Кино урлагийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Э найзынхаа төрсөн өдөрт яваад, учир битүүлгээр амиа алдсан хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 22-23-нд шилжих шөнө гарчээ. Талийгаачийн ээж Ч учир битүүлгээр амиа алдсан охиных нь хэргийг хуулийн байгууллагаас хаасанд гомдолтой байгаа аж. Энэ талаар талийгаачийн ээж Ч-тэй ярилцлаа.
-Тухайн үед юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Миний охин Э нь 2020 онд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсэж орсон. Хэрэг гардаг өдөр арван жилийн ангийнх нь охины төрсөн өдөр болж, надаас зөвшөөрөл аваад очсон юм. Над руу 15:30 цагийн үед залгаад “Арван жилийн ангийнхан дуудаад байна. Би маргаашийн гала тоглолтод бэлтгээд завгүй байгаа ч хальт очоод ирдэг юм уу. Очихгүй бол гомдчих байх” гээд ярьсан. Миний охин зургадугаар сараас хойш ангийнхантайгаа уулзаагүй байсан болохоор би хайрлаад “Тэг дээ миний охин, ээж нь 10 мянган төгрөг өгье” гэж хэлсэн. Тухайн өдөр би маш завгүй байсан учраас охинтойгоо тухтай ярьж чадаагүй. Над руу хоёр, гурван удаа залгасан байна лээ. Түүнээс хойш охинтойгоо ярьж чадаагүй. Би хүүхдээ өөрөө үхэл рүү явуулчихсан... Би яах гэж охиноо тийш нь явуулав даа. Олон зовлон гачигдлын дундаас үрээ алдах л хамгийн хэцүү, юутай ч зүйрлэшгүй аймшигтай, хар дарсан зүүд шиг юм. Бусадтай нь хүн дасан зохицож эвлэрдэг юм байна лээ. Хүүхдийнхээ хэргийн учрыг олохын төлөө эцсээ хүртэл явах болно. Миний охин буруу үйлдэл хэзээ ч хийж байгаагүй, асуухгүй хаашаа ч дураараа явдаггүй, хүнийг гомдоож сэтгэл зүрхийг нь сэвтээхээс айдаг, хэн бүхэнд чин сэтгэлээсээ хандахыг хүсдэг найз нөхөд дундаа нэр хүнд сайтай, ангийн хамт олондоо хайрлагдсан нэгэн байсан юм шүү.

-Хэргийн талаар дуудлага танд хэзээ ирсэн байдаг юм бэ?
-Би тэр өдөр Багануураас Улаанбаатар хотод шөнө нь ирсэн юм. Миний охин хэрэг гарсан “Баганат өргөө” хороололд 22:40 цагт очсон байдаг юм билээ. Би Улаанбаатарт 00:30 цагт орж ирээд, гэртээ харьсан. Тухайн үед охин руугаа залгасан ч утсаа авахгүй байхаар нь найзуудтайгаа хамт хонож байгаа байх гээд орхичихсон юм. Хүргэн минь уг нь “Байгаа газрыг нь мэдэж байгаа. Очоод авах уу” гэж надад хэлсэн ч би ийм аймшигтай зүйл болно гэж төсөөлөөгүй. Охин минь “Маргааш өглөө гала тоглолттой. Өглөө “Нарантуул” зах онгойхоор очиж нэг зүйл авна” гэж хэлж байсан. Би маргааш өглөө нь 08:00 цагаас эхлээд залгаад утсаа огт аваагүй. Тухайн үедээ “Хичээлдээ ороод, утасны дуугаа хаачихсан байх” гэж бодсон. Өдөр нь том охинтойгоо гарч, талийгаач охиныхоо сургалтын төлбөрийг төлөхөөр банк орсон юм. Энэ хооронд охин руугаа хэд хэдэн удаа залгасан ч утсаа аваагүй. Тэгээд банк дотор сууж байгаад ангийнх нь хүүхэд рүү залгатал “Хичээлдээ ирээгүй. Гала тоглолт болох гээд байхад ирдэггүй” гэсэн. Сандраад охин руугаа тасралтгүй залгаж, 13:50 цагийн үед охины минь утсыг эрэгтэй хүн аваад “Та Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс дээр яаралтай ир” гэж хэлсэн. Очиход “Охин чинь нас барчихсан” гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд харанхуй болчихсон байсан. Охиныхоо утас руу залгасаар байгаад л цагдаагийн газарт очиж, энэ бүх зүйлийг мэдсэн.
-Хэрэг яг хэдэн цагийн үед гарсан юм бол. Та нарт цагдаа нар яагаад тийм орой хэл дуулгасан талаар лавлаж асуусан уу?
-Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр 01:20 цагийн үед миний охиныг нас барсан гэж хэлсэн. Хэргийн газарт арван жилийнх нь гурван охин, нэг хүү байсан юм билээ. Тэд миний охины цогцсыг хөдөлгөж, биеийг нь барьж үзэж, энд, тэндгүй хөхрүүлсэн байсан. Хамгийн аймшигтай нь хэрэг гараад найман цаг өнгөрсний дараа түргэн дуудсан байна лээ. Тэд “Бид мэдээгүй. Түргэн ирээд, дараа нь цагдаа ирсэн” гэж хэлсэн байгаа юм. Арван жил нэг ангид сурсан хүүхдүүд байсан шүү дээ. Яагаад найзыгаа үхэж байхад түргэн дуудаагүй вэ гэдэг л хар төрүүлж байна.
-Охин нь ямар шалтгааны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан бэ?
-Шүүх шинжилгээний дүгнэлтээр 4.4 бүхэлтэй, архины гүн хордлогоор нас барсан гэсэн байдаг. Хамт байсан хүүхдүүд нь гэрчийн мэдүүлэг өгсөн ч янз бүрийн юм ярьдаг. Нэг нь архи уугаагүй, нөгөө нь уусан гээд л. Нэг хүүхдийнх нь мэдүүлгээр ангийнх нь Б гэх охин талийгаачийн амийг дарсан гэдэг. Миний бие өвдөж, сэтгэл санааны гүн хямралд орсон учраас охиныхоо цогцсыг ч харж чадаагүй. Оршуулах өдөр нь “Ядаж би нүүрийг нь хармаар байна” гэж гуйгаад, харсан. Шүд, хамар нь цус гарсан байдалтай байсан. Миний бодлоор охины минь амийг дарж, амьсгалын дутагдалд оруулж, хөнөөсөн болов уу гэж хардаж байгаа. Миний жаахан охин архи амсаж үзээ ч үгүй байсан байх. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан гэж гарсан. Харин дараа нь “Гаднын нөлөөгүй нас барсан” гэж гарсан. Үүнд л учир бий. Миний 18-хан настай охин учир битүүлгээр амиа алдчихаад байхад хэргийг нь өнгөрсөн таван сарын эхээр хаачихсан.
-Гаднаа ил харагдах шарх байсан болов уу?
-Байсан. Бие нь энд, тэндгүй хөхөрсөн байсан ч үхэлд хүргэх шарх биш гэж үзсэн байна лээ. Миний бяцхан үр бусармаг аллага, атаа хорслын золиос болсон гэж би боддог.
-Та хамт байсан дөрвөн хүүхэдтэй нь уулзаж үзсэн үү?
-Өөрсдөө ирээд, учир шалтгаанаа хэлээд, уучлалт гуйх болов уу гэж би зөндөө хүлээсэн. Хэрэв тэгсэн бол миний сэтгэл бага ч гэсэн тайвширч, охиноо тайван явуулж чадах байсан. Гэтэл тэд биднээс зугтаад уулзахгүй байгаа. Хоёр хүүхэдтэй нь арай гэж уулзсан ч олигтой юм хэлээгүй. Мөн миний дунд охин талийгаачийн амыг дарсан гэх Б-тэй уулзаж, архи уусан талаар асуусан чинь “Архи уугаагүй. Яагаад гаднын нөлөөтэй нас барсан гэж гардаг юм” гээд учиргүй уйлаад юу ч хэлээгүй байна лээ. Мөн хамгийн хачин нь миний охины инстаграм хаяг нь нэгдүгээр сар хүртэл идэвхтэй байсан байна лээ. Тэгээд хэрэг гардаг өдөр найзуудтайгаа хамт байгаа бичлэг зэргийг хүмүүс рүү явуулсан байна гэсэн.
-Танд өөр нэмж хэлэх зүйл бий юү?
-Би шинэ Ерөнхийлөгчийг тангараг өргөх өдөр нь Улаанбаатар хотод очиж, охиныхоо хэргийн талаар хэлж, зарлиг гаргаж өгөөч гэж гуйна. Ковидоор далимдуулж хаасан, учир битүүлгээр амиа алдсан миний охин шиг хүүхдүүдийн хэргийг дахин шалгаж өгөөч гэж хэлнэ. Хэрэв Ерөнхийлөгч зарлиг гаргаж, прокурорт хандах юм бол шүүх шинжилгээний шинжээч, байцаагч нарт хариуцлага хүлээлгэхийг шаардана.
| Талийгаач Э-ийн ээж Ч: Охин минь найзынхаа төрсөн өдөрт яваад, учир битүүлгээр амиа алдчихаад байхад хэргийг нь хаачихлаа |
|
Азийн зуны пара спортын наадмыг найман сэтгүүлч сурвалжилна
2026-10-09 10:52:35
120 гаруй төрлийн зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоор дамжуулан олгох боломж бүрдлээ
2026-10-09 10:20:05
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 хэрэг бүртгэгджээ
2026-10-09 09:39:59
Б.Хүдэрчулуун өнөөдөр жүдо бөхийн дэлхийн аваргын татамид гарч барилдана
2026-10-09 09:13:28
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2026-10-09 09:00:00
“From Seeds to Foods” буюу “Үрээс хүнс” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийв
2026-10-09 08:33:41
Х.Темирбек “Paris-2026 Grand Prix”-гээс хүрэл медаль хүртжээ
2026-10-09 08:25:44
2026-10-09 08:09:12
Хүний амь эрсдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж аюулгүй болгов
2026-10-09 07:28:10
ЭД ШИРАН: Би өдрийн 90 хувьд нь аз жаргалтай байж, үлдсэн 10 хувьд нь бодож, шаналдаг
2026-10-09 07:10:36
Египет Улсын сургалтад хамрагдсан албан хаагчидтай уулзав
2026-10-09 07:10:00
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа
2026-10-09 07:04:29
Т.ДҮҮРЭН МҮХАҮТ-ЫН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫГ МАН-ЫН ЖАГСААЛТЫН 38-Т ЖАГССАН Б.НАНДИН-ЭРДЭНИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ, ДҮҮ Б.НАСАН-ЭРДЭНИЙНХ НЬ НЭР ДЭЭР БИТКОЙН АВСАН БАРИМТ
2026-10-09 07:01:57
ТАНИЛЦ: ЭМДС-ГААС ХАМГИЙН ИХ САНХҮҮЖИЛТ АВСАН ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭЗЭД
2026-10-09 07:01:01
2026-10-09 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Танд өгөх од эрхсийн зөвлөгөө
2026-10-09 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл сүлд хийморь тэнэж одно
2026-10-09 06:00:00
ГЭГЭЭН АЛСАД ОДЪЁ
2026-10-09 01:10:26
“Амьд ертөнцийн тайлан 2026” ба итгэл найдварын үндэс
2026-10-08 16:34:28
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгуулжээ
2026-10-08 16:32:22
“Хүүт”-ийн зэвсэгт бүлэглэл Саудын Арабын онгоцны буудлууд руу халджээ
2026-10-08 13:52:50
Нобелийн химийн шагналыг тэгш бус хэмт "толин тусгал" молекулуудын оньсогыг тайлж, эм үйлдвэрлэлд ахиц авчирсан эрдэмтэд хүртлээ
2026-10-08 12:36:43
Допингийн эсрэг эрх зүйн шинэчлэл, санхүүжилтийн асуудлаар зөвлөмж өглөө
2026-10-08 08:31:57
2026-10-08 08:14:05
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-10-08 08:00:00
Э.Ариунтунгалаг Азийн цомын аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-10-08 07:46:40
Э.БОЛОРТУЯА: ЕРӨӨГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН ААВЫГАА ХРОМОН ГУТАЛ, ГУТЛЫНХ НЬ ТҮРИЙН ДЭХ ТАМХИАР НЬ ТАНЬЖ БАЙСАН ДАА
2026-10-08 07:00:22
Л.Энхрийлэн “БАКУ-2026” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-08 07:00:00
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ..
2026-10-08 07:00:00
ХҮН НАМ ЧИНГИС ЗОЧИД БУУДАЛД “МЭНДЭЛСЭН”-ИЙ УЧИР...
2026-10-08 07:00:00
АЛТНЫ МАГНАТ Ж.БАЯСГАЛАН
2026-10-08 07:00:00
25 ЦЭНГИЙН ТӨЛӨӨХ 25 ЖИЛ
2026-10-08 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-10-08 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-08 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна
2026-10-08 05:58:57
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |