Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлүүдийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Солонгосын “NewsVision” сайт манай орны гадаад өр, дефолт зарлах эрсдэлээ давсан талаар онцлон бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар 1990 оноос хойш олон улсын санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банктай харилцаа тогтоон ажиллаж байгаа. Улмаар 2012 оноос хойш олон улсын зах зээлд “Засгийн газар” гэсэн кодоор өөрийн гэсэн бондтой болж, санхүүгийн өр, зээлийн харилцаанд орсон байдаг.
Монголын Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийт долоон бонд гаргажээ. Тэдгээрээс 2012 онд гаргасан Чингис нэртэй бондоор улсын төсвийн хөтөлбөрүүдээ санхүүжүүлж байв. Гэсэн ч Чингис бондоос хойш гурван ч бонд гаргаж, төсвийн алдагдлыг нөхөхөд ашигласан. Бүр өмнөх бонд, гадаад өрөө дахин санхүүжүүлж, нэгтгэх зорилгоор Хуралдай, Гэрэгэ, Номад гэсэн бонд гаргасан юм.

Одоогийн тус улсын Засгийн газрын тэргүүн буюу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалдаа томилогдож, улсынхаа гадаад өрийн тайлан, балансыг хүлээж авахад нийт зургаан багц бондын өр байжээ. Гэсэн ч их хэмжээний гадаад өртэй Монгол Улс өрөө дарахгүй бол дефолт зарлах эрсдэлтэй тулсан. Улмаар өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бондын өрөө хоёр төрлөөр зохицуулсан байна. Тухайлбал, хүүгийн зардлыг бууруулж, боломжтойг нь төсвөөс дару төлж, төлөгдөөгүй, хүлээлтийн байдалтай байгаа өрийг хойшлуулах буюу урт хугацааны санхүүжилт оруулах стратегийг ашиглажээ.
Өнгөрсөн 2022 оны зургадугаар сараас эхлүүлсэн төсөл нь амжилттай хэрэгжиж, олон улсын зах зээлд тэрбум ам.долларын бондын эх үүсвэр бий болгосон. Улмаар Мазаалай бондын үлдэгдэл 132.7 сая ам.долларын эргэн төлөлтийг хийжээ. Мөн улсынхаа төсвөөс өнгөрсөн оны сүүлчээр Чингис бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларын төлөлт хийсэн. Улсынхаа төсвөөс “илүүчлэх” замаар гадаад өрнийхөө асуудлыг шийдэж байгаа ч бонд гаргаж, үйлдвэрлэл дэмжих зорилгоор олгосон 1.5 тэрбум ам.долларын тал орчим хувь нь буюу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон зээл чанаргүй зээл болсон юм.

Монгол Улс өнгөрсөн 2022 оны III, IV улиралд дефолт болох эрсдэл өндөр байв. Харин экспорт нь аажмаар өсөж, амжилт үзүүлсэн нь гадаад өрийн дефолтоос зайлсхийх гол нөхцөл болсон аж.
Өнгөрсөн долоо хоногт гаргасан албан тайланд тусгаснаар Монгол Улс 2023 он гарснаас хойш 18 сая тонн нүүрс экспортолжээ. Эргэн сануулбал, тус улсын нүүрсний экспортын хэмжээ 2022 оны есдүгээр сард 18 сая тонн, оны сүүлчээр 32 сая тонн болсон байдаг. Ийн нүүрсний экспортын өсөлтөө тогтвортой хадгалж чадсан нь ч тус улс зээлжих зэрэглэлээ хадгалах боломж болсон.
Өөр нэгэн авууштай мэдээ нь, Монгол Улсын Хөгжлийн банк ч зээлжих зэрэглэлээ амжилттай барьж үлджээ. Үүний дүнд энэ оны эхээр буюу 2023 оны нэгдүгээр сарын 19-нд зах зээлд гаргасан шинэ бондууд амжилттай байх хүлээлт үүсээд байгаа юм. Монгол Улс нийт дөрвөн тэрбум ам.долларын бонд гаргаж, 11.12 хувьтай байх төлөвтэй байсан хүүг 8.65 хувь болгон бууруулсан. 8.65 хувийн хүү өмнө нь гаргаж байсан долоон бондтой харьцуулахад хамгийн бага болсон нь сайшаалтай.

Монгол Улс гадаад өрийн менежментийг амжилттай хэрэгжүүлсний дүнд Гэрэгэ бондын үлдэгдэл 368.4 сая ам.долларыг бүрэн төлж, барагдуулсан. Өөрөөр, тус улс дефолт болох эрсдэлээс бүрэн гарч чадсан. Монгол Улс олон улсын зах зээлд “хариуцлагатай” гэдгээ бондын үлдэгдлүүдээ эргэн төлөхөөс эхлэн харуулж байгаа ч Засгийн газрынх нь найман тэрбум ам.долларын өр хүлээгдэж байна.
Эх сурвалж: “NewsVision”
| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс дефолт болох эрсдлээс “зугтаж” чадсан ч Засгийн газрыг нь найман тэрбум ам.долларын гадаад өр хүлээж байна |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |