-23 жил найзалсан найзынхаа хоёр нүдийг сохолсон этгээдэд 10 жилийн хорих ял оноожээ-
Шүүгдэгч А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг онц хэрцгийгээр зодож, гэмтэл учруулсан хэргийг “Хавтаст хэрэг” буланд тоймлон хүргэж байна.
Би Б-г “Утсаа зараад архи авчих уу” гэж асуухад “Чамд 20 мянган төгрөг байгаа биз дээ” гэж хариулсан. Би өөрт байгаа 20 мянган төгрөгөө өгөхгүй гэхэд Б намайг “Үхлээ юу” гэж хэлээд бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би эргүүлээд цохьсон.
Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Хэрэг гараг өдөр Б бид хоёр гар утаснаас болж муудалцсан. Би Б-г “Утсаа зараад архи авчих уу” гэж асуухад “Чамд 20 мянган төгрөг байгаа биз дээ” гэж хариулсан. Би өөрт байгаа 20 мянган төгрөгөө өгөхгүй гэхэд Б намайг “Үхлээ юу” гэж хэлээд бэлэг эрхтэн рүү өшиглөхөөр нь би эргүүлээд цохьсон. Зугтах гэж оролдохоор нь би араас нь татсан чинь миний хуруунаас хазаад тавихгүй байсан. Хуруунаас цус гоожоод байхаар нь хавирч унагаагаад, “Чи муу яасан зэвүүн п... вэ. Надад гай болно шүү” гэж хэлээд хоёр хуруугаа нүд рүү нь дарж, газар мөргүүлчихээд яваад өгсөн. Тэр орой Баянбүрдийн ойролцоо нэгэн байрны орцонд орж хоноод, эхнэр рүү нь “Б очсон уу” гэж залгаж асуухад эхнэр нь “УНТЭ-т яаралтай ир. Чи хоёр нүдийг нь сохолчихсон байна шүү дээ” гэж хэлсэн. Би УНТЭ-т очиход эхнэр нь гадаа зогсож байсан. Сандраад “Үнэхээр сохорчихсон юм байна” гэж бодоод айгаад яваад өгсөн” гэжээ.
А өмнө нь хулгайн хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Тэр миний нүдийг сохлох гээд цээжин дээр сууж байхдаа “Чамаас болж долоон жил зовсон. Чи надад гай болсон, нүдийг чинь сохолно” гэж хэлж байсан.
Харин хохирогч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “А манайд 20 орчим хоног амьдарсан. Хэрэг гардаг өдөр А, Ш бид гурав байсан. А миний нүдийг ухна гэж байхад би Ш-ээс тусламж хүсэхэд “Надад хамаагүй, өөрсдөө учраа ол” гэж хэлж байсан. Миний зүүн нүдийг ухах гэж байхад нь би чигчий хурууг нь хазсан санагдаж байна. Миний цээжин дээр гараад суучихсан байсан учраас би дийлээгүй. А 461 дүгээр ангид хоригдож байхдаа Д, Ш, гээд миний найзуудтай таарсан байна лээ. Тэр хэлэхдээ “Б сохроод үлдсэн, хохино. Би хожсон, дээд тал нь л найман жилийн ял аваад гарна” гэж ярьсан байсан. А өмнө нь хулгайн хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Тэр миний нүдийг сохлох гээд цээжин дээр сууж байхдаа “Чамаас болж долоон жил зовсон. Чи надад гай болсон, нүдийг чинь сохолно” гэж хэлж байсан. Миний нүдэнд дахиж хэзээ ч хараа орохгүй, маш их гомдолтой байна. Хагалгаанд орох гэж байхдаа хараа орох эсэх талаар асуухад эмч “Нүдтэй толгойгоор сольдоггүй л юм бол хараа орох боломжгүй” гэж хариулсан. Би амьдаараа үхэж байна. Энэ хүн надад долоон жилийн турш өс санаж, шоронгоос гарч ирээд хоёр нүдийг маань ухсан. Намайг яаж амьдар гэж байгаа юм бэ. Би ажил хийх боломжгүй учир эхнэр, гурван хүүхэдтэйгээ “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд амьдарч байгаа. Ээж минь миний эмчилгээний зардлыг төлөх гээд тэтгэврийн зээл авсан.
Шүүхээс шүүдэгч А-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, арван жилийн хорих ялаар шийтгэжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т тус тус зааснаар шүүгдэгч А-аас 10 сая төгрөг гаргуулж, хохирогч Б- д олгохоор болсон байна.
Эх сурвалж: Монголын Криминологичдын холбоо
| ХАВТАСТ ХЭРЭГ: Утсаа зарж, архи авахгүй гэсэн найзынхаа хоёр нүдийг ухаж, сохолжээ |
|
Чөлөөт бөхийн “U9”, “U11”, “U13” насны улсын аварга Ханбогд суманд эхэллээ
2026-10-09 17:59:21
Кенид эбола вирус тархаж, нэг хүн амиа алджээ
2026-10-09 16:20:38
Санхүүгийн сэтгэл засалч Мэтт Лундквист: Z үеийнхэн яагаад мөнгийг өөрөөр хардаг вэ
2026-10-09 16:15:59
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |