Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн хориход ял эдэлж байсан Ж.Мягмар гэгч нь “Би Дугархорлоо гэдэг хүний хэргийг мэднэ. Бид бүлэглэн буудаж хөнөөсөн” хэмээн мэдүүлж, хэргийг задалсан байдаг. Тэрбээр Улсын ерөнхий прокурорын орлогч Л.Отгонбаяр гэх эмэгтэйтэй тохиролцож, “Дугархорлоогийн хэрэг” гэдгийг зохиомлоор бий болгож, 10 гаруй хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татаж, гурван хүнийг цаазын ял сонсгосон юм.
-Аавынхаа амиа алдсан хэргийн талаар та мэддэг үү. Тухайн үед яг юу болж байсан юм бэ?
-Олон жил өнгөрчээ. Намайг зургадугаар ангид байхад аав минь дагзандаа буудуулсан байдалтай машиныхаа тэвшин дээрээс олдсон гэдэг. Манайх Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдардаг байлаа. Аав, ээж хоёр минь энэ сумын уугуул бөгөөд явуулын худалдаа эрхэлж, амьдралаа залгуулдаг байсан. Хэрэг гардаг өдрийн талаар бид төдийлөн сайн мэдэхгүй. Тухайн үед хүүхэд байсан болоод ч тэр үү, эсвэл нууц хэрэг байсан ч юм уу, хэн ч тодорхой ярьдаггүй байсан. Ямартай ч бараагаа тараахаар яваад л амиа алдсан гэж ярьдаг. Хэрэг гарах үед ээж маань хэдэн хүүхдээ хараад гэртээ байсан юм билээ.
-Аавыг тань амиа хорлосон гэж үздэг юм байна лээ. Гэрийнхэн тань үүнтэй санал нийлдэг үү?
-Мэдэхгүй юм даа, амиа хорлосон л гэж тогтоосон гэдэг. Гэхдээ хүн дагзныхаа араас өөрөө өөрийгөө будаад хөнөөнө гэхээр санаанд багтдаггүй юм. Том болсон хойно үе үе бодогдоод л байдаг байсан. Хүн яаж өөрийнхөө толгойны араас бууддаг юм бол гэсэн асуулт хариулт нэхсээр л байдаг. Хууль хяналтын байгууллагынхан мэдэж байгаа байлгүй дээ. Нарийн шалгаж, тогтоосон байх гэж найдахаас өөр сонголтгүй.
-Агент байхдаа 40 мянган төгрөгийн алдагдалд орсон гэдэг. Гэрийнхэн тань энэ өрийг дарсан уу?
-Үүнийг маш их гайхаж явдаг. Өрөнд орсон гэдэгт нь итгэдэггүй. Аавыг өнгөрсний дараа хэн ч биднээс өр төлбөр нэхээгүй. Ээж минь лав аавын өрийг дарах гэж цөхөрч байгаагүй. Тэгэхээр өрөнд орсон гэдэг нь худлаа байх. Хэрэв улсын хөрөнгийг дутаасан бол төлөх л ёстой. Тийм зүйл байгаагүй учраас л биднээс өр төлбөр нэхэмжлээгүй болов уу. Аавыг өнгөрсний дараа ээж худалдаагаа эрхэлж, худалдагчаа хийсээр л байсан. Бидний амьдрал дордсон зүйл лав байгаагүй. Бас манайхыг нэн ядуу, тарчиг айл байсан гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд аавыг минь өөрийгөө буудчихсан гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Сэлэнгэ сумынхан аав, ээжийг минь хэрхэн амьдарч байсныг мэднэ. Хүмүүсийн яриад байгаа шиг тарчиг, хэцүү амьдралтай байгаагүй. Бусдын л адил хөдөлмөрлөж, сайхан амьдарч байсан.

-Хэрэг гарах үед аавын тань машинаас эд зүйл алдагдсан байсан уу?
-Аав хромныхоо түрийнд түрийвчээ хийж явдаг байсан. Гутлынх нь түрийнд байсан түрүийвчтэй мөнгө нь лав байсан гэнэ лээ. Бусад бараанаас нь алга болсон эсэхийг мэдэхгүй. Тухайн үед их хэмжээний бараа аччихсан явж байсан гэдэг. Гэр рүүгээ харих замдаа л нас барсан. Бид хүнд хорлогдсон байх л гэж боддог.
-Таны аавыг Ж.Мягмар гэдэг хүн бусадтай бүлэглэж хөнөөсөн гэж худал мэдүүлсэн байдаг. Хууль хяналтын байгууллагынхан шалгаад, таны аавыг бүлэглэж хөнөөсөн гэх таван хүнд олон жилийн ял оноосон байдаг. Гэвч сүүлд тэр хүмүүсийг хэлмэгдүүлсэн гэдгийг сэтгүүлч дэлгэж цагаатгаж байсныг та бүхэн мэддэг үү?
-Мэдэлгүй яах вэ, үүнд их харамсаж явдаг. Олон айлын амьдрал зутарч, зовлон амссан гэдгийг сонссон. Хэлмэгдсэн хүмүүсийг бодохоор өр өвдөж, сэтгэл эмтрээд байдаг юм. Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдож, цаазын ял сонсоно гэдэг аймшигтай. Бидэнд ч бас тухайн үедээ хэцүү байсан. Цагдаа, сэргийлэхийнхэн ирээд байсхийгээд л аавын минь шарилыг ухдаг. Хэлж нэг, хэлэхгүй хэд хэдэн удаа ухахаас, аавын минь толгойг хүртэл аваад явсан шүү дээ. Одоо араг яс нь бүтэн байдаг ч юм уу, бүү мэд. Толгойг буцааж хийсэн эсэхийг ч мэдэхгүй. Аавыг минь Ингэт толгойн ойролцоо, сумын хүн тавьдаг газарт хөдөөлүүлсэн гэсэн. Ээж бага байхад “Шарилыг нь байсхийгээд л ухаад байх юм. Бидэнд ч хэлэхгүй юм” гээд хямраад байдаг байсан. Тэгээд “Ядаж цогцсыг нь тайван байлгаад өгөөсэй. Үхсэн хүний ясыг олон удаа хөдөлгөх, ухах муу л баймаар юм” гэж байсан. Энэ хэргийн тухайн “Үнэний эрэлд” гээд баримтат кино байдаг. Кинон дээр аавын минь толгойны гавал ясыг харуулдаг. Бид ч бас өмнө нь харж байхад гавлын яс нь ар хэсгээсээ буудуулсан, сумны шархтай, цөмөрсөн байсан.
-Аавын тань хэргийн талаар хийсэн баримтат киног та хэр санаж байна вэ?
-Сэлэнгэ суманд гарсан. Гэхдээ зөвхөн манай хамаатнуудад үзүүлж байсан санагддаг. Их л чанга дэглэмтэй, хатуу дүрэмтэйгээр үзүүлж байсан даа. Бага байхдаа үзэж байсан учраас төдийлөн сайн санахгүй байна.

-Та нар Ж.Мягмар гэдэг хүнийг таних уу?
-Үгүй, гэхдээ Эрдэнэт хотод амьдардаг юм байна лээ. Манай ажлын хүүхэд Мягмар гэдэг хүнд машинаа зарсан байгаа юм. Тэгсэн чинь “Ах нь Дугархорлоогийн хэргээр хэлмэгдэж, хорих ангид ял эдэлж байсан Мягмар гэдэг хүн шүү дээ. Олон жил суугаад гарч ирлээ” гэж ярьсан байсан. Тэгээд тэр дүү маань ирээд надад энэ тухай хэлсэн. Тэгэхээр ялаа эдэлчихээд гараад ирсэн байх. Болоод өнгөрсөн хэрэг юм чинь яах билээ дээ. Харин олон хүн хохирч, эмэгтэй хүн хүртэл гянданд хоригдсон гэдэг нь л гол зурмаар байдаг. Энэ бүгдийг зохион байгуулсан хүмүүс нь уучлалт гуйсан байлгүй дээ. Үнэндээ, аавын минь хэрэг учир битүүлэг. Амиа хорлолт ч юм уу, бусдад хорлогдсон ч юм уу, бүү мэд. Ямар ч тодорхойгүй, хууль хяналтынхан хэрхэн шийдсэн, яаж шинжилсэн нь ч мэдэгддэггүй.
-Та эхээс хэдүүлээ вэ. Ээж тань байдаг уу?
-Бурхан болсон. Миний ээж насаараа худалдагч хийсэн хүн. Бид эцэг, эхээс тавуулаа. Аавыг өнгөрөх үед гурав нь гэр бүл зохиогоод тусдаа гарчихсан, ээж, эгч бид гурав гэртээ үлдсэн. Манай гэрийнхэн өөр өөрсдийн ажил төрлөө хийгээд, төлөв даруу амьдарч байна. Том ах маань цагдаад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аавын хэрэг гарах үед төлөөлөгчөөр ажиллаж байсан.
| ИНГЭТ ТОЛГОЙН САНГИЙН АЖ АХУЙН АГЕНТ ДУГАРХОРЛООГИЙН ОХИН: ААВЫН МИНЬ ШАРИЛЫГ МӨН Ч ОЛОН УДАА УХАЖ, БҮР ТОЛГОЙГ НЬ АВААД ЯВСАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |