Тарвага устаж үгүй болж байна. Тарвага агнахыг хуулиар хориглосон байдаг ч энэ хууль огт хэрэгжихгүй байсаар олон жилийн нүүр үзэж байгаа. 1990 оноос хойш тарвага маш ихээр агнаж, арьсыг нь ОХУ руу хэдэн саяар нь гаргаж байсан. Үүнээс болж тарваганы тоо толгой хэд дахин багасч, устаж байгаа амьтны тоонд орох болсон. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төслийнхөн “Монгол тарвага огцом хорогдож байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд тоо толгой нь 75 хувиар цөөрсөн болох нь бидний хийсэн судалгаагаар тодорхой болсон” хэмээн мэдэгдсэн байна лээ. Мөн тарвага ихтэй гэгддэг Баянхонгор аймагт 45, Дорнодод 60, Төв аймагт 78 хувиар тоо толгой нь буурсан гэх хэсэгчилсэн судалгааны дүн мэдээ байна. Тарвагыг ангийн зориулалтаар арьс үсийг нь үйлдвэрлэлтийн зориулалтаар агнахыг хориглосон. Гэвч Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс аймагт “хулгар шар” агнах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Нийслэлчүүдэд нэг тулам 40-60 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Баруун аймгуудаас тарвага хэдэн мянгаараа нийслэлд ирдэг. Түүнийг нь худалдан борлуулдаг сүлжээ гэмт хэрэг бий болсон. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид өнгөрсөн жил илрүүлжээ. Мөн Говь-Алтай аймгийн иргэн 47 настай М гэх эмэгтэй “Istana” маркийн автомашинд 90 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэж явсныг байцаагчид илрүүлэн хураасан байдаг.
Б.Ганболд: Мотоцикль, машинаа дааж ядтал нь тарвага ачаад явж байхад сумын Засаг дарга, цагдаа нар нь юу ч хараагүй юм шиг л өнгөрүүлж байна
Хөдөө орон нутагт тарвага агнаж байгаа хууль бус ангийн хэргээр Тарвага хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболдтой ярилцлаа.
-Тарвага агнахыг хуулиар хориглосон байдаг. Гэвч хөдөө орон нутагт хууль бусаар агнах гэмт хэрэг нэмэгдээд байна гэх мэдээлэл байна?
-1990 оноос хойш монголчууд тарвагаа агнаад дуусч байна шүү дээ. Төв, Булган, говийн аймгуудад тарвага огт байхгүй болчихсон гэж хэлж болно. Өмнө нь тарвага шороо шиг бужигнаж байсан газар одоо нэг ч тарвага байхгүй болоод байна. Бүр сүүлдээ аргаа барахдаа тарвага нутагшуулж байна шүү дээ. 2000 оноос эхлэн тарвага хууль бусаар агнахыг журмаар, хуулиар хориглож ирсэн. Гэвч зөвхөн цаасан дээр хууль байдаг. Амьдрал дээр огт хэрэгжихгүй байсаар өдий хүрч байна. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хойд талын сумын иргэд тарвага агнадаг. Түүнийг нийслэл рүү оруулж ирдэг болоод байгаа. Хөдөө хээр мотоцикль, машинаа дааж ядтал нь тарвага ачаад явж байхад сумын Засаг дарга, цагдаа нар нь юу ч хараагүй юм шиг л өнгөрөөж байна. Архангай аймгийн Хар тарвагатайн нурууны тарвага сүүлийн жилүүдэд цөөрч байна. Хэн дуртай нь хэдэн арваар нь агнаж байна шүү дээ. Солонготын даваан дээр хүмүүс 20 гаруй жил тарваганы боодог зарж байна. Хөлийг нь сарвайлгаад л өргөөд ирдэг. Баруун аймаг руу явж байгаа хүмүүс худалдаж аваад л идэж байна. Хууль хяналтын байгууллагын дарга нараас эхлээд хүн бүр үүнийг мэднэ. Архангай аймгийн Тариат сум Тэрхийн цагаан нуураар тарвага зарсан хүмүүс л байна.
-Ховд, Говь-Аалтай, Увс аймагт тарваганы арьс хэдэн төгрөгөөр худалдаж авч байна вэ?
-Ховд аймагт өнгөрсөн жил хавх иргэдээс худалдаж авсан. Хэдэн мянган хавх хураагдсан байна лээ. Баруун аймгуудад тарваганы арьс 13 мянган төгрөгний үнэтэй байна. Бүр жилдээ 400 тарвага агнаад арьсыг нь ченжүүдэд өгдөг хүмүүс ч байна. Амьдралынхаа мөнгө олох эх үүсвэр болгосон маш олон айл өрх баруун аймгуудад байна. Үүнийг таслан зогсоох цаг нь хэдийнэ болсон.
-Тарвага хууль бусаар агнаж байгаа нь ямар сөрөг дагавартай байна вэ?
-Монголын тарваганы нөөцийг зүй зохистой эдийн засгийн үр ашигтай ашиглах, агнах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар болон эрдэм шинжилгээний байгуулагуудад тавьж тодорхой саналыг хүргүүлж байсан. Монгол орны байгаль экологийн байдал хэдхэн жилийн өмнө өнөөгийнхөөс хавьгүй сайхан байлаа.Тарвага бол бусад амьтадтай харьцуулахад эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш онцлогтой амьтан. Энэ амьтан хөрсний үржил шимийг сайжруулахад маш чухал нөлөөтэй. Тарваганых шиг нүхийг мөнгө төлөөд хүнээр ухуулна гэвэл маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулна. Гурван метр гүн, олон салаа нүх ухдаг юм шүү дээ. Энэ нь хөрсийг холих үйл явц болдог бөгөөд газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж ирж, тэр нь үр болж ургадаг юм. Эдийн засгийн талаас нь тарвага эгэл бор ардуудын хувьд амьжиргаанд нь асар их нэмэр болдог амьтан байлаа.
-Жишээлбэл?
-Хоол хүнс болохоос гадна намар хүүхдээ сургууль соёлд явуулахад хүртэл орлогын эх үүсвэрээ болгодог байсан. Тэр ч бүү хэл өнөөдөр амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүд, дарга сайд болсон зарим эрхмүүдийн хувьд ч гэсэн өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх эдийн засгийн эх суурь нь тарвага болж байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нөгөө талаасаа тарвага өөрөө манай ойт хээрийн экосистемийн гол түлхүүр зүйл. Тарвага олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг. Хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрүүл мэндийн ач холбогдолтой. Хэрвээ тарвага устаж үгүй болвол байгалийн голомтот халдварт өвчин тарваган тахал зурманд болон гэрийн Төр үүнийгээ хойшлуулалгүй хийх ёстой.
-ТАРВАГАНЫ АРЬСЫГ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАЖ БАЙНА-
Тарваганы арьс хөдөө орон нутгаас худалдан авдаг. Түүнийг хил давуулан худалдаалдаг гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, 2015 онд Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт иргэн Э нь өөрийн гэрийн хашаандаа 3100 ширхэг тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг Цагдаагийн байгууллагаас олж илрүүлж байсан. Улмаар иргэн Э-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байгалийн эсрэг гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн торгуулийн арга хэмжээ авсан. Дорнод аймгийн Эрээнцавын автозамын боомтоор 500 боодол буюу 6000 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэхээр завдсан хэргийг хилчид 2015 онд илрүүлсэн. Тус аймгийн Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч эдгээр арьсыг ОХУ руу авч гарахаар оролдсон байдаг. Түүний байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн тооцуулж, хууль бусаар ан хийсэн, ангийн арьс үс олж авч хадгалсан асуудлыг шалгуулж, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, шалгалтаар илрүүллээ. БНХАУ-ын иргэд 1800 тарваганы арьс хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн. Мөн БНХАУ-аас ирсэн чингэлгийн ачааг буулгаж, дахин шалгаад буцаадаг. Гэтэл буцаах гэж байсан чингэлэгт их хэмжээний тарваганы арьс нуусныг Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран илрүүлжээ. Тэд 94510401 дугаарын вагонд ачсан чингэлгээс битүүмжилсэн зүйл олж байв. Хил давах гэж байсан чингэлгийг түр саатуулан шалгахад 1905 ширхэг тарваганы арьс илрүүлсэн. Өнгөрсөн онд гурван удаагийн үйлдлээр 14 мянган тарваганы арьс хил давуулсан иргэдийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Ачаа бараагаа буулгасан хоосон чингэлгийг тарваганы арьсаар дүүргэж хил давуулахад Замын-Үүд боомтын ажилчид тусласан гэдгийг эх сурвалж онцолж байв. Эдгээр баримтаас харахад тарвага агнах гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж, арьс нь хэдэн мянгаараа хилээр гарч байгааг харж болно.
Амьтны тухай хууль тогтоомж, тушаал шийдвэрийг зөрчин тарвага агнах, барихыг завдсан, агнасан, барьсан, түүний гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан этгээдэд зөрчлийн агуулгыг харгалзан энэ хуульд зааснаар иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 3-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтанг 4-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г хоёр дахин өсгөн нөхөн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. 2011 онд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Уг үнэлгээгээр эр тарвагыг 170 мянга, эмийг нь 200 мянган төгрөгөөр үнэлсэн билээ. Мөн хууль бусаар тарвага агнасан хүний хавх, буу, сум, машин техникийг хураах талаар хуулийн заалт бий. Гэвч энэ нь хулгайн анчдад дохио өгөхүйц шийтгэл болж чадахгүй, ялангуяа хавхаар мэргэшсэн малчдад үйлчлэхгүй байгаа нь монгол тарвага тун богино хугацаанд ховордож, эцэстээ устах аюулд хүрч болзошгүй байдалд ороод байгаа юм. Хөдөө орон нутагт иргэд хууль бусаар тарвага агнаж байгааг огт тоохгүй байгаагаас болж ийнхүү устаж байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг нь тогтоогджээ. Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой бүсэд хамаардаг байна. Тарвага хууль бусаар агнаж байгаа нь тарваган тахал өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм.
| “ХУЛГАР ШАР” ХУУЛЬ БУС АНЧДЫН ГАРТ УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ НЬ |
|
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
2026-03-09 18:02:03
Виртаул дугуйн Улаанбаатар хотын аварга өндөрлөв
2026-03-09 16:56:46
ЭРХ БАРИГЧ ДАРГА НАР АА! ТӨСВИЙГ ХЭЗЭЭ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛДАГ БОЛОХ ВЭ?
2026-03-09 15:19:43
"ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГЭЭС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-03-09 13:31:07
Жүдо бөхийн дасгалжуулагчид “Кодокан”-ы сургалт хамрагдаж эхэллээ
2026-03-09 13:02:23
ҮТХН 3.0-ын зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг танилцууллаа
2026-03-09 13:00:00
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1687 дуудлага мэдээлэл иржээ
2026-03-09 11:36:48
"Нийтлэлч Отгонбаяр сан"-аас зарласан сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн эзэн өнөөдөр тодорно
2026-03-09 10:13:55
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-03-09 09:28:03
А.Мөнгөнзул, М.Цэлмэг, Б.Агарзандан нар “Шилдэг тамирчин” шагналыг хүртэв
2026-03-09 09:16:34
Европын цомоос өсвөрийн жүдочид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-03-09 09:07:50
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАРЫГ ХОЁР ТЭРБУМЫН ТОМИЛОЛТЫН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-09 08:00:00
Жүдогийн “Гранд мастерс”-ын УАШТ-ээс Орхон аймагт 11 алтан медаль хүртжээ
2026-03-09 07:10:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВАХ УУ
2026-03-09 07:00:00
Э.СҮМБЭ: "ТҮҮНИЙ БУРУУ" ЖҮЖГИЙН ДҮРҮҮДИЙН ОЙЛГОМЖГҮЙ, АДАРМААТАЙ АМЬДРАЛ, ХАРИЛЦААНЫ ЗӨРЧЛИЙГ ХӨГЖМӨӨР ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХИЧЭЭЛЭЭ
2026-03-09 07:00:00
ГАВЬЯАГАА ҮНЭЛҮҮЛЭЭГҮЙ Ч “ГАЙХАМШИГ” БҮТЭЭСЭН БҮСГҮЙ
2026-03-09 07:00:00
А.ГАНТУЯА: ЭЭЖ БОЛСНЫ ДАРАА “ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ЯГ ИНГЭЖ ХАЙРЛАДАГ БАЙХ ДАА” ГЭЖ БОДОХООР Л НУЛИМС УРСААД БАЙЖ БИЛЭЭ
2026-03-09 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-09 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |