Загварын ертөнц дунд “Японы загварын загалмайлсан эцэг” хэмээн хүндлэгддэг Японы нэрт загвар зохион бүтээгч Ёжи Ямамотогийн “The Talks” цахим сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Япон болон Францын загварын томоохон наадмуудад тэргүүлж, эзэн хааны шагнал хүртэж явсан загвар урлаач Ёжи Ямамото 1943 оны аравдугаар сарын 3-нд Токиод төрсөн. Хууль зүйн мэргэжил эзэмшсэн хэдий ч оёдолчны гэрт төрсөн тэрбээр аав, ээжийнхээ ажилд тусалсаар оёдлын чадвартай болж, 1980-аад оноос загвар зохион бүтээгчийн гараагаа эхэлжээ. Түүнээс хойш Ёжи Ямамото “Y” нэртэй коллекцоо дэлхийд гаргасан бөгөөд хамгийн алдартай загвар нь 2000-аад оны эхээр гарсан “Y-3” коллекц гэнэ. Өдгөө 80 настай тэрбээр Токиод амьдардаг бөгөөд жилдээ хэд хэдэн удаа загварын томоохон шоу, үзүүлбэр болдог хотуудаар аялж, коллекцуудаа танилцуулдаг загварын ертөнцийн “акул”-уудын нэг юм.
-Кино найруулагч Вим Вендерс нэг удаа танаас “Хувцас худалдаж авахад шинэ хэрнээ хуучин юм шиг мэдрэмж төрүүлж, хувцас өөрийгөө хамгаалаад байх шиг санагдсан” тухайгаа дурдсан байдаг. Магад Вендерс найруулагчийн хэлэх гэсэн санааг таны хувцсандаа шингээдэг сэтгэл, бодлын сайн дүрслэл болов уу гэж боддог юм. Харин та өөрийнхөө хувцас, загварын гоо сайхнаа хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувцас, загварын урлаг руу орсон зорилгуудын маань нэг хүний биеийг хамгаалах хүсэл. Эмэгтэйчүүдийн биеийг нуух, нууцлах, хамгаалахын эхлэл л дээ. Бүр дэлгэрүүлбэл, бэлгийн харилцааны тухай, түүнийг хамгаалах тухай юм. Түүнээс бус карьерынхаа эхнээс л шууд “Загвар зохион бүтээгч болно” гэж бодоогүй. Надад “Загвар зохион бүтээгч” гэдэг маш хөнгөн, хуумгай үг шиг санагддаг.
ТАЙЛБАР: Ёжи Ямамотогийн "Y" цувралын хувцасны загвар
-Загварын урлаг, загвар зохион бүтээхийн үнэн, таны энэ зүйлийг хийдэг философи юу юм бэ?
-Би загварын дүр төрхийг бодохдоо хүмүүсийн чиг хандлагын тухай их боддог юм л даа. “Ямартай ч шинэ зүйл сэдэж гаргана”, “Дараа нь юу байх вэ”, “Үйлчлүүлэгч хувцаснаасаа ямар мэдрэмж авахыг хүсэж байгаа вэ” зэргээр бодно. Загвар зохион бүтээгч гэдэг их зав чөлөөгүй ажил шүү дээ. Нөгөөтээгүүр, миний баримталсан гол зарчмуудын нэг нь ямарваа нэгэн моданаас зайлсхийх. Эхний шатаа ингэж даваад, эрэгтэй хүний нүднээс, эсвэл хүйтэн салхинаас хамгаалахыг хүссэн байх. Тэгээд л цаг хугацаа өнгөрөх тусам зорилго, зорилтууд улам нэмэгдэж, үйлчлүүлэгч маань миний хувцсыг багадаа гэхэд 10 жил өмсөөсэй гэсэндээ материалдаа ч анхаарал хандуулах болсон юм.
-Таны зохион бүтээсэн загварын хувцаснаас ихэвчлэн хөгжилтэй андроген ялгардаг. Харин эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгэнтэйгээ адилхан хувцаслаж чаддаг байх ёстой юм болов уу?
-Анх 1977 онд “Y” цувралынхаа хувцсыг урлаж эхлэхдээ эмэгтэйчүүдэд эрэгтэй хүний хувцсыг өмсгөхийг хүссэн. Надад том утга учиртай зүйл байсан л даа. Эмэгтэй хүн байгалийн гоо сайхнаасаа гадна “хүчтэй” байвал илүү сэтгэл татам байдаг. Улмаар эмэгтэй хүн тэр эмэгтэйлэг байдлаа илүү нуух тусам гайхалтай болдог. Гоёмсог торгон даашинзнаас илүү гайхалтай загвартай даавуун өмд илүү сайхан харагдуулдаг гэсэн үг.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд загварын ертөнцөд эрс шинэчлэл гарч ирээгүй санагддаг. Загварын урлаг гацаанд орчихсон санагддаггүй юү?
-Хүмүүсийн консерватив гэж нэрлээд буй хандлагыг би үнэхээр тэвчдэггүй. Тогтсон нэг конвенц руу буцах аль ч салбарт байдаг зүйл. Гэхдээ нийтлэг гэж ангилагдаж болохгүй. Өнөө үед авангард гэх томьёо ч жижигхэн загварын ангилал болчихож. Зүгээр л нэг дүр эсгэсэн, хямд зүйл. Би үүнийг үздэггүй, үзэн яддаг. Шинэ үе загварын ертөнцийг гутааж байна. Би амьдралаа энэ зүйлийг эсэргүүцэхэд зориулсан. Энэ зүйлдээ ч үнэнч байсаар үхлээсээ өмнө өөртөө хариулт олж авна.
-Та нэгэн ярилцлагадаа “Загвар ертөнц, загвар өмсөгчдийг үзэн яддаг” гэж дурдсан. Харин одоо таны бодол өөрчлөгдсөн үү. Эсвэл загварын бизнесээ орхих уу?
-Өнөө цагт Токио, Нью-Йорк, Лос-Анжелес гээд дэлхийн том хотууд өөрийн гэсэн загварын модаар хотоо хучжээ. Хувцас, дизайн моданд орох тусмаа илүү хямд, илүү үнэ цэнгүй болж байдаг. Хүмүүс загварын урлагийг үрэн таран хийж эхэлсэн. Гэхдээ зарим талаараа тэдний эсрэг сөрөх ч болж байна. Тиймээс л би өөртөө “Ёжи, чи ажлаа үргэлжлүүлж болно. Гэхдээ битгий өөрчил. Зүгээр л үргэлжлүүлээд бай” гэж хэлсээр өдийг хүргэлээ.

-Таныг олон зүйлийг өөрийнхөөрөө хийдэг, өөрийнхөөрөө байх дуртай гэж харсан. Бусдаас өөр ч юм шиг. Гэхдээ зарим талаараа бусадтай ижил байх нь ч бий. Жишээ нь, жилд хоёр удаа шинэ цуглуулга худалдаанд гаргадаг байх аа?
-2002 онд миний анхны кутюр бэлэн болоход хувцасны коллекцоо олонд дэлгэхээр шийдсэн юм. Тэр коллекцоо гурван улирал дараалан хүмүүст үзүүлсэн. Жижиг газарт ч зохион байгуулж, цөөн хүмүүс ирсэн ч миний хувьд маш сайхан “нээлт” болж чадсан хэрэг л дээ.
-Загвар зохион бүтээгч Зак Посен манай сэтгүүлд өгсөн ярилцлагадаа таныг түүнд цуглуулгаа Нью-Йоркоос Парис руу шилжүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн гэсэн юм. Та яагаад Парисыг сонгосон юм бэ?
-Парис бол загварын өлгий. Ямарваа нэгэн брэндийг олон улсынх болгож чадах хэмжээний газар.
-Таны загварын бүтээлүүд Японы үүх түүх, өв соёлтой их холбогдсон санагддаг...
-Үүх түүх, өв соёлоо өөрийн бүтээлдээ урлана гэдэг их хөгжилтэй. Ази хүмүүс Европын гоо зүй, европ хүмүүс Азийн гоо сайханд дуртай байдаг. Тиймээс аль ч орны хүмүүст өөр тив, өөр орны загвар сонирхолтой харагддаг шүү дээ. Харин миний хувьд загвартаа зөвхөн Япон, Ази гэлтгүй далайн чанадыг ч шингээхийг хүсдэг. Зарим хэвлэл намайг “Японы дизайнер...” гэж бичихэд гайхдаг. Японы гарал угсаатай байж болно. Харин тэр хүний урлаж байгаа нь аль ч орны гоо зүй байж болно шүү дээ.
ТАЙЛБАР: Ёжи Ямамотогийн "Y" цувралын хувцасны загвар
-Таныг “Япон хувцас” хийдэггүй гэдгийг юу “нотлох” юм бэ?
-Магадгүй би “Японд үйлдвэрлэв” гэсэн тэмдэглэгээг анхаардаг хамгийн сүүлчийн дизайнер байх (инээв). Хэрэв би энэ хүргэчихээд зогсвол дараачийн үеийн залуу дизайнеруудад энэ төрлийн бизнес хийх боломж гарахгүй ч байж мэднэ. Загварын урлаг гэдэг зардал их шаарддаг ажил. Нөгөөтээгүүр япон хүний гар дэлхий дээрх хамгийн үнэтэй гар болжээ. Тиймээс үүнийг өөрийн үүрэг, биш ээ... хүсэл болгож үргэлжлүүлэх болно.
-Та хаана амьдарч байгаа вэ. Японд амьдардаг гэж дуулсан ч жилийн тэн хагасыг Парист өнгөрөөж байгаа харагддаг...
-Би Токиод амьдардаг. Харин ажил мэргэжил, загварын урлагийн асуудалтай холбоотойгоор л Парист ирдэг дээ.
-Жилийн ажлын төлөвлөгөөгөө хэрхэн боловсруулдаг вэ. Парис руу хийх аялал танд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Парис руу ниснэ гэдэг ажлын цаг эхэлж байна гэсэн үг. Жилийн нэг, гурав, зургаа, аравдугаар сард Парист, хоёр, есдүгээр сард Нью-Йоркт очиж коллекцуудаа танилцуулдаг. Харин бусад цагт Токиод амарч суудаг гэх үү дээ.
-Таны хувьд амар амгалан гэдэг юу вэ. Та юунаас хамгийн их тайвшрал, амар амгалан мэдэрдэг вэ?
-Амар амгалан гэдэг чимэглэл, гоёл шиг санагддаг. Хүн рок-н-роллын тэсрэлттэй хөгжим явж байхад бөх гэгч унтдаг байж болно. Гэхдээ “өнгөгүй” байж болохгүй. Тиймээс амьдралаа, амар амгалангаа “өнгөтэй” байлгахын тулд чимээгүй суухаас илүүтэй хүнтэй уулзаж, ярилцаж, хөгжилдөх дуртай. Хүмүүстэй хамт байх нь миний хувьд амар тайван байдал.

| ЁЖИ ЯМАМОТО: ШИНЭ ҮЕ ЗАГВАРЫН УРЛАГИЙГ ГУТААЖ БАЙНА |
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ
2026-02-25 17:36:59
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |