Жүжигчин Э.Тодгэрэл "Тусгаар тогтнол" кинонд дэлгэцийг ноёлох нь. Драмын театрын гялалзсан залуу ирээдүй байсан тэрбээр кино урлагт тод од болон гялалзаж эхэллээ. Түүн шиг сар хүрэхгүй хугацаанд гол дүрд нь тоглосон хоёр кино нь ээлж дараалан нээлтээ хийж байгаа жүжигчин тун ховор. Э.Тодгэрэл "Хийморь" кинонд Бадарчин дүрээр тухайн он цаг онцлогийг гарган алмайруулсан бол Дилав хутагтын дүрд тоглохдоо дахин нэг удаа түүхийн хичээлд суужээ.
Тэрбээр, Дилов хутагт бол уншаад, судлаад дуусахгүй арвин их түүх, хийсэн ажилтай хүн юм байна гэдгийг дүрийн судалгаагаа хийж байхдаа мэдэж, бахархаж, басхүү өрөвдмөөр ч мэдрэмж төрж байсан . "Би шашны зүтгэлтэн" гэж хямсганадаггүй тун энгийн хүн байсан гэсэн. Дүрээ судалж байхад Башлуугийн Жамсранжав гуайн хэлсэн нэг үг сэтгэлд үлдсэн. Түүнээс нэг хүн “Танай өнөөгийн Монголд улааны засаг тогтносоор танай шашин ном доромжлогдон доройтож, хүн ард чинь ихээр хэлмэгдэн, цус урслаа. Өнөөгийн Монголын нийгэм, засаглалыг өөрчлөх, шинэчлэх бодол танд байдаг уу” гэж асуухад Дилов хутагт Жамсранжав “Арай гэж эвлэсэн ваарыг дахиж хагалаад яах вэ дээ. Эргэж бүрэлдээ ч үү, үгүй ч үү. Нэгэнт л туурга тусгаар, Бүрэн эрхт Монгол Улсын гал голомт асаж л байгаа цагт тэр зэргийн золиос байлгүй л яах вэ” гэж хэлсэн байгаа юм. Тэр үеийн олон залуу гэр бүл, амиа эх орныхоо тусгаар тогтнолын төлөө зориулсан. Бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэд их ч зүйл хийж дээ гэдгийг энэ кинонд дүр бүтээх явцдаа бодож байлаа" гэжээ.
Одоо бид "Тусгаар Тогтнол" бошиг сахигч түүхэн уран сайхны киног зүрх даран хүлээж
| ЖҮЖИГЧИН Э.ТОДГЭРЭЛ “ТУСГААР ТОГТНОЛ” КИНОНД ДИЛОВ ХУТАГТЫН ДҮРИЙГ БҮТЭЭЖЭЭ |
|
ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг 12 бүтээл шалгарлаа
2026-11-27 09:53:26
ХИЙ НЬ АРИЛАХ ҮЕД ХЭНД Ч ДИЙЛДЭХГҮЙ БӨХ
2026-11-27 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-27 07:00:00
ТӨРИЙН ОРДОНД САЙД, ТҮШЭЭД “БАГТАХ”-АА БОЛЬЖ, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НЫ ЭЗЭД ӨӨРСДӨӨ “ШУВУУ” БОЛОХ ЦАГААР...
2026-11-27 07:00:00
СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
2026-11-27 07:00:00
ДУУЧИН Д.ЦЭЦЭГЭЭГИЙН ХҮҮ Г.ЦЭНГҮҮН: Ээжийг минь "Том болж дээ, миний хүү" дуугаар нь таних хүн олон ч Монголын анхны мисс гэдгийг нь мэдэх хүн цөөхөн
2026-11-27 07:00:00
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.ПҮРЭВЖАРГАЛЫН “ХУЛГАЙ”-Н БАРИМТУУД-II
2026-11-26 07:21:02
ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ГЭНЭТ ОГЦОРСОН ДЭЛХИЙН УЛСУУД УЛС ТӨР, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР СОРИЛТУУДТАЙ ТУЛГАРДАГ ВЭ
2026-11-26 07:05:27
Б.НЯМБАЯР: МОНГОЛЧУУДЫН ДИЙЛЭНХ НЬ СОЁЛЫН ҮНЭТ ӨВ, НҮҮДЭЛЧИН АХУЙГААСАА ХОЛДЧИХСОН
2026-11-26 07:01:19
Г.МӨНХХИШИГ: Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтсандаа баяртай байна
2026-11-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |