Шүлгийн ном, орчуулгын зохиолууд шинээр "мэндэлж", уран зохиолд дуртай уншигчдад унших шинэ сонин номтой өдрүүд үргэлжилж байна. Энэ хүрээнд бид шинээр орчуулагдан гарсан дараах гурван бүтээлийг онцлон танилцуулж байна.
Яруу найрагч, орчуулагч Г.Лхагвадуламын орчуулгаар Чарльз Буковскийн шүүлгийн түүвэр хэвлэгдэн гарчээ. Амьд ахуйд нь түүний 50 гаран шүлгийн түүвэр гарсан байдаг аж. Орчуулагч түүний есөн түүвэр нэг антологиос шигшэж энэхүү номыг гаргасан байна.
Чарльз Буковскийн шүлгээрээ дамжуулж хотын амьдралын завхрал, нийгэм дэх доромжлогдож, мартагдсан хүмүүсийн байр байдлыг дүрслэн харуулснаараа өнөө цагийн Америкийн доодчуулын хүндэт найрагч болжээ. Хэдийгээр Буковски 1994 онд цусны хорт хавдраар нас барсан ч шүтэн бишрэгчид нь өдрөөс өдөрт нэмэгдэж карьер нь өссөөр байгаа цөөхөн шүлэгчийн нэг билээ. Түүний хэвлэн нийтлэгч, Black Sparrow Press-ийн редактор Жон Мартинтай тогтоосон өвөрмөц гэрээний ачаар Буковскийн бүтээлүүд хоёр жил тутамд ном хэлбэрээр гарсаар байгаа аж.
Харин дараагийн онцлох ном бол Японы зохиолч Ёко Огавагийн “Төгс тоо” бүтээл орчуулагдан гарчээ. Тус номын орчуулагчийн зурвасыг хүргэж байна. Орчуулагч Н.Өнөржаргал “Нэрт сэтгэл судлаач Алфред Адлер “Бүхий л зовлон хүн хоорондын харилцааны зовлон байдаг” хэмээжээ. Харин би Төгс тоо номыг орчуулж, Ёко Огава зохиолчийн эгэл атлаа дотно өгүүлэмжийн урыг эх хэлнээ буулгахаар хичээн оролдох явцдаа “Аливаа жаргал ч бас хүн хоорондын харилцааны жаргал байдаг” гэж нэммээр боллоо.
Ном маань гурван гол дүртэй. Дэврүүн бадруун бус, тогтуун тайван өрнөлтэй. Нас, мэдлэг боловсролын түвшин, үзэж туулсан амьдрал, бүр ой санамжийн хувьд ч өөр өөр гурван хүн. Гэхдээ хайрлал дотносол, хамтын ганцаардал, эргэцүүлэл эрэлхийлэл, чигч үнэнч чин сэтгэл дүрүүдийг маань хэрхэн нэгтгэж буйг та мөдхөн мэдэрнэ гэж найдна. Япон уран бүтээлчид цусан төрлийн холбоогүй хүмүүс нэгэн гэр бүл шиг амьдарч, бие биенээ хайрлан халамжилж буйг үзүүлэх нь элбэг. Үүний тод жишээ нь Хироказу Корээда найруулагчийн “Shoplifters” кино юм. Япон гэлтгүй, ихэнх улс орны нийгэмд бодгальч үзэл давамгайлж, чин сэтгэлийн гэхээсээ арилжаа тооцооны харилцаа ноёлох болсонд уран бүтээлчид бачууран байж өгүүлээ нь тэр биз. Төгс тоо ном нийгмийн асуудлаас ангид өрнөх мэт боловч бидний нийгэмд аажим бугших хэтийдсэн шунал, дарлал мөлжлөг, бодгальч үзлийн эсрэг туйл дахь цэнгэг сайхан баянбүрдэд уншигч таныг аваачих билээ.
Хүн хоорондын харилцаа, математик хоёр хэтэрхий хол хөндий санагдах нь энүүхэнд. Харин зохиолч маань математик хэмээх эрдмийн амьд мөн чанарыг тодруулан харуулж, түүгээрээ дүрүүдийнхээ нарийн нандин харилцааны шав суурийг цутгажээ. Математик бол бурханлаг болоод чөтгөрлөг шинжийг хамтатган агуулдаг эрдэм. Гоо сайхан боловч өөрт нь гүн дурласан нэгнийг жаргааж бас зовоон шаналгах хүчтэй. Математикийн заяагдмал зохирол зохицол биднийг баясган жаргаах ч, хүний оюунаас давсан мэт оньсон зангилаа нь гашилган зовоодог. Хоосон чанар, үнэн мөний эрэлхийлэл болсон эл эрдэм цавын цаанаа хүний оршихуйн зарим асуултад хариулах хүчтэй юм. Юмсын зохилдлого, зүй тогтол, эерэг болоод эсрэг чанарын буурьтай ажиглалт нь Ёко Огава зохиолчийн гол онцлог билээ. Гэхдээ зохиолч маань математик, ялангуяа тооны онолын тухай дэндүү энгийн, магад романтикаар тайлбарлан бичсэн тул та түвэгтэй, ойлгомжгүй зүйлтэй тулгарахгүйг нэмж дурдъя. Ер юмсыг энгийнээр илэрхийлдэг нь зохиолчийн маань удаах гол онцлог ажээ. Хэн бүхэн амьдрах л гэж хичээсээр өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг таны өмнө дэлгэн зогсоо билээ” хэмээн өгүүлжээ.
Яруу найрагч, орчуулагч А.Урантогосийн орчуулгаар “С хот руу дөтлөн буй галт тэрэг” гэсэн шилмэл хятад өгүүллэгийн түүвэр хэвлэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа шинэ орчуулгын номынхоо талаар “Орчуулга хийнэ гэдэг олон бэрх учиртай ч давын түрүүнд эх зохиол, эх хэлний өмнө хариуцлага хүлээх явдал билээ. Хайр сэтгэлийн хиртэшгүй ариун нандин, сохор хөгжимчний сод авьяас хийгээд уй гансрал, гэр бүлийн хүчирхийллээс үүдсэн хүүхдийн сэтгэл санааны хямрал, айдас, тэжээвэр амьтан руу ойртсон зүй бус яргалал, эгэл жирийн ахуйг үлгэр домогтой сүлсэн бичиглэл, эмэгтэй зохиолч, эр хүний нүдээр хорвоог харж бичсэн зураглал, хүн оршуулахдаа хань мөнгөөр худалдан авч, нэг дор шороонд булдаг бурангуй ёс, ядуу цагаач ажилчдын талаар өгүүлсэн, бүтээлийг эндээс унших боломжтой” гэжээ. Тус бүтээлийн редактораар Т.Бямбасүрэн, хавтас шийдлээр Д.Жавхлан нар ажилласан байна.
| ШИНЭЭР ГАРСАН ОРЧУУЛГЫН ГУРВАН БҮТЭЭЛ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |