• Өнөөдөр 2024-04-25

ДИАНА ГҮНЖ: Энэ гэрлэлт гурван хүнийх байсан

2021-03-26,   1815

Уэльсийн гүнж Диана Францес энэхүү ярилцлагыг 1995 онд буюу нас нөгчихөөсөө хоёр жилийн өмнө "BBC" агентлагт өгч байжээ. Тэрээр уг ярилцлагадаа Хатан хааны гэр бүлийн тухай болон нөхөр Чарльз болон гэрлэлтийнхээ талаар ний нуугүй дэлгэсэн билээ.

-Эрхэм дээдэстэн, Хатан хааны гэр бүлийн гишүүн болохдоо танд ирэх дарамт шахалтад хэр бэлтгэлтэй байсан бэ?

-19 настай байхад бүх зүйлд бэлэн, ирээдүйд болох бүх зүйлд мэдлэгтэй мэт санагддаг шүү дээ. Тухайн үед сандарч мэгдэж байсан ч би нөхрийнхөө дэмжлэгийг авч буйгаа мэдэрсэн юм.

-Гэрлэлтдээ та ямар хүлээлт тавьж байсан бэ?

-Бүхий л гэрлэлт шиг л хүлээлт тавьсан гэж бодож байна. Тэр тусмаа эцэг эх нь салсан над шиг гэр бүлтэй хүний хувьд энэ гэрлэлтийг бүтээхийн тулд илүү хичээж, өөрийн гэрийнх шиг алдааг давтахыг хүсэхгүй шүү дээ.

Би энэ гэрлэлтийг бүтээхийг маш их хүсэж, нөхрөө хайрлаж, бүх зүйлээ хуваалцан, хамтдаа маш сайн баг болно гэж боддог байсан.

-Та өөрт тохиолдсон зүйлийг хэрхэн хүлээж авч байна вэ. Та Уэльсийн гүнж, хатан хаан болох байсан шүү дээ?

-Би айгаагүй ээ. Үүрэг хариуцлагаас айж байсангүй. Энэ бол миний хувьд сорилт байсан.

Харин хатан хаан болохын тухайд би гэрлэхээсээ өмнө хэзээ ч энэ талаар хэзээ ч бодож байгаагүй. Надаас их хол бодол байлаа.

Харин хамгийн хэцүү зүйл хэвлэл мэдээлэл байсан. Бидний сүй тавих ёслолд нөхөр маань “Хэвлэл мэдээлэл холуур явна” гэж хэлсэн ч тэгээгүй. Гэрлэсний дараа" Тэд чимээгүй болно" гэсэн ч тэгээгүй. Удах тусам хэвлэлийнхний анхаарал намайг чиглэж, өдөр бүр сонины нүүрэн дээр гарч байх шиг л санагдсан. Хэвлэл мэдээллийнхэн чамайг өндөрт өргөх тусам илүү өндрөөс унах аюул нүүрлэнэ шүү дээ. Би үүнийг маш сайн мэддэг байсан.

-Хатагтай Диана Спенсерээс дэлхийн хамгийн алдартай, хамгийн их гэрэл зурагт өртдөг эмэгтэй болох шилжилтийг хэрхэн зохицуулав?

-Хүмүүс яагаад намайг сонирхож буйг ойлгоход ихээхэн хугацаа зарцуулсан. Гэхдээ нөхөр маань энэ гэрлэлт, харилцааг хөгжүүлэхэд олон сайхан зүйлсийг хийсэн учраас л ингэж байна гэж хүлээж авсан.

Гэхдээ олон жил ингэж өнгөрөхөөр хүмүүс чамаар мөнгө олж, дэлгүүрт сайн зарагддаг бараа шиг л санагдаж эхэлдэг юм билээ.

-Та бусдын дарамт шахалтад гэрлэх үеэс л автсан хэрэг үү?

-Тийм ээ би үнэхээр их айж байсан. 20,21 настайдаа би жаахан мяраалаг, булцгар байдлаасаа санаа зовж, бусдын надаас юу хүсэж буйг ойлгодоггүй байсан юм.

-Таны гэрлэлт эхэндээ аз жаргалтай байсан уу?

-Маш их. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн биднийг буруугаар ойлгох, дарамтлах асуудал байсан л даа.

Биднийг Австрали тивийг тойрон аялахад хүмүүс “Тэр хажууд нь байна” гэдэг үг байнга сонсогдоно. Хэрэв та манай нөхөр шиг бардам эр бол энэ үгийг дөрвөн долоо хоногийн турш сонсоно гэсэн үг. Тэгэхэд аз жаргалаа хуваалцах талаар бодол багасаж эхэлнэ дээ.

-Нөхрөөс тань илүү таныг илүүд үзсэн гэж үү?

-Тиймээ. Надад таагүй санагдахаас гадна шударга бус санагдсан учир энэ явдлыг хуваалцлаа.

-Гэрлэлтийн эхэн үед та Уэльсийн гүнжийн хувьд ямар үүрэг гүйцэтгэж байв. Таны хийх дуртай ажил байсан уу?

-Үгүй ээ. Би аль хэсэг рүү явахаа мэдэхгүй байсан. Дараа нь би нийгэмд гологдсон, шоовдорлогдсон хүмүүстэй улам бүр холбоо тогтоох болсон. Хар тамхи, архины хамааралтай, хүнийг зодсон гэх хүмүүстэй илүүтэй харьцаж байгаагаа анзаарсан.

Тэдэнтэй уулзаад хүндэтгэх сэтгэл төрж билээ. Асрах газар үхлээ хүлээж буй хүмүүс илүү нээлттэй, шударга, бодит байгааг нь хүндэлүүштэй санагдсан.

-Ордны зүгээс танд Уэльсийн гүнжийн хувьд үүрэг хариуцлагын талаар бодлоо хэлж байгаагүй гэж үү?

-Хэн ч намайг хоосон цаасан дээр суулгаад “Чамаас ийм зүйл хүлээж байна” гэж хэлээгүй. Гэхдээ би одоо өөрийн хийх ажлаа олсонд баяртай байна. Үүнд л анхаарлаа хандуулж байна даа. Би хүмүүстэй хамт байх дуртай.

-Тэгэхээр та өөрийнхөө хийх ажлыг өөрөө бүтээсэн гэсэн үг байх нь ээ?

-Тэгж л бодож байна. Би эмнэлгийн орон дээр суугаад хүмүүсийн гарыг атгахад хүмүүс цочирддог байлаа. Учир нь тэд хэзээ ч миний тийм төрхийг хараагүй учраас л цочирдох нь ердийн зүйл байлаа.

Ингэх нь хүмүүсийн тайвшруулж байгааг харсан учир би энэ үүнийг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч үргэлжлүүлсээр л байна.

-Та хуримын дараа удалгүй жирэмсэн болсон. Анхны хүүхдээ хүү гэдгийг мэдэхэд хүмүүс ямар хариу үзүүлсэн бэ?

-Асар их дэмжлэг мэдрэгдсэн. Бүх улс орон надтай хамтран ажиллаж байгааг мэдсэн. Асар их дэмжлэг мэдэрсэн дээ.

Гэхдээ миний хувьд Уильямыг хүү гэдгийг эхогоор мэдэж байсан болохоор гайхах зүйл байгаагүй .

Гэхдээ би сайжирч, урагш тэмүүлж, Уэльсийн гүнж, ээж, эхнэр болох үүргийнхээ төлөө хашхирч байсан минь л тэр.

-Хатан хааны гэр бүл таныг хүү төрүүлнэ гэдгийг мэдээд  хэрхэн хүлээж авав?

-За бараг бүгд л догдолж байсан даа. Жирэмсэн болоод нэлээд хэцүү байсан. Бие тавгүй байсан юм. Харин Уиллиамыг төрөхөд бүх зүйл сайхан болсон.

Гэхдээ хүмүүс төрсний дараах сэтгэл гутралын талаар ярьдаггүй. Төрсний дараах сэтгэл гутралын талаар дараа нь уншаарай. Надад тэр үе их хүнд байсан. Өглөө орноосоо босмооргүй санагдаж, бусдад буруу ойлгогдоод байгаа юм шиг санагдахад өөртөө гутарч байсан.

Би амьдралдаа огт сэтгэл гутралд орж үзээгүй. Гэхдээ сүүлд нь мэдэх нь ээ жилийн турш ажилласан бие маань надад “Би амармаар байна” гэж хэлсэн юм билээ.

-Тухайн үед ямар эмчилгээ хийлгэв?

-Би олон төрлийн эмчилгээ хийлгэсэн ч надад хэрэгтэй зүйл бол энэ олон өөрчлөлтийг хүлээн авах цаг хугацаа, орон зай гэдгийг мэдэж байлаа. Би үүнийг давж гарч чадна гэдгээ мэдэж байсан ч үүнийг тэвчээртэй хүлээж, орон зай өгөх хүн хэрэгтэй байсан юм.

-Танд олон төрлийн үүрэг хариуцлага ирсэн байх?

-Маш богино хугацаа байсан. Жилийн дотор миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Мэдээж сайхан, гайхалтай мөчүүд бий ч хүнд хэцүү цаг мөч ч байсан.

-Төрсний дараах сэтгэл гутралыг гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Магадгүй би энэ гэр бүлийн хувьд ганцаар сэтгэл гутралд орсон, нулимс цийлгэнүүлсэн нэгэн байх. Мэдээж аймар байсан. Учир нь мэдэхгүй зүйлээ хүн хэрхэн дэмжих билээ.

-Таны сэтгэл гутрал гэр бүлд тань нөлөө үзүүлсэн үү?

-Хүн бүр шинэ шошго надад зүүсэн. Диана тогтворгүй, сэтгэцийн хувьд тэнцвэргүй байна гэх мэт. Харамсалтай нь энэ олон жил үргэлжилж одоо унтарч байх шиг байна даа.

-Энэ шошго таны гэрлэлтэд нөлөөлсөн үү?

-Тиймээ.

-Хэвлэлийнхэн энэ үед таныг өөрийгөө гэмтээх гэж оролдсон гэж таамаглаж байсан?

-Таныг хэн ч сонсохгүй, ойлгохгүй байгаа мэт санагдах үед янз бүрийн зүйл бодогдож эхэлдэг.

Та маш их шаналал мэдэрч, хэн нэгнээс тусламж хүсэхдээ  өөрийгөө гэмтээж, шархлуулах тал бий. Гэхдээ энэ буруу тусламж юм. Харин хүмүүс үүнийг чоно анхаарал татахын тулд ульж байна гэж хардаг юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлыг өөр дээрээ авах гэж байна гэж ойлгосон.

Гэхдээ би сайжирч, урагш тэмүүлж, Уэльсийн гүнж, ээж, эхнэр болох үүргийнхээ төлөө хашхирч байсан минь л тэр.

Тийм ээ. Би өөртөө хор хөнөөл учруулсан. Өөртөө дургүй хүрч, дарамтыг даван туулж чадахгүй байгаа өөрөөсөө ичиж байсан юм.

-Та юу хийсэн юм бэ?

-За яахав. Би гар, хөлөө гэмтээсэн юм.Харин одоо би надтай адилхан зүйл хийсэн, адилхан орчноос ирсэн эмэгтэйчүүдтэй ажиллаж байна.

-Ингэж өөрийгөө гэмтээхэд танд нөхөр тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Би үүнийг түүний өмнө үйлдээгүй. Гэхдээ хэн нэгэн хайртай хүнийхээ төлөө санаа зовох нь ойлгомжтой шүү дээ.

-Та өөрийгөө үнэхээр муу байна гэдгээ ухаарсан хэрэг үү эсвэл Уэльсийн гүнжийн дүрийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсноос уу?

-Би энэ дүрд заавал тоглох хэрэгтэй юм шиг санагдсан. Тоглолт хий гэхээр албадан гарч сүй тавьснаа харуулж, бусдыг доош нь хийж болохгүй, хайрлаж, энэрэх ёстой гэсэн дүр үүсгэж байгаа мэт санагдаж байлаа.

Гэхдээ олон нийтийн дэмжлэг намайг эдгээж, намайг халамжилдаг байсан.

-Тэгэхдээ та Уэльсийн гүнжийн дүрийг хадгалах ёстой байсан тийм үү?

-Тиймээ. Тэгсэн.

-Үүний дараа таныг булими өвчнөөр өвчилсөн гэсэн?

-Тэгсэн. Би булимигаар хэдэн жил өвчилсөн. Хүн өөрийгөө үнэ цэнэгүй гэж бодож, үнэлэх үнэлэмж буурснаар л  олон хэсэг болж бутардаг. Өдөрт тав, зургаан удаа, заримдаа түүнээс илүү хооллосноор тайтгарах мэдрэмжийг авна. Энэ нь таныг яг л гартаа бөөцийлөх шиг санагдах ч үнэндээ түр зуурын л мэдрэмж. Гэдэс дүүрч байгаад л буцаагаад гаргана. Энэ бол өөртөө хор хөнөөл учруулдаг дахин давтагдаад л байдаг үйлдэл.

-Өдөрт хэр их давтагдах уу?

-Дарамт шахалтаас л хамаарна. Би гэрээсээ холдож, орон нутагт байж байгаад гэртээ ирэхдээ хоосон мэдрэмжтэй ирдэг. Учир нь үхлээ хүлээж буй хүмүүс, өвдсөн, гэрлэлтийн асуудалтай хүмүүстэй өдөржин уулзаж, тэднийг тайвшруулаад гэртээ ирэхдээ өөрийгөө хэрхэн тайвшруулахаа мэддэггүй учир хөргөгч руу үсрэх нь ердийн хэв маяг болчихсон. Энэ миний гэрлэлттэй холбоотой шинж тэмдэг болсон юм.

Би тусламж хүсэж хашхирсан ч буруу дохио өгч байсан юм билээ. Харин бусад хүмүүс булимиг яг л өлгүүрт тохсон хүрэм мэт ханддаг байв. Тэд Диана тогтворгүй гэж л хардаг байсан.

-Шалтгааныг нь олохын оронд уу?

-Яг тийм.

-Булимигаар өвдсөний учир нь юунд байсан юм бэ?

-Нөхөр бид хоёр бусад хүмүүсийн санааг зовоохгүйн тулд бүх зүйлийг хамтдаа шийдвэрлэх ёстой байсан юм. Тэгсэн ч дөрвөн хананы дунд маш их зовлон, түгшүүртэй байсан даа .

-Та хоёр дунд уу?

-Тийм ээ.

-Та өөрийгөө энэ байдалд өөртөө субъект байдлаар хандсан гэж үү?

-Та тэгж хэлж болох байх. Гэхдээ миний хувьд булими зугтах механизм байсан бөгөөд үр дүнтэй байсан шүү.

-Хатан хааны гэр бүлээс тусламж эрж байгаагүй юу?

-Үгүй. Хэрэв чи булимитай бол бусад хүмүүсээс ичиж, өөрийгөө үзэн яддаг гэдгийг мэдэх ёстой. Хүмүүс “Хоол дэмий үрж байна” гэж хардаг болохоор бусад хүмүүстэй ярилцах асуудал биш.

Булимигийн тухайд биеийн жин үргэлж өөрчлөгдөөд байдаггүй. Зөвхөн хоолны дуршилгүй болсон үед л турдаг. Тиймээс дүр эсгэж ч болно. Гол нь өвдсөн ямар ч нотолгоо байхгүй.

-Хэн нэгэн танд “Хоол үрж байна” гэж хэлж байсан гэж үү?

-Тиймээ. Хэд хэдэн удаа.

-Юу гэж хэлсэн юм бэ?

-Яахав “Чи ахиад л хоол үрэх гэж байна уу” гэдэг. Энэ нь дарамт болдог байв. Мэдээж би тэгнэ. Учир нь энэ миний хувьд өөрийгөө суллах хавхлага байсан юм чинь.

-Булимигээр хэр удаан өвдсөн юм бэ?

-Удаан. Маш удаан. Гэхдээ би одоо чөлөөтэй болсон.

Хоёр уу, гурван жил үү?

-Арай илүү удаан.

-Хэвлэлийн  мэдээллээс харахад яг энэ үед та хоёрын гэрлэлтэд асуудал бэрхшээлтэй тулгарч эхэлжээ. Энэ үнэн үү?

- Яахад бид гэрлэсэн шинэхэн хос байхад дарамт байх нь тодорхой байсан. Хэвлэл мэдээлэл бидний хийсэн бүхий л зүйлд татагддаг байлаа.

Энэ дарамтыг бусадтай хуваалцах хэцүү байсан. Учир нь өмссөн хувцас, хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ  ард үргэлж би зогсож байсан. Үнэхээр уйтгартай сэдэв байсан. Олон жилийн турш ядарч, туйлдлаа. Үнэндээ бидний хүссэн зүйл бол яг л нэг баг шиг ажиллах байсан юм.

-Хэвлэл мэдээлэл таны гэрлэлтэд хэр нөлөөлсөн юм бэ?

-Удам адармаатай болгосон. Бид нэг нөхцөл байдалд адилхан ажил хийдэг хосууд шүү дээ. Нөхөр маань үг хэлж, би хүмүүстэй гар барьдаг байлаа. Гэрлэсэн хосууд адилхан ажил хийхэд нь хэцүү шүү дээ. Хэрэв чи бусдын анхаарлыг өөр дээрээ авсан бол бүр хэцүү.

-Уэльсийн хунтайжийн намтарт “Агуу их сэтгэгч, олон төрлийн сонирхолтой” гэжээ. Харин таны сонирхлын талаар хэрхэн хүлээж авсан бэ?

-Надад тийм зүйл байхыг зөвшөөрөөгүй гэж бодож байна. Би өөрийгөө үргэлж л сүй тавьсан 18 настай охин шиг бодож байсан тул надад өсөх, хөгжих боломж гараагүй. Бурхан минь би өсөх хэрэгтэй байсан юм.

-Тодорхой тайлбарлаж болох уу?

-Яахав миний хийсэн ямар ч сайн зүйлд хэн ч “Сайн байна”, “Болжээ” гэж хэлж байгаагүй. Гэхдээ би энэ тоглоомд шинэ тоглогч байсан болохоор нэг бүдэрвэл миний дээрээс тонн тоосго унах байлаа.

-Үүнийг та хэрхэн давж гарав?

-Мэдээж хэрэг маш их нулимс урсаж байсан болохоор булими руу л зугтсан гэх үү дээ.

-Зарим хүмүүс таныг өөрийн хүчээр даван туулсанд итгэхэд бэрх биз. Энэ үед таны нөхөртэйгөө харилцах харьцаа сайнгүй  байжээ?

-Бидний дунд дарамт шахалт их байсан. Үүнийг хоёул хамаг хүчээр нуун дарагдуулахыг хүссэн ч тийм байгаагүй.

-1986 оны орчимд Жонатан Димблбигийн намтар номонд таны нөхөр Камилла Паркер Боулзтай харилцаагаа сэргээсэн гэж бичжээ. Та тэр үед мэдэж байсан уу?

-Тиймээ би мэдэж байсан. Гэхдээ би юу ч хийх боломжгүй байсан.

-Та хоёр гэрлэсэн ч тэдний харилцаа үргэлжилж байгааг яаж мэдсэн юм бэ?

-Эмэгтэй хүний зөн совин маш сайн мэдэрдэг юм.

-Бүгдийг нь үү?

-Би мэдэж байсан нь ойлгомжтой.

-Ажилтнуудаас мэдэж байсан уу?

-Бидний гэрлэлтийг бодож, санаа тавьдаг хүмүүс мэддэг байсан.

-Танд яаж нөлөөлөв?

-Хэлэхийн аргагүй сүйрэл. Хэрэв та булимитай бол ямар ч зүйлд сайн биш, ямар ч ашиггүй, бүх зүйл дээр л бүтэлгүйтнэ.

-Та тэднийг яаж мэдсэн юм бэ?

-Нөхрийн маань зан үйл өөрчлөгдөж эхлэхэд л. Эмэгтэй хүний зөн совин үүсдэг тэр л шалтгаанаар. Хэцүү байдал улам л хүндэрсэн.

Би найз нөхөд, нөхрийн талынханд хэлэхэд намайг дахиад л тогтворгүй, өвдсөн гэж хараад биеэ тэнхрүүлэхийн тулд тусдаа гэрт оруулах хэрэгтэй гэж шийдсэн. Би бараг л ичсэн шүү.

-Нөхөр чинь үнэхээр тэгж бодсон гэж үү?

-Тусад нь байлгах шиг салгах шилдэг арга байхгүй шүү дээ.

-Хатагтай Паркер Боулз таны гэрлэлтийг нураасан гэж боддог уу?

-Энэ гэрлэлт гурван хүнийх байсан болохоор жаахан хөл үймээнтэй байсан.

-Та хааны гэр бүлд аз жаргалтай гэр бүлийн дүрийг үзүүлсэн ч тусдаа амьдарч байж. Хатан хааны гэр бүл үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Хүн бүхэн түгшиж байсан ч хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй дээ.


ДИАНА ГҮНЖ: Энэ гэрлэлт гурван хүнийх байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-04 09:07:42
    Зочин: Ямарваа энэ олон уламжлал устсан ч яадаг юм
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188