаг. Хүн бүрийн зөрж өнгөрөх, туулах зам өөр байна. Би тэр үеэ хүлээж байгаа хүн. Хэзээ нэгэн цагт миний зохиолууд цахиур хагална гэдэгт итгэлтэй байдаг.
-Утга зохиолын салбарт шинээр гарч ирж буй залуу үеийнхний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нэгэнтэйгээ маш ихээр адилхан болж байна. Хамгийн ихээр ажиглагдаж байгаа юм нь гэвэл эрэгтэй яруу найрагчид хэт эмэгтэйлэг гэж болохоор шүлэг бичдэг болсон байна. Хаягдсан, хагацсан, шаналсан өнгө аяс ихэнх залуусын шүлгээс анзаарагдаж, нэг хэвэнд цутгасан юм шиг ажиглагддаг. Би энэ тал дээр шүүмжлэлтэй хандсан гэж бодохгүй байна. Гэхдээ монголчууд маань шүүмж хүлээж авч чаддаггүй. Шүүмжилбэл дайсан болчихдог шүү дээ.
-Утга зохиолын талаарх таны бодлыг сонирхвол?
-Бусдаасаа илүү шинэлэг этгээд юмс их сонирхолтой байдаг. Миний хувьд юманд баригдалгүй “Салхи шиг чөлөөтэй” бичиж, ирсэн. Уран бүтээлүүд ч мөн ийм байвал дээр юм болов уу. Эмх цэгцгүйгээс эмх цэгцийг олж харна уу гэхээс эмх цэгцдээ баригдсан зүйл дотроос эмх цэгцгүйг хайна гэдэг утгагүй гэж боддог.
-Өмнө нь хоёулаа өв соёлын талаар цухас дурдсан . Харин одоогийн ӨМӨЗО-д болж буй тэмцлийн талаар?
-Энэ бол маш том эмгэнэл. Гэхдээ энэ талаар яривал хэтэрхий улс төрийн өнгө аястай болох юм. Бид нэгнээ даган хий савчихын оронд энэ их хэл бичгийн соёлоо ашиглан дэлхийд танигдах уран бүтээл, ажил хэрэг хийх нь зүйтэй гэсэн бодол төрж байгаа. Жишээ нь, “The HU” хамтлаг шиг ч гэх юм уу, өөрсдийн өв соёлоо дэлхий дахинд сурталчлан таниулбал илүү үр дүнтэй гэж бодож байна. Ингэж байж л хэл соёлоо аварна уу гэхээс дэмий хийрхэж суугаад юу ч өөрчлөгдөхгүй ээ. Энэ тал дээр анхаардаг “The HU”, “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг хамтлаг ихэд таалагддаг. Утга зохиолын салбарынхан ч мөн адил өв соёлоо дэлхийд таниулаасай гэж хүсдэг.
-Таны “Эрх чөлөө миний сүүдэр”, “Бүгд над шиг хийсвэр” гэх яруу найргийн түүвэр гарч байсан. Харин сүүлд гаргасан “Шувууны нүд шиг нар” ном өмнөх хоёроосоо зөөлөн санагдсан?
-Настай л холбоотой болов уу. 90-ээд оны сүүлчээр утга зохиолын салбарт орж ирж өөрийгөө таниулахын тулд “Хагас галзуу хүн шиг” байсан. Тэр үед зарим хүн намайг Б.Галсансүхтэй ижилхэн ч гэж хэлдэг байсан. Гэхдээ минийх арай илүү өв соёл, уламжлалт хэв маягийг орчин үеийн яруу найрагтай хольж, нийлүүлэн бичих гэснээрээ Б.Галсансүхээс ялгардаг гэж боддог.
-Шинэ залуу үедээ хандаж юу хэлэх вэ?
-Өөр өөрийнхөө өнгө аясыг олоод түүгээрээ уран бүтээл хийгээсэй гэж хүсч байна. Би ч мөн залуусаас суралцдаг. Өнөөгийн залуус орос, англи, япон, солонгос гэх мэт дор хаяж, нэгээс хоёр гадаад хэлтэй болсон. Нэг бодлын тэрхүү олон хэлээр яруу найраг, утга зохиол бичиж буй тэдгээр залууст миний үгс илүүц болов уу. Тэднийхээ хөлд дарагдчихгүйн тулд хөдөлмөрлөж, хичээж байна даа.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье.
-Баярлалаа, танд ч мөн амжилт хүсье.
| Г.Сүхзориг: “Болор цом"-д оролцсон цөөнгүй яруу найрагч миний хэлсэн санаа, шүлгийг хулгайлдаг |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |