Залуухан сэтгүүлч байхдаа редакторууддаа “Англи хэлэнд муу”, “Шар мэдээний үнэн, худлыг шалгадаггүй”, “Тэвчээргүй” гэж шүүмжлүүлж, ажлынхандаа дооглуулж байсан Жозеф Пулитцерийн нэр, алдар өдгөө дэлхий дахинаа түгж, “Хэвлэлийн хаан” хэмээн цоллуулах болжээ.
Жозеф Пулитцерийн эцэг нь буудай, тарианы худалдаа эрхэлдэг нэгэн жүүд, ээж нь католик шүтлэгтэй герман эмэгтэй байсан гэдэг. Хоёр өөр шашинтны гэр бүлд өссөн Пулитцер шашны сургуульд явсан ч, өөрөө төдийлөн сонирхоогүй учир удалгүй түүнийг өөр сургууль руу шилжүүлжээ. Харин идэр насандаа Пулитцер сурч, мэдэхээс илүү дайчин болох мөрөөдөлтэй байж л дээ. Дунд сургуулиа төгсөөд удаагүй байхдаа Пулитцер Францын армид элсэх гэж хэсэг явсан ч, хараа муу, сульдаа гэсэн тамга дараад түүнийг цэргийн шалгалтын комиссоос гаргасан гэдэг.

Гэтэл тухайн үед АНУ-д болж байсан иргэний дайнд хөлсөөр дайтах цэргүүд бүртгэж байх үеэр Пулитцер амжиж бүртгүүлжээ. Иргэний дайн дахин ердөө нэг жил үргэлжилж, дайн дууссаны дараагаар Нью-Йоркийн нэгдүгээр морьт суман Пулитцерийг цэргийн албанаас чөлөөлсөн байдаг.
Цэргийн албанаас “хөөгдсөн”-ийхөө дараа Пулитцер ажил хайн Америкийн олон хот дамжжээ. Ингэхдээ ачаа ачигч, хоол зөөгч, вокзалын ачаа зөөгч, үхэр хөөгч, өмгөөлөгчийн туслах гээд хийж болох бүхнийг л хийсэн гэдэг. Харин нэгэн удаа тухайн үед АНУ-д герман хэлээр хэвлэгдсэн гардаг байсан "Westliche Post” сонины зар хожимдож, бүтэн Миссипи мөрнийг даган алхсан Пулитцер тус сонин руу гомдол, саналаа бичиж явуулжээ. Гэтэл нэг өдөр "Westliche Post” сонин түүний гомдлыг сонин дээрээ хэвлэх нь тэр. Энэ нь түүний хамгийн анх олон нийтэд хүрсэн хэвлэл болсон юм.

Жозеф Пулитцер ажил хайн хотоос хот дамжин явахдаа нэг удаа амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн уулзалтад оржээ. Пулитцер Сент-Луис хотод явж байхдаа герман хэлээр хэвлэгддэг “Westliche Post” сонины эрхлэгч Карл Шурц, редактор Эмил Преториустай танилцсан гэнэ. Харин уг үйл явдлаас хэдэн сарын дараа “Westliche Post” сониноос Жозеф Пулитцерт сурвалжлагчаар ажиллах санал тавьснаар түүний сэтгүүл зүйн гараа эхэлжээ.

Пулитцер сэтгүүлч, сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн эхний жилүүддээ төдийлөн амжилтад хүрсэнгүй. Редакторууддаа “Англи хэлэндээ муу”, “Шар мэдээ үнэн, худлыг шалгадаггүй”, “Тэвчээргүй” гэж шүүмжлүүлж, бусад сэтгүүлчийн доог, тохуу болж байсан гэдэг. Гэсэн ч энэ ажилдаа сонирхолтой байсан Жозеф Пулитцер аажим аажмаар суралцаж байв. Түүний дорой байдал тийм ч удаан үргэлжилсэнгүй. Гурван жилийн дотоор Сент-Луис хотын хамгийн алдартай хүмүүсийн нэг болжээ.
1871 оноос Жозеф Пулитцер Карл Шурцтэй хамтран “Westliche Post” сониныг хамтран эзэмшиж эхэлсэн байна. Харин жилийн дараагаас “Westliche Post” сонин өөрт нь “жижигдээд” байгааг мэдэж, сониныхоо хувьцааг зарж, Сент-Луис хотыг орхижээ.

Жозеф Пулитцерийг Сент-Луис хотод байхад буюу 1869 онд түүнийг Миссури мужийн Хууль сахиулах хорооны гишүүнээр сонгожээ. Сониндоо ажиллахын зэрэгцээ Хууль сахиулах хороонд банк болон банктай холбоотой хэрэг хариуцсан Нарийн бичгийн даргын алба хашдаг байж. Гэтэл нэг өдөр сэрэхэд нь өөрөө ч мэдээгүй байтал Сент-Луис хотын парламентын хорооны даргаар сонгогдсон гэнэ. Ингэж л Жозеф Пулитцер “дундаж давхарга” гэх тодорхойлолтоос салж, Сент-Луис хотын дээд зиндааны хүрээлэлд багтах болсон аж.

Сент-Луис хотыг орхиж, Вашигтон хотыг зорьж, нийслэлд өмгөөлөгчийн шалгалт өгчээ. Шалгалтдаа ч амжилттай тэнцэж, гурван жилийн турш өмгөөлөгчийн ажил хийнгээ “Нью-Йорк Таймз” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан түүхтэй.
Пулитцерийн улстөрийн ажилтай холбоотой хамгийн дуулиантай асуудал нь хүн рүү санаатай буудсан ч, ял шийтгэлгүй өнгөрсөн хэрэг. 1870 онд парламентын хорооны даргаа байсан Жозеф Пулитцер барилгын ажил гүйцэтгэгчтэй маргалдах үеэрээ буу гарган ирж, буудсан байдаг. Аз таарч, буудуулсан ажил гүйцэтгэгчийн шарх үхэлд хүргээгүй учир шүүхээс Пулитцерт торгууль ногдуулж, албан тушаалаа авч үлдэхийг зөвшөөрсөн гэдэг.
.jpg)
1878 онд Жозеф Пулитцерийг Нью-Йорк байхад нь дампуурлын ирмэг тулсан Сент-Луисын “Dispatch”, “Post” сонинг худалдан аваач гэсэн санал иржээ. Пулитцер хоёр сонинг хоёуланг нь авч, “St. Louis Post-Dispatch” гэсэн шинэ нэр өгсөн байна.
Сониноо нэгтгэсэн эхний жилүүддээ Пулитцер эрхлэгч, редактор, сэтгүүлч гээд байж болох ажлыг өөрөө хийж, хөл дээр нь тогтоожээ. Ердөө ганцаараа шахуу ажилласан Пулитцер “St. Louis Post-Dispatch” сонинг орон нутгийн хамгийн алдартай хэвлэл болгосон байдаг.
Тухайн үед Жозеф Пулитцер хүн төрөлхтний хэвлэл мэдээллийн мөнхийг сэдвийг гэмт хэрэг, бэлгийн амьдрал гэж тодорхойлон дээрх сэдвүүдээр ч олон мэдээ, материал бэлтгэдэг байжээ.
Хэл ам таталж, хэрүүл, тэмцэл салдгүйгээрээ ч уншигчдын эчнээ танил болсон “St. Louis Post-Dispatch” сонин Пулитцерт жилд 40-50 мянган ам.доллар “олж” өгдөг байж. Гэсэн ч Пулитцер илүү олон хүний хөл болсон Нью-Йорк хотод сонин хэвлүүлэх бодол тээж явжээ.

Жозеф Пулитцер Нью-Йорк руу явах болсон нь ганц сонин хэвлүүлэх биш байсан аж. Сент-Луис хотод удаан байх тусам улстөрчид амь насанд нь аюул заналхийлэх болжээ. Гэсэн ч Пулитцер Нью-Йорк хотод байхдаа ч, “St. Louis Post-Dispatch” руу цахилгаан бичиж, утсаар ярьж, удирдан чиглүүлж байсан аж. Олон жилийн турш үргэлжилсэн ажлын ачааллаас болж Жозеф Пулитцерийн бие 35 настайгаас нь эхлэн мууджээ.
Сент-Луист “St. Louis Post-Dispatch” сонинг эрхлэн гаргаж байсан Пулитцер дэлхийн хамгийн том хотод хэвлүүлсэн "The New York World” сониныхоо анхны дугаараа Нью-Жерси мужид нэг сая ам.долларын хохирол учруулсан хүчтэй шуурганы тухай сурвалжилга, удахгүй цаазлуулах ялтантай хийсэн ярилцлагаар дүүргэн гаргаж, өдөр тутмын мэдээлэлд дассан Нью-Йорк хотод “цахиур хагалсан” юм.
Тэгээд “Уолл-стит гудамжны аймшигт аллага”, “Үхлийн амьсгал”, “Бяцхан Лизийн нууц амрагууд” гэх зэрэг гарчигтай нийтлэлүүдээрээ "The New York World” сонин хурдан хугацаанд нэр, алдарт хүрсэн байдаг.

Жозеф Пулитцер сэтгүүлчиддээ “Аливаа гэмт явдал олны нүднээс далд нуугдмал байдалд л амьдрах чадвартай. Түүнийг ил гарга, тэгээд тодорхой болгож сонинд бич. Эрт орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” гэдэг байжээ. Үнэхээр ч түүний гар дороос Америкийн түүхэнд нэрээ үлдээсэн олон алдартай сэтгүүлч төрөн гарсан. Хамгийн тод жишээ нь зохиолын баатар Жюль Вернээс ч богино хугацаанд дэлхийг тойрох томилолт гарч байсан, “Сэтгэцийн эмнэлгээс хийсэн “галзуу” сурвалжилга” нэртэй бүтэн зууны хамгийн шилдэг нийтлэл гэх нийтлэлийг бичиж байсан Нелли Блайн юм.
Алдарт сэтгүүлч Жозеф Пулитцерийн амьдралын сүүлийн мөч Либерти дарвуулт завин дээр өнгөрчээ. 64 насандаа өөд болсон Пулитцер тухайн үед “таг” сохорч, элдэв чанга дуу, чимээнээс айдаг өвчтэй болсон байж. Түүний 1911 онд дарвуулт хөлөгний гаднаас дуу, чимээ нэвтрүүлдэггүй өрөөн дотор ганцааранг нь үлдээсэн гэдэг.
.jpg)
| ЖОЗЕФ ПУЛИТЦЕРИЙН “ХАРСАН” ИРЭЭДҮЙ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |