Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар сэтгүүлчдийг торгох, яллах заалт оруулах гэж байгааг эсэргүүцсэн давлагаа өрнөж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Жил хүрэхгүй хугацаанд дахиад өөрчлөлт оруулах нь хэр зөв юм бэ?
-Би анхнаасаа судлаач эрдэмтний хувиар энэ асуудалд эсрэг байр суурьтай явж ирсэн. Өмнө нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нь “Ардчилсан Монгол Улс чөлөөт хэвлэл мэдээллийг боомилж, иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгтэн болгодог хуультай боллоо шүү” гэж анхааруулж байсан. Гэтэл УИХ олонхиороо хүч түрээд л баталсан. “Үндэслэл нь амархан, хорих ял байхгүй, тиймээс санаа зоволтгүй л” гээд байсан. Одоо бүр ялыг нь хүндрүүлээд таван жил хүртэл хорьдог болох гэж байгаа юм шиг байна. Энэ маш буруу алхам. Миний байр суурь маш тодорхой. Энэ асуудлыг Эрүүгийн хуулиар битгий хэл, Зөрчлийн хуулиар ч шийдвэрлэж болохгүй. Зөвхөн иргэний журмаар л шийдэгддэг байх ёстой.
Худал мэдээлэл тарааснаас болж ажил хэргийн нэр хүнд нь унасан аж ахуйн нэгжүүд хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх ёстой. Нэр төр гутаагдсан гэж үзэж байгаа иргэн ч мөн адил нэр төрөө сэргээлгэхийг л хүсдэг. Түүнээс биш, буруутай этгээдийг цагдаа Зөрчлийн хуулиар торгоод, Шүүх Эрүүгийн хууль зөрчсөн гээд ял оногдуулсанаар тэр хүмүүсийн хохирол барагдахгүй. Ер нь ихэнх хүн нэр төрөө сэргээлгээд буруутай этгээдээр уучлал гуйлгахыг л хүсдэг. Аж ахуйн нэгжүүд уучлал гуйлгаад учирсан хохирлоо төлүүлэхийг л чухалчилна. Түүнээс биш, хэн нэгнийг ялтан болгоод шоронд суулгаад, бах таваа хангахыг эрүүл саруул ухаантай хэн ч хүсэхгүй. Тиймээс ардчилсан тогтолцоотой ихэнх улс энэ асуудлыг гэмт хэрэгт тооцдоггүй.
-Эрүүгийн хууль дахь “Худал мэдээлэл тараах” гэх зүйл заалтад нэмэлт оруулах шаардлага ер нь байсан уу?
- Тийм шаардлага бий. Нэг бол үзэл бодлоо илэрхийлсэн жирийн иргэд, ажлаа хийж буй сэтгүүлчдийг эрүүгийн ялтан болгохоос өмнө энэ зүйл заалтаа УИХ хүчингүй болгох ёстой. Эсхүл, энэ зүйл заалт УИХ-ын гишүүн, сайд нараас эхлээд төрийн өндөр дээд албан тушаалтанд хамаарахгүй гэдгийг тодотгон тайлбарлах ёстой. Харамсалтай нь, Эрүүгийн хуулийн энэ заалтыг манай сайд, дарга нар, гишүүд л өөрсдийгөө шүүмжилсэн иргэд, сэтгүүлчдийг айлгадаг хэрэгсэл болгон ашиглах гээд байна. УИХ-ын гишүүн төрийн сүлдэндээ тангараг өргөснөөр, төрийн сайд УИХ-д тангараг өргөснөөр, Ерөнхийлөгч Үндсэн хуульдаа тангараг өргөснөөр тэд иргэн хүнийхээ хувьд эдлэх ёстой зарим эрхээсээ сайн дураар татгалздаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Төрийн албаны тангараг гэдэг бол ардаа үүрэг хариуцлага дагуулдаг. Түүнээс чамирхал хээнцэрлэл биш. Төрийн өндөр албан тушаалтан болсноор иргэд тэднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хянах, хардах эрхтэй болдог. Харин албан тушаалтнууд өөрсдөө ардчилсан нийгмийн мэдээллийн эх сурвалж болсон байдаг гэдгийг санах хэрэгтэй.
-Мэдээж мэргэжлийн сэтгүүлч, редакц худал мэдээлэл тарааж болохгүй. Гэхдээ баримттай, үнэн мэдээллийг ч энэ заалтаар “Худал мэдээлэл” болгох боломжтой гэж хараад байна. Зөв үү?
-Би яагаад энэ асуудлыг Иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэдгийг дахин тайлбарлая. Иргэний хэрэгт маргалдагч талууд өөрсдөө нотлох баримтаа цуглуулж шүүхэд өгдөг. Харин эрүүгийн хэрэгт нотлох баримтыг төрийн байгууллага, албан тушаалтан тодруулбал, мөрдөн байцаагч, прокурор хавтаст хэргийг бүрдүүлэн шүүхэд өгдөг. Энэ бол зарчмын том ялгаа. “Ноёнтой заргалдсан хүн толгойгүй” гэж ардын зүйр үг бий. Тиймээс энэ асуудлыг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог байж таарахгүй. Нэг талаас худал мэдээлэл тараасан байж болзошгүй гэж хардагдаж байгаа иргэн байна уу, сэтгүүлч байна уу нотлох баримтаа шүүхэд гаргаж өгдөг байг. Нөгөө талаас гүтгүүлсэн гээд байгаа иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтан шүүхэд нотлох баримтаа гаргаж өгдөг байг. Тэгээд шударгаар хууль, шүүхийн өмнө мэтгэлцэх хэрэгтэй. Энэ зарчим ганцхан иргэний шүүхэд л хэрэгжих бололцоотой байдаг.
-Энэ хуулийн заалт нь зөвхөн сэтгүүлчдэд бус иргэдэд ч хамааралтай болж байна. Тэгэхээр үүнээс гарах үр дагавар нь нийгэмд ямар нөхцөл байдал үүсгэх вэ?
-Улстөрчид өөрсдийгөө шүүмжлүүлэх дургүй байна. Хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь хуулийг чамбайруулах гэхээсээ илүү улс төрийн зорилгоор оруулж байгаа өнцөг харагдаад байх шиг. Та юу гэж бодож байна вэ?
-Төрийн өндөр албан тушаалтан болсон бол шүүмжлэл дааж сурах ёстой, тэвчих ёстой. Нэр төрд чинь халдсан гэж үзэж байгаа бол сайд дарга нар, гишүүд баримтаа гаргаж ирээд олон нийтэд тайлбарладаг байх ёстой. Энэ нь өөрөө ардчилсан эрх зүйт төртэй улсын төрийн түшээдийн баримтлах ёстой алтан дүрэм. Ер нь шүүмжлэл гэдэг буруу бай, зөв ч бай дарга нарт алдаагаа засах боломжийг олгодог, бас өөрийнхөө зөв болохыг нотлон харуулах боломжийг тэдэнд өгдөг. Тиймээс ч аль утгаараа шүүмж, хатуу үг хэрэгтэй зүйл. Би төрд ажиллаж байсан зөндөө л шүүмжүүлдэг, доромжлуулдаг байсан. Харин иргэд болон сэтгүүлчдийг цагдаа, шүүхэд өгч байсангүй. Ард иргэдийнхээ төлөө зүтгэх тангараг өргөсөн сайд, дарга нар тэвчих л хэрэгтэй. Энэ бол та бүхний сонгогдож, томилдогдож гарч ирсэн ардчилсан төрийн зарчим юм.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Ер нь ихэнх хүн нэр төрөө сэргээлгээд буруутай этгээдээр уучлал гуйлгахыг л хүсдэг. Аж ахуйн нэгжүүд уучлал гуйлгаад учирсан хохирлоо төлүүлэхийг л чухалчилна. Түүнээс биш, хэн нэгнийг ялтан болгоод шоронд суулгаад, бах таваа хангахыг эрүүл саруул ухаантай хэн ч хүсэхгүй.
| Ч.ӨНӨРБАЯР: Сайд, гишүүд, дарга нар Эрүүгийн хуулийн энэ заалтыг иргэд, сэтгүүлчдийг айлгах хэрэгсэл болгон ашиглах гээд байна |
|
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |