Украины цэргийн хүчин дайны фронтоос урагшилж, ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрч байлдаад найм хоногийн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Курскийн ажиллагаа гэж олон улсын хэвлэлүүдийн онцлоод буй Украины шахалт өнгөрсөн бямба гараг буюу наймдугаар сарын 10-ны өдөр хүчээ авч, Оросын чухал ач холбогдолтой обьект, цэргийн баазууд руу гэнэтийн цохилт өгөв. Барууны тагнуулын албаны мэдээллээр 1000 орчим цэрэг шахалт явуулж буй Курскийн ажиллагааны улмаас тус мужид оршин суудаг ОХУ-ын 70 мянга гаруй иргэн хил даван дайжиж байгаа бөгөөд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн олон сарын төлөвлөгөө гэгдэж буй уг ажиллагааг ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин "Өдөөн хатгалга" гэж үзсэн бол баруунд төвтэй томоохон хэвлэлийн газрууд "Томоохон улс төрийн нүүдэл" хэмээн тодотгож байгаа юм байна.

Украины цэргийн хүчний ажиллагаа Москвагийн цагаар наймдугаар сарын 10-ны өглөө 08:00 цаг орчимд эхэлсэн. Тухайлбал, Украины тал гэнэтийн цохилтоо агаарын довтолгоогоор эхлүүлж, чухал ач холбогдол бүхий обьектуудыг бөмбөгдөн ОХУ-ын Курск мужийн Топпино, Журавли, Колодез зэрэг суурин орчмын нутаг дэвсгэр рүү хүч түрэн орсон байна. Уг дайралтын улмаас Запорожье атомын цахилгаан станцын хөргөлтийн системийн байгууламжид гал гарч, станцын удирдлага алдагдсан. Түүнчлэн 1000 гаруй украин цэргийн гэнэтийн дайралттай холбоотойгоор өдрийн дотор 70 мянга гаруй хүн хил даван зугтаж, Оросын зарим бүс нутагт цагдаа, цэргийн хүчнийхэн ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр Украины талд бууж өгсөн гэх мэдээлэл бий.

Улмаар Украины дайралттай холбоотойгоор ОХУ-ын тал яаралтай хариу арга хэмжээ зохион байгуулж, Курскийн Беловский, Топпино, Журавли дүүрэг рүү цэргийн хүч илгээсний хүчинд Украины цэргийн бүлгийн тус газар нутагт нэвтрэх оролдлогыг бүрэн зогсоосон талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. Гэсэн ч 35 км гаруй гүн нэвтэрч, 40 км өргөн, 12 км урттайгаар дайралтаа үргэлжлүүлж буй Украины эсрэг Курскийн нөхцөл байдал тааруу байгаа гэнэ. Курск мужийн Амбан захирагч Алексей Смирновын мэдэгдсэнээр Курск дахь 28 суурин газар хэдийнэ Украины хяналтад орсон бөгөөд цэргийн бааз, станц зэрэг чухал обьектыг бөмбөгдөж, гол замыг удирдлагадаа авсан нь Украины Курскт ялалт байгуулах магадлалыг өндөр болгож буйг "Reuters" онцолжээ.

Украины Курскт явуулж буй ажиллагааг тус улсын Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн хэдэн сарын турш бодож, төлөвлөсөн эрсдэлтэй шийдвэр байсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Жишээ нь, В.Зеленскийгийн уг эрсдэлтэй нүүдэл нь одоо хүрсэн шигээ амжилтад хүрэхгүй байсан ч "Украин дайнд ялагдана" гэсэн хандлагыг өөрчлөх үйлдэл болсноороо том давуу бий болгосон. Харин уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд В.Зеленский эртнээс ОХУ-ын армийн удирдлагуудад шахалт үзүүлж байсан бөгөөд энэ удаагийн дайралтыг л амжилттай болгохын тулд 10 мянган орчим цэрэг татаж, бэлтгэсэн цэрэг, техникийн хүчээр бөмбөгдөж байгаа гэнэ. Мөн үүнтэй зэрэгцэн Украины Курскт явуулсан ажиллагааг Оросын армийн дээд албан тушаалтнууд эртээс мэдэж байсан ч Ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдээгүй гэх асуудал гарсан тухай "TASS" эх сурвалжтай мэдээлжээ.
Тэгвэл болж буй үйл явдалтай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон нутгийнхаа телевизээр дамжуулан мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Киевийн дэглэм зөвшөөрөгдсөн бүх хязгаарыг давж, Оросын энгийн иргэдийн эсрэг дайн хийж эхэлсэн, тэд орон сууцны барилга руу дайрч, хилийн бүс нутгуудад аллан хядах ажиллагаа зохион байгуулж, үүнд ямар ч хариу өгөхгүй гэж бодож байна, Европ мөргөлдөөнд идэвхтэй оролцож манай нутаг дэвсгэрт зэвсгээрээ цохилт өгөхийг зөвшөөрч байна. Онигоо дууслаа дууслаа гэж хэлмээр байна. Наймдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Киевийн дэглэмийн Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт хийсэн террорист үйлдлийн хариуд бид хатуу арга хэмжээ авахыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм. Ерөнхийлөгч Владимир Путин уг хариултаараа "Энгийн иргэд болон цөмийн байгууламжид халдсан хүмүүстэй ярих юм байхгүй. ОХУ дахиж Украинтай энхийн гэрээ байгуулахгүй" гэсэн санааг тодотгон хэлж байгаа талаар "The Time" онцолж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлээс хойш удалгүй албан тушаалдаа томилогдоод удаагүй байгаа Батлан хамгаалахын сайд Белоусов мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Цэргийн тусгай ажиллагаа нь үнэн чанартаа ОХУ болон барууны нэгдсэн хүчний хоорондох зэвсэгт сөргөлдөөн юм. Орчин үеийн иймэрхүү төрлийн зэвсэгт мөргөлдөөнд амжилт олохын тулд дараах нөхцлүүдийг бүрдүүлэх ёстой. Нэгд, зэвсэгт хүчин орчин үеийн юуны өмнө өндөр нарийвчлалтай зэвсгээр хангагдсан байх, хоёрт, байлдааны шинэ арга тактикийг нэвтрүүлэх, тэдгээрийн дотор байлдааны ажиллагааг нисгэгчгүй болон роботжуулсан систем ашиглан явуулах, гуравт, сүүлийн үеийн технологид суурилсан, хиймэл оюун ухаан ашигласан/ өндөр үр дүнтэй удирдлагын систем бий болгох, дөрөвт, зэвсэгт хүчний, эн тэргүүнд командын бие бүрэлдэхүүний бэлтгэл сургуулилтыг улам боловсронгуй болгох зэрэг нөхцөл танилцуулав.
Хэдий Украины цэргийн хүчний ОХУ-ын газар нутагт, Курскт хийж довтолгоо амжилттай болж, цар хүрээгээ тэлж байгаа ч эсрэг талдаа хамгаалалт сулруулж буйг гаднын хэвлэлүүд анхааруулж байна. Тухайлбал, Оросын арми Курск руу нэвтэрсэн украинчуудтай мөргөлдсөний улмаас Украины зэвсэгт хүчин 230 цэрэг, 38 хуягт, танк, техник алджээ. Түүнчлэн Курскийн тулаанаас үл харгалзан ард талд нь Киевийн нөхцөл байдал хүндэрч байгаа гэнэ.

Курскийн тулаантай зэрэгцэн Украины Днепр мөрний сав газарт байрладаг Торецк, Новгород суурингийн хамгаалалт суларч, одоо бараг бүрэн Оросын мэдэлд очоод байгаа гэнэ. Энэ тухай Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилины зөвлөх Игорь Кимаковский олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр мэдэгдээд буй бөгөөд Курскийн ажиллагаатай зэрэгцэн Украин эргэн Оросын талд өөрийн газар нутгаасаа алдах томоохон эрсдэл хүлээх юм байна.
Одоогийн байдлаар Украины цэргийн хүчин ОХУ-ын Курск муж руу гүн нэвтэрч, дайралтаар цар хүрээгээ цаг тутамд өргөсгөж байна. Энэ тухай гаднын мэдээллийн агентлагууд онцолж, аль ч талаараа зөв сонголт байсныг тодотгож буй. Гэсэн ч нөгөө талдаа Оросын тал Украин дахь цэргүүдээ огцом хөдөлгөж, фронтын шугамаа орхисон Киев, Донбассыг өөрийн эрхэнд оруулах ч томоохон боломж байгаа гэнэ.

| ОХУ, УКРАИНЫ ДАЙНЫ ЭРГЭН ТОЙРОНД: УКРАИНЫ АРМИ КУРСКИЙГ ЭЗЛЭХ ҮҮ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |