Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн Ерөнхий шүүгч хэн байх вэ гэдэг уралдаан хуулийнхан, улстөрчдийн дунд өрнөлөө.
Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, өрсөлдсөн. Ийн олонхын саналаар Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогтыг Ерөнхий шүүгчээр сонгосноор Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болоод байна. Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг батламжлах нь Ерөнхийлөгчийн мэдэлд үлдээд байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ҮЕД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМЛОГДОЖ БАЙЖЭЭ
Хуулийнхан дундаа нэр хүндтэй Ц.Цогт шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчээр 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед томилж байлаа. Түүний хувьд 2000-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багш, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессороор ажилласан. 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах, 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, 2013-2020 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажилласан гэх туршлагатай.
Шүүгч Ц.Цогт шүүгчдийн цалин хийгээд, шударга шүүхийн талаар дараах байр суурийг илэрхийлж, шүгэл үлээснээр шүүх байгууллагынхан дундаа хүндлэгдсэн гэгддэг. Тэрбээр Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдохдоо “Би шүүхэд 22 жил ажиллахдаа 16 жил шүүгчээр ажиллаж байна. Шүүгчийн хувьд би бие даагаад хэний ч хараанд орохгүй 16 жил ажилласан. Цаашид ч хараат байж чадна.
Шүүгчийн цалингийн дээд, доод хязгаарыг хэлье. Нэг жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин нь 2,700,000 төгрөг байдаг. Ямар ч нэмэгдэл байхгүй. НДШ-ийн шимтгэл, ХХОАТ-ыг хасаад анхан шатны шүүхэд нэгээс дөрвөн жил ажиллаж байгаа шүүгч нар гар дээрээ 2,150,000 төгрөг авч байна. Энэ бол шүүгч нарын хамгийн бага цалин. Дээд шүүхэд 31-35 жил ажиллаж байгаа шүүгч нар мэргэжил нэгтнүүд дотроо хамгийн өндөр цалин авдаг. Тэдний үндсэн цалин 3,200,000 бол нэмэгдэл нь 2,300,000 байдаг. Гар дээрээ авч байгаа шүүгчийн хамгийн өндөр цалин нь 4,500,000 байна. Энэ бол 31 жил ажилласан хяналтын шатны шүүгчийн цалин. Найм, 11 сая төгрөгийн цалинтай нэг ч шүүгч Монголд байхгүй” хэмээн мэдэгдсэн нь олны анхаарал татаж байлаа.
.jpg)
276 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ, 191 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ
Ийн шүүгчдийн цалингийн асуудлаар шүгэл үлээж байсан түүний хөрөнгө орлого Улсын дээд шүүхийн шүүгч болсноор өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гнийт орлогын хэмжээ гурав дахин өссөн бол, зээлийнх нь хэмжээ мөн түүнийгээ дагаад өсжээ. Түүний жилийн нийт орлого нь 2020 онд 47 сая төгрөг байсан бол 2024 онд 191 сая төгрөг болж өсчээ. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2021 онд 23 сая төгрөг байсан бол 2024 онд 27 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Түүний нэр дээр хоёр нийтийн орон сууц байдаг бөгөөд нийтэд нь 276 сая төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламжтай гэжээ.
Түүний хувьд "Suzuki, Jimny" маркийн нэг автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн үнэт эдлэл, малгүй бөгөөд эзэмших эрхтэй нэг газартай. Харин дотоодын арилжааны банкинд 6,7 сая төгрөгийн хадгаламжтай, 16 сая төгрөгийн авлагатай, 150 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.
Цаашлаад тэрбээр 2014 онд Луу гүний хошуу гэх сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж, 2025 онд татан буулгасан байна.
.jpg)
Ийн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Захиргааны хэргийн шүүгч Ц.Цогт горилж байна. Түүнийг батламжлах эсэх бүрэн эрх нь одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн мэдэлд бий. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ихэвчлэн Эрүүгийн хэргийн шүүгч нар томилогддог байлаа. Энэ улстөрчдийн хувьд улс төрийн хэрэг “наймаалцах” эрсдэлийг бий болгодог гэх шүүмжлэлийг ч олон жил дагуулж ирсэн. Тиймээс шүүхэд итгэх иргэдийн итгэл ч суларч байгаа нь нууц биш юмаа.
| УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДОХООР ГОРИЛЖ БУЙ Ц.ЦОГТ ГЭЖ ХЭН |
|
ЦАНГИНАСАН ИНЭЭД, ЁЖТОЙХОН ЯРИА, ЧАДВАРЛАГ ДҮРҮҮДЭЭРЭЭ ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛД ОДОО Ч ТОД МУГЖ Ц.ЦЭНД-АЮУШ
2026-06-08 08:56:16
ДОРНОД АЙМАГТ ХОЁР ХҮҮХЭДТЭЙГЭЭ ТҮЛЭГДЭЖ, АМИА АЛДСАН ТАЛИЙГААЧИЙН ОХИН НОРОВБАНЗАД: ЦАХИЛГААНЫ УТАС ШАТСАНААС БОЛЖ, ХАЙРТАЙ ЭЭЖИЙГЭЭ ХОЁР НЯЛХ ДҮҮТЭЙГЭЭ АЛДСАНДАА ИТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
2026-06-08 08:38:03
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНИЙГ ТӨРСӨН ДҮҮ Б.ЛХАГВАДОРЖИЙНХОО “СҮМТ-ӨРГӨӨ” ХХК-ААР ДАМЖУУЛАН ТӨСВИЙН МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-08 07:31:55
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
2026-06-08 07:10:00
ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ БОЛОМЖУУД
2026-06-08 07:00:00
2026-06-08 07:00:00
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧЭЭР ТОМИЛОГДОХООР ГОРИЛЖ БУЙ Ц.ЦОГТ ГЭЖ ХЭН
2026-06-08 07:00:00
“УЛААНБААТАР ГРАН ПРИ”-Д ХОЙД СОЛОНГОСЧУУД НААДЛАА
2026-06-08 07:00:00
2026-06-07 12:09:08
Турк Улсад “DEIK”-ийн 39-р Ерөнхий чуулган эхэллээ
2026-06-07 11:55:53
Т.Тулга Азийн аваргын “Даагаа” нэхэж, Абхиманюуг яллаа
2026-06-07 11:39:03
Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар опен” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
2026-06-07 07:20:00
Цэргийн наадамд амйгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлэв
2026-06-07 07:08:00
Элчин сайд Н.Оюундарь Польшийн “TVP”-ийн захирал П.Яблоньскитай уулзав
2026-06-07 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР ХЯТАД КОМПАНИД 233 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧ ӨГСӨН ҮҮ
2026-06-07 06:29:53
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |