• Өнөөдөр 2024-04-30

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ГЭРИЙГ ТОНОСОН СОЛОНГОС ЭР БАК ЖУН ХЁОНГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ

2024-02-27,   3020

       БНСУ-ын “зартай” эр сайтар төлөвлөж, судалгаа хийж байгаад Монголын толгой “баячууд”-ын гэрээс алтан бурхан, их хэмжээний үнэт эдлэл хулгайлж, шуугиан дэгдээж байсныг монголчууд санаж буй биз ээ. Тодруулбал, өдийгөөс зургаан жилийн өмнө Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт дэвсгэр Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт хулгай орсон хэрэг гарсан байдаг. Гэмт хэрэгтнүүдийг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, бизнесмен С.Оргил, Б.Отгонбаяр нарын гэрээс нийт 900 орчим сая төгрөгийн эд зүйл хулгайлж, дараагийн тонох айлуудынхаа судалгааг гаргасан байхад нь цагдаагийн байгууллагаас баривчилсан юм.

       Бид уг хэргийг үйлдсэн Монгол Улсын иргэн Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Бак Жун Хёонг (Bak Jong Yeo­ng) нарын хавтаст хэргийг бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс анх удаа олон нийтэд дэлгэж байна. Энэхүү бичвэрээр хэн нэгний нэр төр, алдар хүндэд халдах зорилгогүй бөгөөд мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гэрч, хохирогч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг холбогдох байгууллагын нээлттэй мэдээллийн сангаас тоймлон хүргэе.

МЭДҮҮЛЭГ:

Шүүгдэгч Бак Жун Хёонг мэдүүлэхдээ “…Үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж, маш их гэмшиж байна. Яллах дүгнэлтэд зөрүүтэй зүйлүүд байна, тэрийг хэлье. Хохирогчдын нэхэмжлээд байгаа эд зүйлс дотор миний аваагүй, мэдэхгүй зүйлүүд байна. Үүнийг тодруулж өгнө үү. Би авсан зүйлүүдээ бүгдийг өгсөн. Гэтэл миний мэдэхгүй эд зүйлс нэхэмжлээд байхаар нийт хохирлын хэмжээ өөрчлөгдөж байна. Үүнийг тодорхой болгож өгвөл хохирлыг 100 хувь барагдуулна. Мөн надаас хурааж авсан, миний эд зүйлүүдээс алга болсон зүйл байгаа учир үүнийг тодруулж өгнө үү. Тодруулаагүй явцад эцсийн дүгнэлт гарна гэдэг миний хувьд гомдолтой байна. Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Би гэм буруугаа хүлээж байна” гэжээ.

Шүүгдэгч Т.Хүрэлжанжин “БНСУ-д удаан хугацаагаар амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирээд орчуулагчаар ажиллаж байгаад ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Намайг барихдаа цагдаа нар зодож, “Эхнэрийг чинь баривчилна, танай байрыг хураана” гэж дарамталж байсан. Байцаалт авахад асуулт асуугаад миний хариулсан хэсгийг өөрчилж бичсэн байсан. Унших гэхэд “Зүгээр гарын үсгээ зур. Чамайг дахиж байцаана” гэж хэлсэн. Манай гэрээс хураасан канон, аппаратны цэнэглэгч, Бак Жун Хёонгийн нөүтбүүкний цэнэглэгч, миний гутал зэргийг буцааж өгөөгүй. Хохирогчийн гадаад мөнгөн дэвсгэртийг байцаагч Галбадрах задлуулаад үрсэн. Тэгээд “Бадамцэцэг прокурорыг асуувал орчуулагчийн мөнгө, өмгөөлөгчийн мөнгийг та нарт буцааж өгсөн гэж хэлээд өгөөрэй. Тэгэхгүй бол миний ажил, амьдрал хэцүү байна” гэж гуйж байсан. Галбадрах байцаагч “прадо” гэсэн цүнхэнд хоёр бөгж хийгээд өгсөн гэдэг боловч тэр хар цүнх нь ирээгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

       Хохирогч Л.Чинбат “…2016 оны арванхоёрдугаар сарын 28-нд эхнэр Н.Наранчимэгийн хамт Англи Улс руу хувийн ажлаар явсан юм. Тэнд байхад эхнэрийн дүү Наранхүү “Танай гэрт хулгай орсон байна” гэж утсаар хэлсэн. Гадаадаас ирээд гэрээ үзтэл 2003 оны үед 10 сая төгрөгөөр худалдаж авч байсан Занабазарын хийцийн Аюуш бурхан, 2010 оны үед А.Сүхбат аваргаас 25 сая төгрөгөөр худалдаж авсан шүншигтэй Майдар бурхан, Монголд ганцхан байдаг хос янгирын дүрстэй, хүрэл үеийн 70.000 ам.долларын үнэтэй таягны толгой, 15 орчим см өндөр, мөнгөн хонх, улаан шүрэн толгой, алтан нуухтай цагаан хаш, шигтгээ шүр оюу толгойтой, алтан нуухтай шаргал манан хөөрөг, шар халтар манан хөөрөг, бөөрөндөө муурын сийлбэртэй бага гарын манан хөөрөг, мөнгөөр хийгээд алтаар бүрсэн долоон ширхэг товч, 2000 ам.доллараар үнэлэх үзэг, бэлэн 15 сая төгрөг байхгүй байсан. Хулгайд алдсан дээрх зүйлс бүгд хоёр давхрын унтлагын өрөөний цонхны доор байрлах саарал өнгөтэй жижиг сэйпэнд байсан юм” гэжээ.

       Гэрч Л.Чинбатын эхнэр Н.Наранчимэг “...Дүү Наранхүү утсаар залгаад “Эгч ээ, танай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн. Хулгайд алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд Carter гэсэн бичигтэй 2012 онд 63 саяар худалдаж авч байсан нүүр хэсэгтээ 21 ширхэг цагаан өнгийн алмазан шигтгээтэй, цагаан өнгийн бугуйн алтан цаг, хоёр жилийн өмнө Швецарь Улсаас 10.000 ам.доллароор авсан Rolex гэсэн бичигтэй алтан цаг,  Англи Улсаас 6.000 ам.доллароор авсан Bucherer гэсэн бичигтэй сувдан нүүртэй бугуйн цаг,  2012 оны үед Турк Улсаас 8700 ам.доллароор авч байсан түүхий алмазан ээмэг, зүүлт,  Bulgaria гэсэн бичигтэй 2012 онд БНСУ-ын нисэх онгоцны буудалд байрлах дэлгүүрээс 5200 ам.доллароор худалдаж авсан яагаан өнгийн чулуун шигтгээтэй, 9.25 гр сорьцтой шар алтан ээмэг, зүүлт,  Индонез Улсаас 2008 онд 1500 ам.доллароор авсан хар сувдан цагаан алттай, алмаз шигтгэсэн ээмэг, зүүлтний хослол, Хонконгоос 2010 онд 2400 ам.доллароор авсан цагаан сувдтай ээмэг зүүлтний хослол, 2016 онд БНСУ-аас 12000 ам.доллароор худалдаж авсан шүрэн дээрээ сарнай цэцэгтэй улаан өнгийн шүрэн бугуйвч, 2002 онд Англи Улсаас 2400 ам.доллароор авсан дөрвөн ширхэг алмазан шигтгээтэй, цагаан алтан бөгж, Канад, Англи Улсаас тус бүрийг нь 2000 ам.доллароор худалдан авч байсан алмаз болон сувдан шигтгээтэй цагаан алтан дөрвөн ширхэг бугуйвч, 2004 онд Англи Улсаас 15000 ам.доллароор авсан хар хөх өнгийн сапир, алмазан шигтгээтэй зүүлтний хослол, ээжээс минь өвлөгдөж ирсэн алтан бөгж, 10 сая төгрөгийн үнэлгээтэй сувдан шигтгээтэй сүүжин алтан ээмэг,  6000 ам.долларын Pandora гэсэн бичигтэй бугуйвч, Шинэ Зеланд Улсаас 2009 онд 2200 ам.доллароор авсан шар алтан хийцтэй, руби шигтгээтэй ээмэг, бөгж, зүүлтний хослол, зургаан ширхэг ягаан, улаан өнгөтэй, сарнай цэцгийн хэлбэртэй шүрэн ээмэг, БНХАУ-аас 2005 онд 150 ам.доллароор худалдан авч байсан Бурхан багшийн дүрстэй шүрэн зүүлт,  2003 онд Англи, Шинэ Зеланд Улсаас  авсан дөрвөн ширхэг сувдан ээмэг, Шинэ Зеланд Улсаас 2009 онд 1800 ам.доллароор авсан шигтгээтэй шар алтан ээмэг, бөгж, бугуйвч, зүүлтний хослол, 2005 онд Шинэ Зеланд Улсаас 560 ам.доллароор авч байсан ногоон хаш шигтгээтэй ээмэг, бөгж, бугуйвчны хослол, 20 ширхэг цагаан алтан болон шар алтан гинж,  Монгол, Англи, Япон Улсаас 500 ам.доллароор худалдан авч байсан оюу болон сувдан шигтгээтэй цагаан алтан, шар алтан энгэрийн зүүлт, 50 ам.доллароор худалдан авч байсан 15 ширхэг цагаан алтан хийцтэй зүүлт, 700 мянган төгрөгтэй, банкны карттай саарал өнгийн түвийвч алга болсон байсан. Хулгайд алдагдсан дээрх эд зүйлс унтлагын өрөөнд байх шкафан дотор байсан гоёл чимэглэлийн хайрцагт байсан” гэжээ.

      Хохирогч Л.Гүндалай “...Манай эхнэрийн улаан шигтгээтэй ээмэг нэг хос, бөгж нэг ширхэг, алсаас удирддаг түлхүүр, эхнэрийн минь бэлэглэж байсан гурван бугуйн цаг, мөнгөн тоногтой хэт хутга, гурван ширхэг сувдан даруулга, гэрт цуглуулж байсан гадаад улсын мөнгөн дэвсгэртүүд, дөрвөн бурхан, Ариг банкны карт, гоо сайхны жижиг цүнх, эрэгтэй, эмэгтэй хүзүүний гинж, “BULGARIА” гэсэн бичигтэй ээмэг нэг хос, миний эхнэртээ худалдаж авж өгсөн шаргал өнгийн бугуйн цагууд, бугуйвч, ээмэгний хэлтэрхий, дөрвөн буланд улаан, цагаан, ногоон өнгөөр зүү ороож оёсон угалз хээтэй, бор өнгийн даалимба ба дотор талд нь 12.5 см өндөртэй, 7.8 см өргөнтэй, 4.5 см зузаантай, улаан хүрэн өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай, их бие нь цагаан цайвар өнгийн хөөрөг, “Омега” гэсэн бичигтэй, улаан элгэн материалтай уут, дотор нь улаан алаг өнгийн толгойтой, шаргал өнгийн метал нуухтай, цагаан өнгийн халбагатай хөөрөг, зүү ороож оёсон бөөрөнхий хээтэй, хоёр зах болон амсарын хэсэг нь шаргал алаг өнгийн зүү ороож оёсон даалимба, метал нуухтай, шаргал өнгийн метал халбагатай, бор алаг өнгийн хөөрөг, хөөрөгний толгой, цагаан өнгийн сувдан шигтгээтэй шигтгэдэг ээмэг, гурван одны хэлбэртэй цагаан өнгийн жижиг шигтгээтэй ээмэг, А-14 гэж дугаарласан 56 см урттай, цайвар өнгийн нарийхан, төмөр металл зүүлт, “Nikon” зургийн аппарат, бугуйвч,  зүүлтний клон, гарын бугуйн эрхи, япон шүрэн ээмэг, алтан бөгж, “channel” брэндийн шаргал өнгийн алтан бөгж, бриллиантан шигтгээтэй цагаан алтан бугуйвч, сваровский бугуйвч, Сваровский урт гинжтэй хүзүүний зүүлт зэргийг алдсан. Эд зүйл таньж олуулах ажиллагаагаар заримыг нь буцааж авсан. Манай эхнэрийн зарим эд зүйл олдоогүй” гэжээ.

       Хохирогч С.Оргил мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2002 оноос хойш Хан-Уул дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдарч байгаа. Би Вьетнам Улсад зургаа хоночихоод ирэхэд манай гэрийн үйлчлэгч гэр цэвэрлэчихсэн байсан. Гэтэл гуравдугаар давхрын унтлагын өрөөний орны хажууд байдаг төмөр сэйпнээс эхнэрийн хэрэглэдэг алт, мөнгө, сувд, бриллиантан ээмэг, зүүлт, их гарын шинэ цагийн хийцтэй алтан нуухтай, зааны ясан халбагатай чүнчигноров хөөрөг, алтан өвстэй усан болор толгойтой хөөрөг, бага гарын бор алаг өнгийн манан хөөрөг толгой нь мана ба ааваас өвлөгдөж ирсэн бага гарын хийцтэй жижигхэн шүрэн толгойтой ногоон чүнчигноров хөөрөг, миний хувьцасны шүүгээнд байсан дөрвөн ширхэг цаг алдагдсан байсан. Бусад эд зүйлийг манай эхнэр Солонгос Улсаас ирээд бүрэн хэлж өгөх байх” гэжээ.

       Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 08:40 цагийн үед гэрээ цоожлоод, цонхны хөшгөө хаагаад ажилдаа явсан. Намайг ажлынхаа гадаа буух үед манай охин Ш “Гэртээ ирсэн чинь цонх хагалаад хулгайч орчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд очиход манай гэрээс 24-25 см өндөртэй өв залгамжлагдаж ирсэн Аюуш нэртэй шармал бурхан, зулын мөнгөн цөгц, гуулин том, жижиг 7-8 ширхэг орчим цөгц, манай охины цүнх, RED нэртэй виски, архи зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэжээ.

       Шүүгдэгч Т.Хүрэлжанжин, БНСУ-ын иргэн Бак Жун Хёонг нар бусдын эд хөрөнгийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин ашиглаж, хулгайлсан болох нь тогтоогджээ. Тэд гэрт нь нэвтэрсэн айлуудаа удаан хугацаанд сайтар судалж, гадаад явах, ажилдаа гарах зэргийг нь тооцоолж, гэмт хэргээ үйлджээ. Шүүхээс БНСУ-ын иргэн Бак Жун Хёонгт долоо, Т.Хүрэлжанжинд таван жилийн хорих ял оноосон байдаг.

        Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэгтнүүд Л.Чинбатын гэрээс 607 сая, Л.Гүндалайгийн гэрээс 190 сая, Б.Отгонбаярын гэрээс 21 сая, С.Оргилын гэрээс 38 сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан болох нь тогтоогдож байжээ.

2017 он

 


МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУДЫН ГЭРИЙГ ТОНОСОН СОЛОНГОС ЭР БАК ЖУН ХЁОНГИЙН ХАВТАСТ ХЭРЭГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 17
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-01 13:31:31
    До: Чинбат лалар өвөг дээдэсийн минт улдээсэн нутагаас минь маш их алт ухаж авсан нохой нэгч айлд тус болдогуй хар хулгайч айхдаанугэлээ нимгэлж бгаа нэртэй баахан газар тариалан худалдаж авсан тгд баахан ухэр тэжээж алж зарж ашиг хийж бга нохойг сайн ба баригддаг л буруу ба
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-28 11:58:00
    sdfsd: hulgailj olj avsan umiig cin l hulgailsan baina. muusain buzar huurnuud uls ornoo culmuj deeremdcheed
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 12:29:36
    S: DYRAA TAWILTSI JARGAAN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 12:28:16
    S: SHAALGN XUSNEER TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 12:24:44
    Зочин: Мөнх бусын жамыг ойлгоогүй л байна даа. Мөнх амьдрах хүн гэж байхгүй. Бүгд үхнэ. Юу ч эдэлж яаж ч явсан нэг л газар руу бүгд шалдан очино. Энэ ертөнцөд нүцгэн ирээд нүцгэн л буцна. Авсанд орохдоо аваад явахгүй, үхэхдээ үлдээгээд явах энэ их хогоор яадаг байна аа? Ямар ч шуналтай юм бэ, өрөвдчихлөө. Материаллаг зүйлсийн хүлээсэнд байдаг хүмүүсийг…
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:06:28
    S: XALYYTSTAL SHAALTSI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 11:03:35
    Зочин: Монголын хулгайч нараас хулгайлж авсан хөрөнгөө яасан бол энэ хүнд бараг л талархаж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 09:45:23
    Ард түмэн: Балиар шуналын тулам чинбат мэтийг дээрэмдэж байвал таарна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 09:39:20
    S: SEXSY TAICHI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:53:05
    S: DYYDLGN ZYGAATSX80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:48:39
    Зочин : Зөв л айлуудаа ухсан байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:48:27
    Зочин : Зөв л айлуудаа ухсан байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:39:14
    Idree: Tuhain uyed pisdaanuud bas l tsusalj bsan bgaa shvv yu wee heden myngan dollariin yumnuud yrigdaj bn shd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:30:38
    S: ANYSN SEKSEER80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:29:28
    S: SEKSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:26:49
    Отгон: Чинбатын эхнэр чинь ганцхан биетэй биз тэр одон зүүлт гоёлоор яах нь вэ? алтан загасны үлгэрийн эмгэн юм биш үү ккк
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-27 08:26:11
    Ангийн охин: 81 сургуульд сурдаг хөөрхөн хүү Хүрэлжанжин хулгайч болжээ. Гэр нь 1 хорооллын 19 байрны 41 тоотод байдаг байсан.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188