• Өнөөдөр 2026-11-27

ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг 12 бүтээл шалгарлаа

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, судлаачдын энэ онд туурвисан эрдэм шинжилгээний шилдэг бүтээл, шинэ технологи, инновацын шийдлийг танилцуулах “2IP-2026” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Энэ жил эрдэм шинжилгээний 167 өгүүлэл, оюуны өмчийн 34 бүтээл ирүүлснээс 12 бүтээлийг шилдгээр шалгаруулжээ. Арга хэмжээний үеэр уул уурхайн баяжмалын хаягдлыг дахин боловсруулж, барилгын дулаалгын материал гаргах технологийг танилцуулсан. Энэ шийдэл үйлдвэрлэлийн хаягдлыг дахин ашиглах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Тус арга хэмжээг 2019 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн шалгаруулалт олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шилдэг санаа ба зохион бүтээлт, шилдэг оюуны өмч, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэрэмжит шагнал гэсэн дөрвөн төрөлд явагджээ. ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр “Энэ үйл ажиллагаа бол манай багш, судлаачдын тухайн жилд бүтээсэн шилдэг бүтээлийг шалгаруулж, танилцуулдаг уламжлалт арга хэмжээ болоод удаж байна” хэмээн ярив. Түүнчлэн ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэд профессор, доктор У.Эрдэнэболд “Хамгийн олон бүтээл хэвлүүлсэн нэгдүгээр зохиогч” номинацад хоёр дахь жилдээ шалгарлаа. Тэрбээр 2025 онд мөн энэ номинацын эзэн болж байжээ.

Б.Наранцолмон


ШУТИС-ийн багш, судлаачдын шилдэг 12 бүтээл шалгарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188