• Өнөөдөр 2024-04-19

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРҮҮДИЙГ ФРАНЦ ХЭЛЭЭР ХЭВЛЭЖЭЭ

2022-05-15,   469

   Монгол яруу найргийн түүврүүд франц хэлээр хэвлэгдсэн байна. Тодруулбал, Д.Урианхай найрагчийн “Намар морио услахуй” шүлгийн түүвэр, Д.Нямсүрэн болон Гүр.Нямдоржийн  "Хоёр наран" хамтын түүвэр, XVIII зууны сүүлээс XX зууны сүүл үеийг хамарсан  "Монгол найргийн бяцхан мандал" 15 шүлгийн түүвэр, Л.Өлзийтөгсийн богино шүлгүүдээс бүтсэн “Хумхийн тоосны нас” шүлгийн түүвэр хэвлэгдэн гарчээ.
 
    Тус номуудыг Франц-Монголын Routes Nomades буюу Нүүдэлчин Зам холбооны зохицуулагч, Парисын ИНАЛКО их сургуулийн багш Ш.Номиндарь орчуулжээ. Мөн Франц улсад амьдардаг зураач Д.Баттулгын шигшмэл бүтээлүүдээр уг түүврүүдийг чимэглэсэн байна.
 
     Бүтээлүүдийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа тавдугаар сарын 12-наас эхэлж, Монгол яруу найргийн талаарх уулзалт ярилцлагуудыг тус номын орчуулагч хийж эхэлжээ. Эл цуврал арга хэмжээ тав болон зургадугаар сард үргэлжлэх бөгөөд номуудыг энэ намраас албан ёсоор борлуулж эхлэх аж.

МОНГОЛ ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРҮҮДИЙГ ФРАНЦ ХЭЛЭЭР ХЭВЛЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188