.jpg)
/Талийгаач Н-ийн амьдарч байсан байр/
Албаны эх сурвалж “Анх талийгаачийн хүү цагдаагийн байгууллагад “Миний ээж 53 настай Н гэртээ ирэхгүй олон хоног боллоо” гэж хандсанаар талийгаачийг эрэн хайж эхэлсэн юм билээ. Энэ хугацаанд талийгаачтай ойр дотнын харилцаатай хүмүүсээс мэдүүлэг авсан байна. Тэдний дундаас талийгаачтай сүүлийн хэдэн сарын хугацаанд хамтран амьдарч байсан Т.Нармандах гэгчийг саатуулан шалгах явцад хэргээ хүлээсэн байдаг.
Тодруулбал, “Талийгаачийг Баянзүрх дүүрэгт хутгалж хөнөөгөөд, үе мөчөөр нь салгаад, өөрийнхөө машинд ачиж, Тахилт орчмын жалганд шатаасан. Энэ бүхнийг согтуу байхдаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн үйлдсэн” гэсэн утга бүхий мэдүүлэг өгч, улмаар талийгаачийг шатаасан газраа зааж өгсөн байдаг. Гэхдээ хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэлээ. Талийгаач эмэгтэйн цогцсыг өнгөрсөн даваа гарагт буюу есдүгээр сарын 18-нд олсон байна.
Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, болсон явдлын талаар болоод сэжигтний талаар тодруулахад, “Ээжийгээ бурхан болсон талаарх мэдээллийг бид бага дүүгээсээ нууцалсан байгаа. Хэргийн талаарх мэдээллийг шаардлагатай бол тодорхой хугацааны дараа бид албан ёсоор хийнэ. Ийм аймаар хэрэг гарчихаад байхад цагдаагийн байгууллагаас худал мэдээлэл хийж болохгүй. Тэдний мэдээлснээс огт өөр зүйл болсон ч юм бил үү. Одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.
Хамтран амьдрагчаа хөнөөж, мөчилж, шатаасан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Т.Нармандах нь 1980 оны аравдугаар сарын 17-нд төрсөн, 40 настай, эрэгтэй. Эх сурвалж түүнийг талийгаачтай сүүлийн жил орчмын хугацаанд хамтран амьдарч, гэрт нь ирж очин байдаг байсан гэх мэдээллийг өгч байсан ч талийгаачийн ар гэрийнхэн үгүйсгэж байсан юм.
Т.Нармандах нь БНСУ-д амьдарч байгаад Монголд 5-6 жилийн өмнө ирсэн. Аав, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн IV хорооны ... байрны ... тоотод амьдардаг байжээ. Мөн тэрбээр хүнд техникийн операторын сургагч багшаар ажилладаг байсан гэх мэдээлэл байна.
Бид сэжигтний талаар тус хорооны нэгэн ажилтнаас тодруулахад “Таны асуугаад байгаа хүн Солонгос Улсад ажиллаж, амьдарч байгаа гэсэн бүртгэлтэй байна. Өнгөрсөн жилийн хүн амын тооллогоор ингэж бүртгүүлсэн байна” гэв. Харин амьдардаг байрных нь СӨХ-ийн ажилтнаас тодруулахад “Энэ айлд өдөртөө ихэвчлэн хүн байдаггүй юм.
Энд Т.Нармандах гэж хүн амьдардаг нь үнэн. Орой л аав, ээж нь ажлаасаа ирдэг юм. Эднийх хоёр хүүхэдтэй. Миний ажигласнаар Т.Нармандах нь саажилттай, харвачихсан юм шиг байдалтай байдаг. Ийм хэрэг гарсан талаарх мэдээллийг өнөөдөр мэдээллийн сайтуудаас л уншиж, мэдлээ” гэлээ.
Харин сэжигтний талаар түүний хамгийн сүүлд ажиллаж байсан "Ф" сургалтын төвийн захирал Н.П “Манай төвд 2017-2019 он хүртэл хүнд техникийн операторын сургагч багшаар ажиллаж байсан.
Хамгийн сүүлд 2019 оны арванхоёрдугаар сарын 27-нд цалингаа аваад эргэж ирээгүй. Анх ажилд орохдоо Солонгос Улсаас ирээд удаагүй байгаа гэж байсан. МУИС-ийг төгссөн юм билээ. Зан харилцааны хувьд доголдолтой, ширүүн талдаа хүн байсан. Хамгийн сүүлд миний машиныг унаж яваад зам тээврийн осол гаргаж, зугтаж алга болсон” гэв.





| Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь мөчилж шатаасан хэрэгт 40 настай Т.Нармандахыг сэжиглэн шалгаж байна |
|
Азийн паралимпын v наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-10-09 14:46:01
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт зөвлөгөөн хоёр өдөр үргэлжиллээ
2026-10-09 13:34:33
"БААВГАЙН ХЭРЭГ"-ИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-09 13:05:22
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ 47 ХЭРЭГТ ХЯНАЛТ ТАВЬСАН
2026-10-09 11:50:28
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |