Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1 дэх заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуульд Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсвэл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорихыг хориглохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхэд иргэн Б.Оюунцэцэг Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл ирүүлсэн байдаг. Тиймээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ыг төлөөлж, иргэн Б.Оюунцэцэг нар энэ асуудал дээр мэтгэлцсэн байна. Гэвч Цэцийн шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн бөгөөд нэг ёсондоо УИХ-ын талд шийдвэр гарсан гэсэн үг.
Ингэснээр нэр дэвшигчдэд “халтай” гэж хэлж болохоор заалт хэвээр үлдэж буй юм. Тухайлбал, өнгөрсөн 2020 оны сонгуулийн үеэр УИХ-д нэр дэвшиж байсан нэр бүхий хүмүүсийг сонгуулийн сурталчилгааны үеэр баривчлан цагдан хорьсон байдаг. Уг асуудал өнөөдрийг хүртэл зөв эсэх талаар маргаантай явж байгаа юм.
.jpg)
Энэ талаар ҮХЦ-д гомдол гаргасан иргэн Б.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан юм байна. Таны энэ үйлдэлд улс төрийн ямар нэгэн зорилго бий юү?
-Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр ҮХЦ-д хандсан. Надад ямар ч улс төрийн зорилго байхгүй, эрх зүйч, судлаачийн хувьд мэдээлэл гаргасан.
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гэсэн. Таныхаар хэр шударга болсон бэ?
-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хууль тогтоогчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Мэдээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэх үндэслэл, тайлбараа гаргаж, миний зүгээс өөрийн гаргасан мэдээллийг хамгаалах байр сууринаас харилцан мэтгэлцэнэ шүү дээ. Холбогдох хуульд заасны дагуу хуралдаан явагдаж, ҮХЦ шийдвэрээ гаргасан.
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийг барьж, хорьсон асуудал байгаа. Тухайн үедээ СЕХ-ноос зөвшөөрөл авсан байдаг юм болов уу. Та энэ үүднээс ҮХЦ-д хандсан уу?
-Тухайн үед нэр дэвшигчдэд холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа СЕХ-ноос зөвшөөрөл аваагүй гэсэн мэдээлэл явж байсан. Гэхдээ СЕХ-ноос зөвшөөрөл авсан, эс авсан нь үүнд хамааралгүй бөгөөд ер нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа аливаа байгууллага, албан тушаалтнаас зөвшөөрөл авах ёсгүй гэсэн зарчмын асуудал болохоос бус хэн нэгэн нэр дэвшигчтэй хамааруулж ойлгох асуудал биш юм.
-“Цэцийн гаргасан шийдвэр одоо шоронд хоригдож байгаа хүмүүст нааштайгаар нөлөөлнө” гэх мэдээлэл яваад байна л даа. Та Цэцийн гаргасан шийдвэрийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Цэцийн гаргасан дүгнэлтийг зөв, буруу гэж би шүүмээргүй байна. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхийн асуудал. Одоо ял эдлэж байгаа хүмүүсийн талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед цагдан хоригдсон асуудал ч миний гаргасан мэдээлэлтэй шууд хамааралгүй. Миний гаргасан мэдээллийн гол агуулга нь нэр дэвшигч нэр дэвшихээсээ өмнө сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр татагдсан, түүний гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй ч гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол, мөн нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа гэх мэт хуульд заасан үндэслэл илэрсэн зэрэг үндэслэлээр түүнийг баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд СЕХ-ны зөвшөөрлийг авахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн. ҮХЦ-ээс Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж үзсэн.
-Шүүгч нарыг хамгаалаад байгаад тань ямар нэгэн шалтгаан бий юу?
-Шүүхийг МУ-ын Үндсэн хуульд “шударга” шүүх гэж тодотгосон байдаг биз дээ. Өөрөөр хэлбэл нөгөө шударга ёсыг тогтоодог гэж үздэг шүүх нь аль нэгэн байгууллагын зөвшөөрлөөр шийдвэр гаргах нь зарчмын хувьд нийцэхгүй гэж үзсэнтэй холбоотой. Миний хувьд хэн нэгэн шүүгч, улс төрчтэй хамаарал бүхий этгээд биш, эрх зүйт төрийг дээдэлдэг бие даасан жирийн нэгэн иргэн.
Нэг ёсондоо Цэцийн шийдвэр гарснаар нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр баривчлах, цагдан хорих хориотой гэсэн үг болж байна. Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан, С.Баярцогт, МАН-ын намаас нэр дэвшсэн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, бие даагч Н.Номтойбаяр нарыг УИХ-д нэр дэвшиж байх үед нь шүүхээс цагдан хорьсон. Ингэхдээ Сонгуулийн Ерөнхий хорооны зөвшөөрлийг аваагүй байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн ноцтой үйлдэл болж байгаа аж. Харин сонгуулийн дүнгээр Ж.Эрдэнэбат ялалт байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэвээр байгаа билээ. Гэвч өнөөдрийг хүртэл шоронд хоригдож байна. Үүнийг “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг ноцтой зөрчсөн” хэмээн Олон Улсын Парламентын холбоо үзэж байгаа билээ. Иймээс тухайн үед Сонгуулийн хууль зөрчиж, нэр бүхий улстөрчийг цагдан хорих шийдвэр гаргасан шүүгч нарын буруу гэдгийг зарим хуульч хэлж байгаа аж. Тийм ч учраас тухайн үед шийдвэр гаргасан шүүгч нарт хуулийн хариуцлага тооцох асуудал хүчтэй яригдаж байгаа гэх мэдээлэл байна.
| ҮХЦ-ийн шийдвэр Ж.Эрдэнэбат, С.Баярцогт, Н.Номтойбаяр нарт нааштайгаар нөлөөлж мэдэхээр байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |